Украины Ерөнхийлөгч В.Зеленский Итали, Герман, Франц, Их Британи улсаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр айлчилж, удирдагчидтай нь уулзлаа. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ айлчлал Оросын эсрэг сөрөг давшилтад шаардлагатай шинэ зэвсэг авах зорилготой байсан байна. Дээрх улсын зүгээс сөрөг давшилтад нь зориулж Украинд их хэмжээний тусламжууд өгсний зэрэгцээ, улс хоорондын харилцаанд чухал үйл явдал болсон гэжээ. Эдгээр айлчлалыг аюулгүй байдлын үүднээс нууц байдалд төлөвлөж хийсэн байна.
ТэрээрИталийн Ерөнхийлөгч С.Маттарелла, Ерөнхий сайд Г.Мелони, Ромын Пап Франсис нартай уулзсан бөгөөд тэдний зүгээс Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно гэдгээ илэрхийлж байв. Германы агаарын хүчний онгоцоор Ромоос Берлинд ирсэн бөгөөд Берлин дэх уулзалтын гол сэдэв нь зэвсэглэл, агаарын довтолгооноос хамгаалах асуудал, сэргээн босголт, Европын холбоо болон НАТО-гийн асуудалд төвлөрч байлаа.
Тэрээр Германы Ерөнхийлөгч Ф.Стейнмейр, Канцлер О.Шольц нартай уулзсан. Энэ үеэр О.Шольц шаардлагатай хугацаанд Украиныг дэмжсээр байхаа мэдэгдэж Украинд 2.7 тэрбум евро[1] (3 тэрбум ам.доллар)-гийн цэргийн тусламж үзүүлэхээ амласан. Энэ нь дайн эхэлснээс хойш тус улсаас үзүүлж буй хамгийн том тусламжийн багц болж байгаа юм. Энэ тусламжид 30 Леопард 1 А5 танк, 20 Мардер хуягт тээвэрлэгч, 100 гаруй байлдааны машин, 18 өөрөө явагч Артиллери, 200 туршуулын дрон, 4 IRIS-T SLM агаарын довтолгооноос хамгаалах систем багтжээ. Энэ нь дайн эхэлснээс хойш В.Зеленскийн ХБНГУ-д хийсэн анхны айлчлал болж байгаа бөгөөд тэрээр Чарлемагне шагнал[2]-ыг хүлээн авчээ. Дайны эхний үед зэвсэг нийлүүлэхээс Герман улс түдгэлзэж байсантай холбоотойгоор уур амьсгал таатай биш байдалд байсан хоёр улсын харилцаанд энэ удаагийн Германд хийсэн айлчлал шинэ хуудас нээсэн гэж ажиглагчид тэмдэглэж байна.
.jpg)
.jpg)
Францын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр Э.Макрон Францад 2000 украин цэргийг, Польшид 4000-ийг сургана гэж мэдэгдсэн бөгөөд хөнгөн танк, хуягт тээврийн хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээ зарласан. В.Зеленский Итали, Герман, Францын удирдагчидтай уулзсаны дараа Их Британи улсад ирж Ерөнхий сайд Р.Сунактай уулзсан байна. Их Британи барууны орнуудаас хамгийн түрүүнд илүү холын тусгалтай зэвсэглэл болох “Хар шуурга” нэртэй далавчит пуужин[3] болон 200 км-ийн зайн дайралтын дронуудыг Украинд өгөхөөр болжээ.
[1]Одоогийн байдлаар ХБНГУ Украинд 17 тэрбум евро (18.5 тэрбум ам. доллар)-ийн цэргийн болон хүмүүнлэгийн тусламж олгоод байна.
[2]1950 онд бий болсон, Европын нэгдлийн төлөө гаргасан хүчин чармайлтад олгодог шагнал
[3]150 майл (250 км) алсын тусгалтын далавчит пуужин
Эх сурвалж: https://www.scmp.com/news/world/europe/article/3220543/ukraines-zelensky-makes-surprise-visit-paris-talks-part-multi-stop-european-tour
Стратеги Судалгааны Хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл0
ILUU IXIIG OGOX XEREGTEI. TA HARIIG OPOCIIN AUYLAAD HAMGAALJ BN.
Айлчилал биш ГУЙЛАГ гуйж явсан шүү дээ.
Украиныг үнс нурам болоод дуустал зэвсэг өгч алж байна даа. Салбадайгаар өөрөө зэвсэг гуйсан болж харагдуулаад хуучирсан техникүүдээ өр болгон зарж байна.
Энэ салбадайч яахав эх орноо хамгааламшир болж байгаам харин салбайдай яргачин болж хувирлаа хүний өөрийнгүй яргалаад
Эх орноо хамгаалсан хүнийг салбадай болгодог харин чи ёстой мал шигээ болсон орк бна даа.
ЗЕЛИНСКИЙ ЮУ БАЙДАГ ЮМ украйны ард түмнээс урвагч Украйны зөвлөлтийн бүх зэвсэг дуусаад бүх цэрэг дуусаад байна бүх үйлдвэр дуусаад байна Зөвлөлт орос гэдэг чинь би украйн байна гэж орсыг алаад бай зэвсэг хэдийг бол хэдийг ав бид өнгө гэж ёвропчууд мөнгө зэвсэг өгсөөр орос нь орж ирсэнийг нь хусч хаячмхаад окопондоо сууж байна заримдаа орос ухарч байрлалаа орхихоор дайрч ороод урьханд нь ороод хулгана шиг л алуулж байна патриот ПВО-г засчихлаа гэсэн биз дээ нэг пэтриоь зургаан сум тавьдаг гэвэл гучаад сумыг таван пэтриот тавина даа бас зинжал устгалаа гэж худлаа улина крымд ямар ч жуулчин алга гэж худал ульж солиорно хар тамхичин--------------------
Европууд агуулахдаа тоосонд дарагдаж хэвтсээр хугацаа нь өнгөрч мода нь хоцрогдсон бүх зэвсэг текник, онгоц танк, их буу, пуужингаа газар нутгаар нь барьцаалан зээлээр өгч бна. Нутгийг нь авахаар эхнээсээ ирээд эхэлчихсэн бгаа., Блакроскчууд. Зэлэнский бол Украйныг жинхэнэ далаар нь цэвэр тавьж нурууг нь хуга авч бна дөө. Ийм дайсан бхад өөр дайснаар яахав дээ.