ТОКИО. /Yomiuri/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмиог Засгийн газар, эрх баригч намд халаа сэлгээ хийсний дараа сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү суудлаа хадгалж үлдэнэ гэж “Yomiuri” сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Мөн тус улсын Ерөнхий сайд асан, эрх баригч Либерал Ардчилсан намын дэд дарга Асо Таро, түүнчлэн ирээдүйн ерөнхий сайдын суудлын төлөөх гол өрсөлдөгчдийн нэг, намын даргын сонгуульд Кишидатай өрсөлдөх магадлалтай гэгддэг намын ерөнхий нарийн бичгийн дарга Мэтоги Тошимицү нар суудлаа хадгалж үлдэх төлөвтэй байна.
Японы Ерөнхий сайд К.Фүмио есдүгээр сарын 13-нд халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаагаа урьд нь мэдэгджээ.
Халаа сэлгээ хийснээр эрх баригчид Засгийн газрын бодлогыг дэмжих иргэдийн дэмжлэгийн түвшин буурах хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Японы эрх баригчид иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нэг карт болгон нэгтгэх явцад хувийн мэдээлэл алдагдах зэрэг олон асуудалтай тулгарсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, Кишида Фүмио тэргүүтэй засгийн газрын рейтингийг унагажээ. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар засгийн газрыг дэмжигчдийн түвшин 40 орчим хувьтай байгаа бол засгийн газрын бодлогыг дэмжихгүй байгаа иргэдийн тоо 50 орчим хувьтай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
мэдээлэл алдагдах зэрэг олон асуудалгүй, дургүйцэл төрүүлэхгүй.