sonin.mn
Баянзүрх дүүргээс "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдэд 500.000 мод тарих уриалгыг гаргаж байна. Уриалгад нэгдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн зуслангийн бүс, гэр хорооллын айл өрхийн хашаанд дор хаяж 10 мод тарьж, тухайн айл өрх усалгаа, ургалтыг хариуцах хэрэгтэй.
 
 
 
 
Ингэснээр айл өрх бүр хашаанд амьсгалах агаар хүчилтөрөгч буюу Модтой болж, ургаж жинхэнэ утгаараа ногоон орчин бий болно. Тиймээс хүн бүрийг энэхүү уриалгад нэгдэж, ирээдүйдээ ногоон орчныг бий болгох ажилд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
 
 
 
 
 
Дүүргийн удирдлагын багаас уриалгын эхлэлийг тавьж 28,28,29 зэрэг алслагдсан хороодын гудмыг хариуцаж айл өрхийн хашаанд мод тарьж байна. Миний бие, хамт олонтойгоо 28-р хорооны Моносын 1-р гудмыг хариуцан авч өнөөдөр айл өрхүүдээр зочилж мод тарилаа. Үндэстэй бүхэн урган дэлгэрч, Үртэй бүхэн өсөн дэвжих болтугай.