ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр даруйд цагдаа, дотоодын цэрэг, хүчний байгууллагын генерал, хурандаа нар бужигнаад эхэлсэн.
Ж.Болдын оронд ЦЕГ-ын дарга болох гэж тэр. Хэсэг бүлэг, нутаг нугаараа хэлхэлдээд хэд хоног гүйлээ. Улстөрчид ч дунд нь орчихсон тууж явсан. Ер нь манайхан аль ч салбарт биеэ голохоо больчихоод байгаа юм. Нэг л жишээ нь энэ. Баргийн албан тушаал руу “...Би чадна” гээд л зүтгэчихдэг болсон.
Гэхдээ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын шинэ даргыг томилоход дээрх марафонд идэвхтэй оролцогсдоос томилсонгүй. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг “сонгосон” байна. Ингэж цагдаагийн дээд удирдлага анх удаа 1980-аад оны залуугийн гарт шилжив. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Засгийн газар, Ерөнхий сайд яагаад Т.Сүхболдыг ЦЕГ-ын дарга болгосон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд ЭЦА-ны гол албан тушаалуудыг хашсан. 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2020 оны долдугаар сараас ЭЦА-ны даргаар ажилласан байдаг.
Т.Сүхболд сүүлийн 10 жилийн хугацаанд шалгагдсан эдийн засгийн томоохон хэргүүд дээр ажиллажээ. Захаас нь хэлэхэд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Салхитын мөнгөний ордын хэрэг, нүүрсний хэрэг, койн, Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сан, МИАТ-ийн “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг шамшигдуулсан хэрэг гээд дурдаж болно.
Ийм хэргүүд дээр ажиллаж ирсэн, “мэргэжлийн” хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүнийг ЦЕГ-ын даргаар “сонгосон”-ы учир шалтгаан нь энэ бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нэг ч гэсэн зөв хүн томилогдсон бол сайн хэрэг , цаг хугацаа тоолцгооё ...
Харахад нүдэнд дулаан залуу байна. Мэргэжлийн ч юм шиг байна. Сайхан хүний эрхийн мэдрэмжтэй, алба хаагчдаа чадваржуулж, миний үеийн 60,70 оны хуучин барилтай ах нараасаа үтэр салаарай
Зарим нэг дүүргийн цагдаагийн газрын дарга нэртэй 70 оны биеэ голдоггүй хөгшин хурандаа нарыг зайлуулаарай. Эрч хүчтэй шинэлэг арга барилтай залуу боловсон хүчнээ дэмжиж ажиллаарай. Амжилт хүсье.
Nogoo l uligt Zorigiin hereg,Erdenetiin 49..MAN-iin zavhral,luivar,Uligt chotgoruud ah duu 2 Nian bakteruud,hudalch Danhan tolgoit,Yaltan Huk gm huuchin tanil omhii uner l unerteed bna...Tomilgoo deerdsengui.Ulam dordloo.Ene nohor ezeddee l uilchilne dee.
Л.Оюун - Эрдэнэ томилсон бол Хэнтийн гаралтай л залуу байгаа даа. За яахав дандаа л Хэнтийхэн. 2024 онд Завханыхан уйдтал дарга болох байхдаа.
Хэнтийн нөхөр үү үгүй юу. Хэнтийнхэн дандаа дарга болдог явдлыг өөрчлөөрэй. Шудрага байх хэрэгтэй шүү. Цагдаагийн ноён нуруу болдог ЭЦА -д ажиллаж байсан бол дажгүй л байх ёстой доо.
Дээрх хэргүүд дээр ажилласан хүн бол итгэл төрж байна.
Дандаа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байсан юм байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн цагдаагийн хурандаа нарын л нэг байх. МАН-ын үед Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг болохоор авлигаар авсан мөнгөөрөө албан тушаал авсан байх
Амжилт сайн бна
Зөвхөн шинэ биш нилээд туршлагатай залуу б. Сайн б. Цагдаагын ажил өдгөө нуль "тeхнолог" болсон тул Англи хэл сайн сураарай.Гадаадад ч ирээдүй их б.1 цаг дасгал гүйлт шогшоо хийдэг бол давхар 1 цаг Англи хэлээ давтаад чээжлээд явахад цаг хэмнээд 1 сумаар 2 туулай буудчихдаг юм шүү. Dirty Cop---болж болкүй, eр нь хүчний байгууллагын хүнд 1 тийм хуулинд ч бичээд баймааргүй "жанжин шугам" гж бдг даа. Түүнийгээ л огоорч болкүй. Хэнтийнх гэл үү. Цагдаад өөрчлөлт хий. Амжилт.
данхан толгойт О/э, хүрэлсүг 2 аймаар муухай жишиг тогтоолоо. хэнтий гэвэл үнэрч хамаагүй болжээ.
Ууж идсэн нь баригдахаараа өөрөө ажлаа өглөө гэж МАН зарладаг ш дээ. Өмхий малууд аа..
БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат нь зургаадугаар сарын 4 /2023.06.04/-ний өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргээр тус улсад баривчлагдаад байгаа билээ. Тэгвэл Л.Мөнхбатад холбогдох хэргийг шүүх гурав дахь удаагийн хурал энэ сарын 21 /2023.09.21/-ний өдөр Чежү аялал жуулчлалын тусгай бүсийн шүүхэд болохоор товлогджээ. Тус хурлаар түүнд ял оноох эсэхийг шийдэх аж. Харин өнгөрөгч наймдугаар сарын 24 /2023.08.24/-ний өдөр болсон хоёрдугаар шүүх хурлаар Л.Мөнхбат гэм буруугаа хүлээж, хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүссэн гэдгийг Солонгосын хэвлэл мэдээлж байсан юм. Л.Мөнхбат нь ийнхүү БНСУ-д гэмт хэрэгт холбогдоод байгаатай холбогдуулж түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчоос нь чөлөөлж, түүнд оронд томилох хүний мэдээллийг ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг нь хянуулахаар АТГ-т хүргүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Дашдаваагийн салтааны үс нүүрсний хулгайч
Ёстой мундаг хүнээ сонгожээ одоо шүүрдээд байж
МОНГОЛ ТӨРД ТОГТСОН ЖИШИГ, НЯМДОРЖ-УВС, ЭНХБОЛД-ТӨВ, БАГАБАНДИ-ЗАВХАН ГЭХ МЭТ