sonin.mn
Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт болох гэж буйг тохиолдуулан 5 дугаар сарын 17-нд Хятадын Төв Радио Телевиз, Төв Азийн таван орны гол мэдээллийн хэрэгслүүд хамтран “Төв Азитай танилцацгаая” хэвлэл мэдээллийн аяныг албан ёсоор эхлүүлжээ.
 
 
Мэдээллийн агуулгаа  хуваалцан, “мэдээллийн утас” интернет платформ байгуулж, боловсон хүчний харилцаа, солилцоог нэмэгдүүлэх нь энэ аяны зорилго гэнэ. 
 
ХТРТ-ийн Олон улсын видео мэдээллийн агентлаг Азийн нэр бүхий таван орны гол мэдээллийн хэрэгсэл хамтран олон шатны, олон хэлбэрийн, өргөн хүрээг хамарсан мэдээллийн хамтын ажиллагаа өрнүүлж буй аж. Тодруулбал Хятадын Төв Радио Телевиз Казахстаны "Бизнесийн сонин”, Киргизийн "Назар" мэдээллийн агентлаг, Туркменистаны "Дорнын мэдээлэл" агентлагтай "Мэдээллийн утас ажиллуулах" санамж бичигт гарын үсэг зурж, Узбекстаны “Ардын сонин”-той “Мэдээллийн үйлчилгээний гэрээ” байгуулсан байна.
 
 
Н.Уртнасан