“Бүс ба зам” санаачилга дэвшүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан Хятадын шуудан “Бүс ба зам санаачилгыг дэвшүүлсэн 10 жил” дурсгалын маркийг гаргажээ.

“Бүс ба зам санаачилгыг дэвшүүлсэн 10 жил” дурсгалын марк шар, хөх өнгөөр дэвсгэрлэж зураг, тэмдэг зэрэг жижиг элементүүд оруулан загвар гарган, хамтран ажиллаж, хамтаар хожих, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалыг шингээсэн байна. Уг марк нь “Бүс ба зам” хамтын ажиллагаагаар хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах сайн сайхан ирээдүйг харуулсан аж.

“Бүс ба зам санаачилгыг дэвшүүлсэн 10 жил” дурсгалын марк дугтуйг 9-р сарын 7-нд гүйлгээнд оруулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0