Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА:
Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээртөгссөн.
Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн.
-1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
-2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
-2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал,
-2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,
-2020 оны 07 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
-2020 оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,
-2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл0
Сайн б Лтгэгдсэн хунибайнаа Амжилт
Хийж бүтээсэн юмгүй баахан зөвлөх гэгч юмнуудыг болих хэрэгтэй.
tiim. door zewsegt huchin janjin shtab ba6 duuren genereluud ba
Орос "школ"-той нөхөр байна даа??
Төрийн зардлаар бараг 20 орчим гадаад дотоодод суралцсан нөхөр байна шүү дээ. Дадлага туршлага багатай л этгээд байна.
Нөгөө Тогоо генерал нь яасан бэ? Энэ албыг өмнө нь Тогоо генерал хашиж байсан биз дээ.
МУИС-ыг дампууруулсан зевлехуудээ сольмоор юм!
Дарга нартаа сайн зусардаж байж л дэвшсэн дээ. Булганы гаралтай тул Булганыхан л өөд нь татсан. ҮБХИС-д 5 жил удирдах ажил л хийж байсан атлаа ичих ч үгүй Боловсролын тэргүүний ажилтан болчихсон нааж явдаг. Албан тушаалын орон сууцнаас авч завшсан генералуудын нэг.
AX NARTAI SEXSDI80955877
haalgasaitai bol generali gedeg
Наад хамгаалж байгаа Баагий чинь найз нөхөд ах дүү нараараа өөрийгөө мөрдүүлэн дагуулж Төрөөс хамгаалалт хүсдэг шоучин гар ш дээ, хууртагдав даа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг маш чадварлаг баг бүрдсэн гэж боддог. Амжилт хүсье. Энэ чинь Монгол улсын төрийн нүүр царай шүү.
ҮБХИС -Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль. Энэ нэршил нэг л зохимжгүй байгаа юм. Үгүй дээ л БХҮИС гэвэл арай дээр. Одоо бүхий л юм ҮНДЭСНИЙ гэж нэрлэх болсон нь хачин. УЛСЫН гэх нь том бөгөөд их зохино. БХУИС-Батлан Хамгаалахын Улсын Их Сургууль энэ хуучин нэр нь сайхан. Бас Үндэсний Амьдралын Даатгал гэх нэртэй компани байдаг.
Шинэ ажил албанд нь гялалзсан амжилт ерөөе.