БРЮССЕЛЬ. /Reuters/. Энэ зун Европын өмнөд хэсэг их ган гачигт нэрвэгдэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт хэдийнэ усны хомсдол нүүрлээд байгаа бол тариаланчид хэдэн арван жилийн турш байгаагүй их хэмжээгээр ургац алдана гэж тооцоолж байна.
Цаг уурын өөрчлөлт тус бүс нутгийг улам халуун, хуурай болгож байгаа тул олон жил дараалсан ган гачгийн улмаас газрын гүний усны нөөц шавхагджээ. Испани, Францын өмнөд хэсэг, Италид хөрсний хуурайшилт дээд хэмжээндээ хүрсэн байна. Мөн гол мөрөн, усан сангуудын усны түвшин доошилж байгаа нь энэ зун усан цахилгаан станцын үйлдвэрлэл долголдоход хүргэж болзошгүй байна.
Агаарын температур хэдийнээ зуны аагим халууны түвшинд хүрч халж байгаа тул эрдэмтэд Европт дахин ган гачигтай зун болно гэж анхааруулж байна.
Энэ жилийн хувьд, Испанид байдал хамгийн хүнд байгаа аж.
"Энэ зун ган гачгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхээс улам дордоно" гэж Испанийн Аликантегийн их сургуулийн газарзүйн шинжилгээний профессор Хорхе Олсина хэлсэн байна.
Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Луис Планас Европын Холбооноос яаралтай тусламж олгохыг хүссэн захидалдаа, "Ган гачгийн байдал асар ноцтой байгаа тул түүний уршгийг дан ганц үндэсний сангийн зардлаар шийдвэрлэж чадахгүйд хүрч болзошгүй" гэж анхааруулжээ. Уг захидлыг тэрбээр Европын комисст дөрөвдүгээр сарын 24-нд илгээсэн байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нүүрс байгалийн хий ашиглахгүй ногоон байгаль бүтээнэ гээд сүртэй мэдэгдэл хийгээд байсан европ хаачсан бэ?
Хүн бол байгалыг сорогч өчүүхэн паразит бөгөөд эх байгаль жоохон сөрөг реакци үзүүлэхэд л сөөм хариугүй гэдэг нь энэ шүү дээ. Энэ дэлхийг хорлонтой зэвсэг, хомхой үйлдлээрээ хүн л сөнөөнө. Хүн бол энэ дэлхийн үр могой шүү.
93 настай өвгөн ковид 19 халдвар аван эмнэлэгт хүргэгджээ. 24 цагийн турш амьсгалын аппарат залгах болов. Хэдэн өдрийн дараа бие нь сайжрах үед 24 цаг хэрэглэсэн аппаратны үнэ болох 500 франкийг төлөх тухай дуулгав. Гэтэл өвгөн нулимс урсган уйлж эхлэв. Эмч өвгөн дээр ирээд төлбөрийн хуудаснаас болж уйлаад хэрэггүй гэж тайвшруултал: би тооцооны хуудаснаас болж уйлсан юм биш би бүгдийн төлж чадна. 24 цаг аппарат хэрэглээд 500 франк төлөх нь үнэн. Харин би 93 жилийн турш дэлхий ертөнцөөс өгсөн агаарыг амьсгалангаа нэг ч мөнгө төлж байгаагүй. Дэлхий ертөнцөд би энэ амьдралын төлөө хичнээн их өртэй бол? Мэдэж байна уу? гэхэд сонсож байсан эмч уйлж эхэлэв. Бидэнд агаарыг нар сар хэмээх гэрэлтүүлгийг үзэсгэлэнт байгалийг ус бороо хурыг өгснийхөө хариуд дэлхий ертөнц ямар нэг төлбөр нэхээгүй ээ. Тиймээс хүмүүс бид уул, ус, газар, шороо, ургамал ан амьтан, дэлхий ертөнцөө нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж бохирдуулж сүйтгэхгүй бузарлахгүй байцгаая.
ногоон энерги усны энерги гэдэг бол цэвэр усыг их хэмжээний газарт сан байгуулж байна гэж ууршуулж наранд хатааж хаяад гүний модны үндэсний ус мөнх цаст уулс хайлж огт усгүй болно газар доорхи ус төмөр нүүрс зэс хүлэр занар ховор элемент цөм холбоотой нэг ёсны манай гариг дэлхийн дээл нөмрөг байсныг хуулж хөндийлснөөс оронд гь халуун агаар нар халаан газрын нимгэрсэн эрлэсгүй хөрс халж хуурайшсаар байна дэлхийн дотоод энерги халуун хайлмагийн давхарга дотоод даралт ихсэж газрын царцадас нимгнрэн гадна талаас гүнийй усгүй эрдсэн дээлгүй нүцгэрсэн хөрсийг халаан халаасаар бүх дэлхийг эзлэж хаа нэг газраар халуун магма цоорч галт уул зад тавьж дэлхийн ус хүчилтөрөгч дэлхийн төв рүү орсноос дэлбэ үсрэнэ соронзон алгга болж сар дэлхий дээр унана
Гүний усыг ашиглах ёсгүй байгаа юм. Гүний ус бол хөрсийг үргэлж чийглэг байлгах үүрэгтэй ус.