Энэ сарын 2-нд БНХАУ-ын нийслэл Бээжинд болсон соёлын өв уламжлал, хөгжлийн симпозиумд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож илтгэл тавьжээ.
Тэрээр илтгэлдээ, "Шинэ гараанаас соёлыг хөгжүүлж, Хятадын орчин үеийн соёл иргэншлийг байгуулах нь манай улсын шинэ эриний соёлын эрхэм зорилго. Бид соёлын өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж, эрхэм зорилгоо ухамсарлан, манай эрин үеийн шинэ соёлыг бүтээн байгуулж, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгохын төлөө шаргуу ажиллах ёстой" гэсэн байна.
ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийн эрдэмтэн Олег Тимофеев энэ үеэр хэлэхдээ, "Хятадын ард түмэн уламжлалт соёлоо дээдэлж, өөртөө итгэх маш их итгэлтэй байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн" гэсэн бол
Хятадын ном хэвлэлийн салбарын шагналтан, Израилийн хэвлэлийн салбарын нэрт зүтгэлтэн Пьер Рави: "Соёл бол улс орон, үндэстнийг холбогч гүүр юм. Хүмүүс уламжлалт соёлын үр шим бүхнийг шингээж авч байж л илүү сайхан ирээдүйг бий болгоно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл(1)
Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр ялгаварлаж доорд үздэг "Европ Оросууд" найрамдал гэж донгосох нь манайхаар бол хошин шог. Социализмын үед ард түмний найрамдлын тухай хамгийн их ярьдаг нь Оросууд байсан. Гэхдээ Түрэг Монгол Хятад Вьетнам Солонгос Япон Ази бүгдийг чадах чинээгээрээ хагалж турхирч, удээрэлхэж доромжилж,үндэстний хувьд устгаж сөнөөж,оросжуулж ирсэн. Зөвлөлт гэхэд дээд төрөлтний Орос слав,Грузин Арменчуудын нутгийг доод төрөлтөн Түрэг Монгол хязгааруудаас 10 дахин бага санхүүжүүлэн ядууруулж,тараан оросжуулж байсан нь одоо ч бас үргэлжилж байгаа.