СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Оросыг чиглэн хөдөлсөн бололтой гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээлжээ.
“Ким Жөн Уныг суусан гэж тагнуулын албаныхан таамаглаж буй галт тэрэг Владивосток руу чиглэн явж байна” гэж уг төлөөлөгч “Yonhap” агентлагт мэдээлсэн байна. Ким Жөн Ун Пёньянаас хөдөлж, Оросыг зорьж байгааг Засгийн газрын өөр нэгэн өндөр албан тушаалтан мөн баталжээ.
Гэхдээ Пёньян болон Москвагийн зүгээс Ким Жөн Уны Орост хийж магадгүй байгаа айлчлалын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Умард Солонгосын талаас ч мөн удирдагч нь аян замд гарсан эсэхийг хараахан мэдээлээгүй байна. Түүний галт тэрэг 20 гаруй цагийн дараа Владивосток хүрэх төлөвтэй байна.
Ким Жөн Ун Орост зэвсэгт нийлүүлэх боломжийн талаар Путинтэй хэлэлцээ хийхээр энэ сард Владивостокт хуягт галт тэргээрээ очихоор төлөвлөж байгаа тухай “New York Times” сонинд урьд нь мэдээлсэн юм. Түүнчлэн Ким Жөн Ун Оросын Алс Дорнодод “ойрын өдрүүдэд” хүрэлцэн ирэх төлөвтэй байна гэж Оросын “Interfax” агентлаг хэд хэдэн эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт буюу өнөөдөр мөн мэдээлэхдээ, Ким, Путин нар уулзах “магадлалтай” гэжээ. Тэднийг Владивостокт энэ долоо хоногт болох эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлээд байгаа үед ийм дүгнэлтийг хийсэн байна.
Хэрэв дээрх мэдээлэл үнэн болох нь батлагдвал Ким Жөн Уны сүүлийн дөрвөн жил хагас орчмын хугацаанд Орост хийж буй анхны айлчлал, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойших хилийн чанад дахь анхны айлчлал болох юм. Өмнөд Солонгос, АНУ, Япон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаатай холбогдуулан Пёньян саяхнаас Москватай цэргийн харилцаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болсон гэж шинжээчид үзэж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ким жөн ун орос хятад гэсэн хоёрхон улсад айлчилдаг.
S AWI80855877
Хойд Солонгост ганцхан тарган хүн байдаг нь Ким өөрөө юм ! Кимийн хуягт галт тэргийг өмнөдийн тусгай албаныхан дэлбэлэх гэж оролдоно ! Путин Кимээс зэвсэг биш дивиз цэрэг гуйчихвал зүгээр дэ !
Orsod bish orosoos suuliin eyd garsan tsumiin hushuu teeberlegch abahaar yarij baigaa gej usa yarij ba