Энэ жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах залуусын тоог 1500 болгож нэмэгдүүлсэн ба үүний 425 суралцагч нь орон нутгийнх билээ.
Говийн бүсийн аймгуудын хэмжээнд анх удаа "Оюутан цэрэг" сургалт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн зохион байгуулагдаж, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн оюутан, суралцагч нар хамрагдаж байна.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Е.Бейбит оюутан цэргүүдийг угтан авч амжилт хүсэхийн зэрэгцээ салаа салбарт нь шинэ дайчдыг хуваарилж хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ бид говийн бүсэд анх удаа "Оюутан цэрэг" сургалтыг хэрэгжүүлж байна. Та бүхэн үеийн нөхдөө сурлага хөдөлмөр ур чадвараараа манлайлан шалгаран ирсэн, энэ манлайллаа ч хадгалж яваарай. Хэдий богино хугацаанд ч гэсэн цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж, хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, сэтгэлийн хат сууж эргээд үе тэнгийн залуусын дунд очихдоо энэ чанараараа тод ялгарна гэж онцлов. Үүний дараа цэргийн алба, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0