sonin.mn
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 6-р сарын 8-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэхдээ, "Америк долларын ноёрхлоо урвуулан ашиглаж, ашиггүй зээл авч, инфляцийг дэлхийд экспортолж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ноцтой саад учруулж байна.Дэлхийн хамгийн том эдийн засагтай, олон улсын томоохон валют гаргагч орны хувьд АНУ-ын төсвийн байдал, бодлогын сонголт нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг учир төсөв, мөнгөний хариуцлагатай бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэсэн хэдий ч АНУ удаан хугацааны туршид долларын ноёрхлоо урвуулан ашиглаж, хямралыг өөр тийш шилжүүлж, тоо хэмжээний хувьд хязгааргүй уужуу бодлого барьж, зарим хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын өрийн асуудлыг улам хүндрүүлсний улмаар эдийн засагт ноцтой хохирол учруулсан. Энэ нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд саад болж байна." гэжээ.
 
Г.Бямба