sonin.mn
Дөрөвдүгээр сард, Хятадын  эдийн засаг үргэлжлэн сэргэх тогтвортой байдлаа хадгалсан гэж тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.  
 
БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас мэдээлж буйгаар Нэгд, тус улсын үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, төвлөрсөн үйлчилгээний салбар мэдэгдэхүйц сайжирсан. Дөрөвдүгээр сард тус салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар өсөж, өмнөх сараас 4.3 нэгжээр илүү болжээ.
Хоёрт, Хятадын аж үйлдвэрлэлийн салбар ерөнхийдөө тогтвортой байж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хурдтай өсчээ. Хятадын хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас дээш ААН-ийн НӨАТ-ын хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар,  өмнөх сараас 1.7 нэгжээр өссөн байна.
Гуравт, Борлуулалт хурдтай нэмэгдэж, цахим жижиглэн худалдааны борлуулалт нэмэгдсэн гэнэ. Дөрөвдүгээр сард тус улсын нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа 3 их наяд 491 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.4 хувиар, өмнөх сараас 7.8 нэгжээр өссөн байна.
 
Дөрөвт, Хятадын мөнгөн хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөжиж, өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө өссөн байна. Оны эхний 4 сард  үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө мөнгө 14 их наяд 748 тэрбум 200 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн ч, энэ оны нэгээс гуравдугаар сарын хөрөнгө оруулалтаас 0.4 нэгжээр бага байна.
 
Тавд, Тус улсын импорт, экспорт  нэмэгдэж, худалдааны бүтэц  боловсронгуй болж байна. Мөн сард бараа бүтээгдэхүүний импорт экспорт 3 их наяд 434 тэрбум 700 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ. Үүнд экспорт 2 их наяд 26 тэрбум 500 сая юань болж, 16.8 хувиар өссөн бол, импорт 1 их наяд 408 тэрбум 100 сая юань болж, 0.8 хувиар буурсан аж.
Зургаад, Хятадын хөдөлмөр эрхлэлт тогтворжиж, судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин буурч байна.
Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.2 хувь болж, өмнөх сараас 0.1 нэгжээр буурчээ.
Долоод, Хятадын иргэдийн хэрэглээний өртөг өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар өсч, өмнөх сараас 0.1 хувь буурчээ.  Дөрөвдүгээр сард үндэсний хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
 
Г.Бямба