sonin.mn
Өнөөдөр 5 сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцон, Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой ШиАнь хотод хэлэлцээ хийлээ.
 
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн онд бид хоёр ч удаа уулзаж, Хятад, Киргизийн харилцаа, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрсэн. Эдгээр нэгдсэн ойлголтууд үр дүнтэй хэрэгжиж, хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгч байна. Та үүрэгт ажлаа авснаас хойш эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах, улс төрийн эвсэл бүлгүүдийн хүчийг нэгтгэх талаар хүчин зүтгэл гаргаж, өргөн олон Киргизийн ард түмний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн. Таны удирдлага дор Киргиз улс олон салбарт байнга шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.Хятад, Киргизийн харилцаа 31 жилийн хөгжлийн замыг туулсан. Киргизтэй хамтран сайн хөршийн найрамдал, хамтдаа  хөгжсөн Хятад-Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны хөгжлийг сэргээхэд Хятад улс бэлэн байна" гэв. 
 
Г.Бямба