sonin.mn
Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Шанси мужийн Ши-Ань хотод болно.  Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Одоогоор, Хятад болон Төв Азийн орнуудын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрч, Төв Ази нь "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг  өндөр түвшинд хэрэгжүүлэх үлгэр жишээ бүс болоод байна.
 
Он гарснаас хойш Хятадын Ши Ань хотоос Узбекистаны нийслэл Ташкент, Киргизийн нийслэл Бишкек, Казахстаны нийслэл Астана руу зорчигч тээврийн агаарын шугамыг дараалан нээж, “Агаарын торгоны зам” тасралтгүй нэмэгдсээр байгаа.
 
Энэ оны эхний дөрвөн сард Шинжаанаас хөдлөх Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Үүний дотор "Алаг уулын ам" төмөр замын боомтоор 2129 галт тэрэг нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.82 хувиар нэмэгджээ. Мөн Хоргос төмөр замын боомтоор 2485 галт тэрэг нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар нэмэгдэж, Ази-Европын алтан зам сувгийн хувиар гүйцэтгэж буй үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна." гэсэн байна.
 
Г.Бямба