sonin.mn
5 дугаар сарын 16-нд буюу өчигдөр болсон Хятадын Гадаад Харилцааны Яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Хятад-Төв Азийн чуулга уулзалт удахгүй болно. Төв Ази нь “Бүс ба зам-ын хамгийн анх дурьдсан газар болохын хувьд сүүлийн арван жилд Хятад улс болон тус бүс нутгийн улс орнууд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах талаар баялаг амжилтанд хүрлээ. Удахгүй болох чуулга уулзалт нь энэ талаар ямар ач холбогдолтой болох тухай танилцуулахгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад тус улсын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулжээ.
 
Тэрээр: "2013 оны 9 дүгээр сард Ши Жиньпин дарга Казахстанд айлчлахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтран байгуулах санаачилгаа анхлан дэвшүүлсэн юм. Төв Ази нь нь “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах, дэд бүтцээр холбогдохын үлгэр жишээ бүс болсон юм. 10 жилийн турш Ши Жиньпин дарга төв Азийн таван орны удирдагчидтай нягт хэлхээ холбоотой ажиллаж, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах зураг төсөл, төлөвлөгөөг биечлэн удирдаж ирлээ. Хятад-төв Азийн чуулга уулзалт нь Хятад улс болон төв Азийн орнууд хамтаар “Бүс ба зам”-ыг чансаатай бүтээн байгуулах тухай нийтлэг ойлголтыг улам нягтруулах болно. Эртний Торгоны замын гараа болсон Ши-ань хотод Хятад, төв Азийн орнуудын удирдагчид эртний замыг шинэ эрч хүчээр сэлбэж, Хятад-төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулахад улам их үүрэг гүйцэтгэх болно" гэв.
 
Г.Бямба