sonin.mn
БНХАУ худалдааны чөлөөт бүс туршиж ажиллуулсан туршлагаа дүгнэлээ. Үр дүн нь Хятадын гадаад худалдаа, гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад нөлөөлж, хөгжлийн шинэ хүч бий болгоход үнэтэй хувь нэмрээ орууллаа гэж тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюе-тин 5-р сарын 11-ний өдөр мэдэгджээ.
 
Тоо баримтаас үзвэл, 2023 оны эхний улиралд тус улсын чөлөөт худалдааны бүсийн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт татсан хэмжээ хурдацтай нэмэгджээ. Чөлөөт худалдааны 21 бүсийн импорт экспорт 1.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдэж, Хятадын дундаж хэмжээнээс 1.8 нэгж дээгүүр болсон дүн гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг 71.9 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар нэмэгдэж, Хятадын дундаж хэмжээнээс 17.2 нэгж илүү болжээ. Чөлөөт худалдааны бүсийн импорт экспортын хэмжээ 21 муж, өөртөө засах орон, хотуудын хэмжээнд 19.4 хувийг эзэлж, гадаад худалдаа 18.1 хувийг эзэлж байна.
Шү Жюетин хэлэхдээ, энэ жил чөлөөт худалдааны бүсийн 10 жил болж байгаа тул БНХАУ-ын Худалдааны яам цуврал арга хэмжээ зохиож, олон улсын аж ахуйн нэгжүүдэд чөлөөт худалдааны бүсийн бүтээлч бодлогуудыг танилцуулж, хөгжлийн боломжийг хуваалцана гэжээ. 
 
Г.Бямба