sonin.mn
ХИРОШИМА. /Kyodo/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 21-нд “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж албаны хүмүүс баасан гарагт мэдээлжээ.
В.Зеленский энэхүү дээд хэмжээний уулзалтад өөрийн биеэр оролцоно гэдгийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов төрийн телевизээр баталсан байна.
 
 
 
Ерөнхийлөгч уг хуралд "биечлэн оролцох" нь Украины үндэсний эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж О. Данилов хэлжээ.
 
 
 
 
В.Зеленский Арабын улсуудын холбооны уулзалтад оролцсоныхоо дараа Саудын Арабын Жидда хотоос баасан гарагт хөдөлж, бямба гаргийн үдэш Хирошимад хүрэлцэн ирнэ. Тэрбээр “Долоогийн бүлэг"-ийн ням гаргийн хуралдаанд оролцох аж.
В.Зеленский гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр талын уулзалт хийнэ гэж Украины хэвлэлүүд мэдээлжээ.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг