БНХАУ-ын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны Баяннуур хотноо ажиллаж, цөлжилттэй тэмцэх ажлын хэлэлцүүлэгт оролцсон билээ.
Тэрээр энэ үеэрээ, хүндрэл бэрхшээлээс шантралгүй тэмцэн, уйгагүй зүтгэж Хятадын умард нутгийн ногоон халхавчийг улам бат бөх болгон цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээх хэрэгтэй гэсэн юм.
Үнэхээр ч тус улсад цөлжилтөд ноцтой нөлөөлдөг бүсүүд бий. Ялангуяа баруун хойд, умард, зүүн хойд нутагт нь цөлжилт ихтэй гэнэ. Эдгээр бүсээс Өвөр Монгол бол цөлжилтийн гол бүс нь ажээ. Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээс тус улсын Засгийн Газар умардынхаа гурван бүсэд 8 үе шаттайгаар 70 жил мод тарих стратеги хэрэгжүүлж эхэлсэн нь эдүгээ 6 дахь үедээ өрнөж байгаа.
Дөчин жилийн хөдөлмөрийн дүнд тус улсын ойн бүрхэвч 1977 онд 5.05 хувь байснаа 2020 он гэхэд 13.84 хувь болжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл(7)
Буддийн тахилгийн хоригло цөлжилт үүсгэдгийг эрдэмтэд нотолсон
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс болхоос малаас хүнээс шалтгаалдагггүй юмаа
Шууд шалтгаалдаг.Бэлчээрийн мал аж ахуй угаасаа газар талхалж цөлжүүлдэг.
Си дарга Монголын Хүүкид мод тарьж Бээжинг шар шороон шуурганаас хамгаал гэж үүрэг өгсөн 10 жилийн хугацаатай !! Чадахгүй бол цэргээ оруулаад өөрсдөө мод тарихаас биш гэж хэлсэн !
uvur mongol chini harin ih oi mod nogoon hujil sn bgaa ym bish uu? zuvhun ereen orhod l jil jileer uurchiluduj tsetserlegjij bgaa n nuden il bsndaa
Ой моджуулж байж л олон ХАН үндэстнүүдийг суурьшуулна
Free south mongolia