Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан, албан хаагчид 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан хуучнаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын Шинэ Москвагийн засаг захиргааны тойрогт /Новомосковский административный округ/ орших “Коммунарка” тусгай объект дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улс иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж “Коммунарка” тусгай объектод 2001 онд хүндэтгэлийн гэрэлт хөшөөг байгуулсан. Энэхүү гэрэлт хөшөөнд Монгол Улсын түүчээ, сор болсон Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болох 249 хүний нэрийг хүндэтгэн сийлсэн байдаг.
Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин зөвлөх Д.Өнөбилэгт “Коммунарка” тусгай объектын арчилгаа, тордолтын ажлыг гүйцэтгэж ирсэн Үнэн алдартны сүмийн дэд хамба ламтай уулзаж, тус газрыг хамгаалалтад авч, арчлан тордож байдагт талархал илэрхийлээд, цаашид уг хөшөөний суурь болон талбайн хэсгийг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх талаар эргэн холбогдож хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл0
yamaidaa
Яахаараа япон хятадад халдаж Монголын зүүн бөөрөнд "манж-го"-гэх 50сая хүнтэй улс бий болж хятадын гүн давшиж байхад Улс Орныхоо Аюулгүй Байдалд санаа тавьж ,арга хэмжээ авахын оронд эсрэгээрээ японд 34 цагийн дотор эзлэгдэх нөхцлийг бүрдүүлж байсан новшнууд яахаараа сор мор , түүчээ мүүчээ болдог юм , тэд нар одоогийн элбэггай ,батхөөс,баавар маавар ...гэх мэтийн юмнууд байсан байдаг.
Чи битгий тэнэгт, мангар коммунист минь!
Оросууд алсан гээд хэлчих зориг одоо болтол байхгүй.Юун нутаг мутаг.Азийн ард түмнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй Оросын Үнэн алдартныхан арчилдаг гэнэ үү.Тэд дээр нь шээж байгаа.
Элчин сайд хаачив?
Монголчуудыг устгахыг оролдсон аллага шүү дээ