Түүх сөхөх нээ, “...МоАХ-ны 1989 оны арванхоёрдугаар сарын 17, 1990 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 11-ний цуглаанууд дээр “...Айвал бүү хий, хийвэл бүү ай”, “...Шинэ цаг ирлээ, сэрцгээе”, “...Монголчуудаа мориндоо”, “...Зээлийн социализмыг халъя”, “...Тусгай халамжийг халъя” зэрэг олон уриа лоозон залуучуудыг зоригжуулж байсан” гэдэг.
Эдгээр лоозонгийн хамгийн сүүлийн “...Тусгай хангамжийг халах” урианд дарга нарын машины “улаан номер” зүй ёсоор тооцогддог. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар 2016 оны эхээр телевизээр “...Би гурван удаа тангараг өргөсөн хүн. 1989 онд ардчиллын анхдагч 13 бид “...Монгол Улс, ард түмнийхээ төлөө зүтгэнэ” хэмээн тангараг өргөж, гарын үсгээ зурж байсан.
Гэвч харамсалтай нь зарим нөхөд маань тангаргаасаа няцсан. Анх бид тусгай хангамж, улаан номер гээчийг байхгүй болгохыг уриалж ярьж байв. Одоо тэгтэл улаан номер байтугай алтан дугаар, алтан утас хэрэглэдэг болж” гэж байлаа. Яахав, жагсаал цуглааны тухайн үед машинтай монгол хүн ховор л байсан. Тэр утгаараа улаан номер бүхий автомашинууд хэмжээ хязгааргүй эрх мэдэл гэгдсэн байх талтай. Тиймээс нийгэм өөрчлөгдсөний дараа “улаан номер”-ыг халсан. Гэвч улс байгаа л цагт төрийн үйлчилгээ байх учиртай тул төр засгийн үйлчилгээний машинууд нийтийнхээс ялгарах гэж янз бүрээр үзсээр ирсэн. УБЗ улсын дугаартай нэлээд олон жил болсон. Улмаар хэдэн жилийн өмнөөс УБҮ, УНҮ зэргээр ялгаж ирсэн.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд үе үе “улаан номер” яригддаг байв. 2014 оны хавьд байх, Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа “...Манай УИХ дахь гишүүдийн оролцоотойгоор нэг шившгийн юм яригдаж байна гэнэ. Нөгөө дарга нарын улаан номер сэргээх тухай ярьж байна” гэж нийтэд мэдээлж байв.
Тэгээд нам болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд “...Том жижиг дарга нар төрийн унаагаар хүүхдийн сургууль цэцэрлэг, баар саваар яваад болохгүй байна” гэдэг хэл ам тасрахаа больсон. Угаасаа тэднийг унаа машинаар хангах хуультай л даа. Гэвч “...Зөвхөн ажилдаа унана” гэдэг ухамсар тэдэнд суудаггүй. Иргэд шүүмжилсээр өнөөдрийг хүрсэн. Тэгвэл ердөө арваадхан хоногийн өмнө ийм улсын дугаарыг сэргээснээ Монголын төр албан ёсоор зарлалаа. Өөрөөр хэлбэл, өнөөх “тусгай хангамж”-ийн гэх улаан номер маань ийнхүү 30 жилийн дараа хөх болоод гарч ирлээ. Энэ юуг ч илэрхийлээд байгаа юм, бүү мэд. Юутай ч, өнөөх хэдэн дарга сэтэртэй нөхдүүд нь хувьсгалын энэ унаагаар хувийн ажилдаа шогшихгүй л байгаасай даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хайран 33 жил харамсалтай юм.
Huh dugaar helsen uneer n avii, zamiin tsagdaa dohidogguim bnalee
хувийн ажилд ядаж бага шогшуулах гэсэн санаа. өөр зорилго алга гэж бодож байна. тэгш сондгойд хамрагдахгүй л болов уу
Тэнэг сда нар ийм улс өөр байхгүй шүү оюунэрдэнэ ээ чи чадахгүй байна
Ардчилалын анхдагч нөхдүүд нийгмийг өөрчлөх онол арга зүйн цогц цэгцтэй бодлогогүй, гадаадын нөхдийн ятаглаг гоё үг, хэдэн ногоон мөнгөнд хууртаж нийгмийг эмх замараагүй болгосны үр дагавар 30 гаруй жил үригэлжилж байна. Тусгай хангамж, үүний дотор 10 дугаар дэлгүүрийг хаана, машины улаан дугаарыг солино гэх мэт аахар шаахар зүйлээс өөрийг мэдэхгүй хэдэн тэнэгүүдийн хийсэн лай ланчигаас улс орон ард түмэн яаж салах цогцтой бодлого боловсруулж хэргжүүлж чадахгүй байна даа