Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис ирэх сарын 1-4-нд манай улсад анх удаа айлчлах гэж байна.
Дэлхийн найман тэрбум хүний 30 орчим хувь нь Христийн шашинтай, харин тэдний 1,3 тэрбум нь католикчууд. Тиймээс бөмбөрцгийн зургаан хүн тутмын нэг нь оюун санааны эцэг хэмээн хүндэтгэн дээдэлдэг, католик шашны тэргүүн хамба 3.5 сая хүн амтай Монголд зочилж буй учир дэлхий нийт тэр чигээрээ манай улс руу хараа бэлчээх нь.
Манай улсад одоогоор 2000 гаруй католик шашинтан байдаг гэсэн тоо бий. Хэдийгээр католик шашинтан олон биш ч Азийн Монголд Ромын пап анх удаа айлчилж байгаа нь манай улсын хувьд геополитик, олон улсын талбарт асар том сурталчилгаа болж байна. Түүнийг дагалдан 100 орчим хэвлэл мэдээллийнхэн, 1000 гаруй бараа бологсод хүрэлцэн ирж байгаагаас ч ийм дүгнэлт хийж болно.
Магадгүй зарим уншигчид, Ромын пап Монголын талаар хэр мэдэх вэ гэсэн асуултад хариулт эрж мэднэ. Тэгвэл манай улс “Монгол” Кардиналтай гэдгийг сануулмаар санагдана. Монголд 20 орчим жил амьдарсан Монгол дахь Католик шашны тэргүүн, итали гаралтай хамба М.Жиоржио өнгөрсөн жил Ромын папаас “Кардинал” хэмээх эрхэм цолоо соёрхон хүлээн авсан билээ. Тиймээс ч түүнийг Кардиналуудын зөвлөлд “Монгол Кардинал” хэмээдэг юм.
2013 онд “Тайм” сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан, дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 хүний тоонд зүй ёсоор багтдаг Ромын папын талаар 10 баримтыг та бүхэнд сонирхуулъя.
1. Түүний бүтэн нэрийг Жиорже Марио Бергаглио гэдэг. Аргентины нийслэл Буэнос Айрэс хотноо төрсөн тэрбээр Өмнөд Америкаас гаралтай анхны пап юм.
2. Ромын тэргүүн хамбыг зөвхөн Кардиналуудын зөвлөлөөс сонгодог уламжлалтай. 2013 оны хоёрдугаар сард XVI Бенедикт хамбыг эрүүл мэндийн шалтгааны улмаас ширээнээсээ буусны дараа пап Францис 2014 онд Ватиканы тэргүүн болсон. Ромын папыг 1200 гаруй жилийн өмнөөс тодруулж эхэлсэн бөгөөд одоогийн пап Францис 266 дахь тэргүүн хамба юм.
3. Францис хэмээх шашны нэрээ тэрбээр 12 дугаар зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээнтэн Францисийн дурсгалыг хүндэтгэн сонгосон байна.
4. Түүний сарын цалин 32 мянган ам.доллар гэгддэг ч тэрбээр энэ мөнгийг авдаггүй. Харин хүмүүнлэгийн үйлсэд зориулан хандивладаг аж.
5. Францис пап 1992 онд Буэнос-Айресийн хамбын туслахаар томилогдсоноор шашны замналаа эхлүүлжээ. 1998 онд Буэнос-Айресын тэргүүн хамба болсон бол 2001 онд Кардинал цол хүртжээ. Ромын пап болохоос өмнө Буэнос-Айресийн тэргүүн хамбын албан тушаалтай байсан юм.
6. Тэрбээр химийн технологич болон философич мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ахлах сургуулиа төгссөний дараа химийн техологич мэргэжил эзэмшсэн байна. Дараа нь хүмүүнлэгийн ухаан, философийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1964-1965 онуудад Санта Фе-ийн нэгэн коллежид уран зохиол, сэтгэл судлалын хичээл заадаг байсан. Харин 1986 онд шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан байна.
7. Түүний аав Марио Хосе нь 1920-иод онд улс төрийн шалтгааны улмаас Италиас Аргентинд цагаачлан ирсэн гэдэг. Харин ээж Режина Сивори нь итали гаралтай ч Аргентинд төрж өсчээ. Хосууд таван хүүхэдтэй болсон бөгөөд ууган хүү нь Францис пап юм.
8. Ватиканы төрийн тэргүүн учир Ромын папууд ихэвчлэн дээд зэрэглэлийн байранд амьдардаг. Харин сүүлийн 100 гаруй жилд тогтсон энэхүү “уламжлал”-ыг тэрбээр эвдэж, шашны тэргүүн цолд хүрснийхээ дараа ч энгийн хоёр өрөө байранд амьдрахыг илүү үзжээ. Тэрбээр үнэтэй машин хэрэглэхээс илүүтэй нийтийн тээврээр зорчих мөн алхаж явахыг илүүд үздэг.
9. Пап Францис ядууралтай тэмцэх, хүмүүнлэг энэрэнгүй байх болон энх тайванд уриалдаг. Хязгааргүй их шунал, хяналтгүй капитализмаас үүдэлтэй ёс суртахууны асууйдал нь хүн төрөлхтөнд төдийгүй байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлж байна хэмээн үздэг. Ялангуяа хүн төрөлхтөн эх дэлхийтэй харилцах харилцаагаа умартаж, нэг гэр болсон байгаль дэлхийгээ үл тоомсорлож байна гэж шүүмжилдэг.
10. Тэрбээр Арабын нутагт хөл тавьсан анхны пап юм. 2019 онд пап Францис Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод айлчилсан. Энэ үеэрээ Хүн төрөлхтний ахан дүүсийн дэлхийн бага хуралд оролцож, Каирын Аль-Азхар сүмийн тэргүүн, суннит шашны дээд эрх мэдэлтнүүдийн нэг Их имам Ахмед ат-Тайебтай уулзжээ.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Барууны Христийн католик протестантууд үнэн алдартны Орос славуудаас ялгаатай нь нармай Азийг доорд үздэггүй.
АНУ ирүүлж байгаа - барууныхны илгээмж- д хөл алдацгааж байна даа , 10 - р Богдыг албажуулахад баруун ч , " зүүн " ч таатай биш байгаа юм болов уу . Аль эсвэл олон шашны уулзвар байх сонирхолтой байгаа юм болов уу ... сайн уу - муу юу аль нь вэ , хө ...
Түүний айлчлал манай улсад хэрэггүй,
Францис гэдэг нэрийг өөрөө сонгодоггүй юм цаанаас нь өгдөг юм ! Папын овоодой энгэрийн зүүлттэй хамт өгдөг юм !
папын бөгж , нэрийн тамга , сүлдээ ч олон загвараас өөрөө сонгож авдаг
Yag Byrhanlag talaasaa Dalai lamiin haana ch hyrehgyi hyn baina....yahab tom sasin olon hyntei gedegeeree yabdag ajgyy.....
Дүгнэдэг Бурхан нь та юм уу?
mas haramsaltai Batikanii papiin tolgoilson sasinii talaar olj ynssan Mongol heleer ch garch baina,ta nar ynsihiig hicheechgee....Batikan yagaad nas barsan hymyysiin salgyylahgyi baina be?.....tednii symiin sariliin dood hendiigees hichneen hyn ii saril garsaniig medeh yy?.....yagaad Batikan Italiin zasagiin syyhed salgyylahgyi gesen be?......ene nyyziin talaar Mongolchyyd mini olj ynsichgaa....Papiin tolgoilson sasing emeerdeg MONGOL HYN baidag boltoi!!!ted aygyi bol Batikanii tagnyylyyd ch baij medne.....
Batikanii temdegleluud,tednii nomlol ynen hydaliin talaar olon niited tertysmaa ITALIchyydad herehen sain myygaaraa teseelelegddeg talaar ynssan yy?Manaihan ch orchyylan hyrgej baigaa suu.....Batikan papa bol Byddaizm bis suu...ta nar Byddizmiig ikhe byryysaadag getel Batikan ni papiin tolgoildog sasin tiim ch taatai baisangyi ee;;;;sain anhaarchgaa....Hediibeer delhii deer olon hyntei sasin ch tymen olonii dyrgyizeliig hyrgeseer baigaa sasin yum baina?...olj ynsichgaa.....ta nar amarhan yumand hyyrtagddag syy,tegj bolohgyi ee....