Дахин тохируулах боломжтой 5G-гийн радио давтамж дамжуулах чипийг анх удаа амжилттай зохион бүтээснээ "Чайна Мобайл" корпораци өчигдөр зарлалаа. Арилжааны зориулалтаар ашиглах тус чип нь Хятад улсын 5G сүлжээний гол төхөөрөмжийн бие даасан хяналтын түвшнийг дээшлүүлэх гэнэ.
Радио давтамж дамжуулах чип бол 5G суурь станцын гол чип юм. Ийм чипийг судлан бүтээхэд тун хүндрэлтэй бөгөөд барууны орнууд урт хугацаанд монополчилж иржээ. “CMRI 8676” хэмээн нэрлэсэн энэ загварын чипийг арилжааны зориулалтаар 5G-гийн үүлэн суурь станц, гэрийн суурь станц зэрэг интернетийн гол төхөөрөмжид өргөн хэрэглэж болох гэнэ. Радио давтамж дамжуулах чип нь яг орчуулагч адилаар аналог дижитал дохиог хооронд нь өндөр хурдаар хувиргадаг. “CMRI 8676” чипэнд ашигласан ахин тохируулж болох бүтэц дизайн нь чипний үндсэн үзүүлэлтийн параметрууд, модулийн алгоритм, чадавхийг ахин тохируулж болох тул нэг чипийг олон төрөлд ашиглах, өөрийн өртгийг бууруулах, өргөн хэрэглэх боломжтой юм.
Н.Уртнасан
Сэтгэгдэл0
Гэхдээ Хятадад Европ-Оросод шиг гайхамшигтай дуучин жүжигчин зохиолч уран бүтээлчид байхгүй.
Жеки чан само хунг жет ли дони үен яасан дэлхийн хэмжээний жүжигчид шүү
Зато унас песни хорошие.