ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аас ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлж, тус улсын удирдагч Ким Жөн Унд ийм төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалав.
"Бид БНАСАУ-ыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй байх талаар өмнө нь хүлээсэн амлалтаа биелүүлэхийг уриалж байна" гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн юм. Харин Умард Солонгосын төрийн мэдлийн “КСNА” агентлаг мэдээлэхдээ, айлчлалын үеэр Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэсэн байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун есдүгээр сарын 10-ны үдээс хойш тусгай галт тэргээр Пёньянаас хөдөлж, ОХУ-ыг зорьсон гэж "Солонгосын дуу хоолой" радио мөн мэдээлжээ.
Түүнийг нам, төр засаг, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд дагалдан явж байгааг тус радио онцолжээ. БНАСАУ-ын удирдагчийн гадаадад хийх айлчлалыг ЗГХЭГ-ын дарга Ким Док Хун тэргүүтэй удирдлагын гишүүд дагалдан явж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Uursduu dainiig urdchihuud usa bok sanhuu zebsegiin mafia tur zasag bok tednii tomilgoo unend guitsegdej mongoloos busad ni amerikaas zai barij ba
Харин тийм. Америк ганцаараа олон улсад зэвсэг нийлүүлэх эрх дархтай. Бусад орнууд зэвсэг нийлүүлэх эрх дархгүй байгаа нь ардчилалтай нийцэхгүй байна.
Өдөхийг өдчихөөд өөрсдөө бас зэвсэг нийлүүлчихээд бас бусдад зааварлах санаатай .БНАСАУ ын хажууд очиж дайны бэлтгэл сургуулилт хийнэ.Гал дээр тос асгаад байгаа хүмүүс чинь барууныхан болон АНУ .
Хуцдаг шунал вэ ,ямар нүүрээрээ хойд Солонгосд уриалдаг байнаа, бүхнийг хориглож боож алах оролдлого хийж байж
АНУ одоо даян дэлхийг зандалчлах үеэ өнгөрөөсөн харгис бодлогоосоо татгалзаж бусад улсын адил тэгш эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Мөнхийн их гүрэн гэж байдаггүй. Одоо бусдыг зандалчилж, үүнийгээ бурхан бидэнд олгосон эрх гэж солиорч элэг доог болж суудгаа болих хэрэгтэй. Аятайхан өтөлж байгаа намбатай хүн шиг нэр хүндтэйгээр зодог тайлах хэрэгтэй баймаар юм.
Америк болон НАТО- ийн 25 улс Украинд зэвсэг нийлүүлдэг байж ийм уриалга гаргадаг нь хоёр нүүр гаргах буюу Double Standard гэдэг юм. Энэ Барууныхан бүх эрээ цээрээ ёстой алджээ.
Өөрсдөө болдог.Бусад нь болдоггүй хаашаа юм. Дэлхийн жандаарм үе чинь өнгөрсөөн.
Хойт Со хойт Орос хоерт юуч уриалаад нэмэргуй улаан алуучид
Овоо тэнэг гаруу
АНУ өөрөө зэвсэг нийлүүлэхгүй байвал ийм үг хэлж болно.Тэд ашиг олж болдог бусад нь болохгүй гэж худлаа тэнэгтхээ боль.