Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 2021 онд зөвшөөрөлгүй барьсан 53 гарааш буулгаж, ногоон байгууламж болгон тохижуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн. Уг байршлын эсрэг талд нийслэлийн захирамжаар газар олголт хийгдсэн тул захирамжийг цуцлуулах, гараашуудыг нь буулгахаар удаа дараа албан бичгээр хандсан боловч өдий хүртэл хариу ирээгүй.
Гэтэл эдгээр гараашнуудыг буулгаж дороо авто машины зогсоолтой, дээрээ үйлчилгээний төв барихаар барилгын компани уг газрыг хашаалж байгаад иргэд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
Уг газар дээр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох удирдлагууд ажиллалаа. Бага талбайд үйлчилгээний төв барьснаар хөдөлгөөн нэмэгдэх тул үйлчилгээний төв барихыг иргэд эсэргүүцэж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гарааш буулгасан газарт тухайн орчны иргэдийн саналын дагуу тохижилтын ажил хийж байгаа. Тийм ч учраас энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай уулзалт товлоно. Энэ үеэр компани, иргэдийн төлөөллийг оролцуулна гэдгийг хэллээ. Мөн тэрээр дүүргээс аж ахуйн нэгжүүдээ мэдээж дэмжинэ. Гэвч иргэдийн санал чухал учраас иргэд эсэргүүцэж буй тохиолдолд дэмжих боломжгүй гээд компанитай зөвшилцөхөөр боллоо. Тэр болтол барилгын ажлыг эхлүүлэхгүй, зогсоох арга хэмжээг авна гэв.


Сэтгэгдэл0
Энэ засаг даргын орлогч Г.Жаргалсайхан гэдэг нь жинхэнэ авилгалч нөхөр дө. Тендерт шалгарсан компаниудаас дандаа 10% нэхэж гэрээг нь байгуулахгүй дарамтлана. АТГ сайн шалгаасай.
Harin tiin gereegeer ni baritsaalchihaad mungu neheed suuchihdag nuhur bn lee
Сумъяабазар гэж шуналын тулам, түүнийг дагагсад ухаарцгаа, наад бүдүүлэг ажлаа зогсоох хэрэгтэй, газар нийт ард түмний өмч, зөвшөөрөлтэй ч зөвшөөрөлгүй ч хүний нэгэнт байгуулсан юмыг нураах нь өөрсдийн чинь ШУНАЛ... Ард түмэн та нарыг дэмжинэ гэж юу байсан юм, эрх мэдэлтнүүд та нар үүлэн чөлөөний нар жшиг олдсон жаахан боломжоо ашиглаж, юм олох, хулгайлахаа л бодож байна, түүнээс та нар түмэн олныг бодно гэж юу байсан юм!!!!!!!!!!. Наад гаражуудыг чинь нураалаа гэхэд айлууд хүмүүс машинаа яахав, нурангин дээр нь зэрэгцүүлж тавих уу????????????????.............
хувийн граш буулгаж нийтийн жорлон барина.Зүй нь эзэмшигчийг шаардаж орчныг сайжруулуулах байсан
ногоон байгууламж нь зөв байхоо бага талбайд үйлчилгээний төв байх нь бас л түгжирэл үүсгэх буй заа