ОСЛО. /ВВС/. Норвегийн гүнж Марта Луиза, "Дурек бөө" гэдгээрээ алдартай африк гаралтай Америкийн иргэн Дурек Верретт нар хуримын товоо зарлалаа. Хуримын ёслол ирэх зун болно. Тэд 2022 оны зургадугаар сард сүй тавьснаа зарлаж, сүйт бүсгүйн эцгийн адислалыг хүртсэн юм. Норвегийн хаан V Харалд хосод баяр хүргэж, Дурекийг гэр бүлийнхээ гишүүнээр угтан авахдаа баяртай байх болно гэжээ.
Гүнж Луиза сүйт залуутайгаа хамтран ардын эмчилгээний бизнес эрхлэхийн тулд хааны гэр бүлийн хэргэм зэргээс өнгөрсөн жил татгалзжээ. Тэрбээр мөн өөрийгөө сахиусан тэнгэрүүдтэй харилцах чадвартай гэж зарласан юм.
Африк гаралтай америк иргэн Верретт нь тусгай боловсрол, мэргэжилгүйгээр анагаах ухааны чиглэлээр ажилладаг. Тухайлбал тэрбээр хорт хавдар бол хүмүүсийн өөрсдийнх нь сонголт гэж мэдэгдэж, “ковидын халдвараас сэргийлэх хүзүүний зүүлт”-ийг онлайнаар зардаг байна. Түүнчлэн өөрийгөө "зургаа дахь үеийн бөө" гэж нэрлэдэг бөгөөд үхээд амилсан, АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагыг хоёр жилийн өмнө урьдчилан таамаглаж байсан хэмжээн мэдэгдэж байжээ.
Хуримын ёслол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Норвегийн үзэсгэлэнт Гейрангер хотод болно. Веррет Норвегид нүүж ирэх бөгөөд эзэн хааны гэр бүлийн хэргэм зэрэггүй гишүүн болно гэж Норвегийн “NRK” телевизээр мэдээлжээ.
Өдгөө 51 настай гүнж Марта өмнө нь зохиолч Ари Бентэй гэрлэж байсан бөгөөд тэд 2017 онд гэр бүлээ цуцлуулжээ. Ари Бен сэтгэл гутралын улмаас 2019 оны Зул сарын баяраар амиа хорлосон байна. Гүнж Марта Луиза бол Харалд хааны ууган охин юм. Түүний дүү, угсаа залгамжлах хунтайж Хаакон Норвегийн дараагийн хаан болно.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ene hyyhen jaahan teneg lud sib dee!!!!emneh neher ni setgel gytral gedeg chini heerhii dee!!!daramtalsan hereg syy,odoo ene byzariin hartai nas ni ahisan ludiin abgai zebhen sex hangaltaa l bodoj dee........................hezee ch iim hair mair baidaggyi ee..................................odoo ikhenh haryyd sar chagaan hyyhenyydtei gerleh hamtrah sonirholtoi ene Franzaar dyyren yanhanyyd har ryy nsyyrch baina?gebch ynen gedeg ni gadna tald ni heden jil sar bolood salj sarnij baina,ene bol ynen zyil?Ychir ni haryyd tolgoi myy setgen bodoh harilzaanii tybsin dytagddag boltoi....erdee l dyreed baina gesen yndestei er emgyi tiim hozrogdson ardyyd syy dee.....amidral dan ganz sexeer yabdaggyi hoorond ni hair zaabal ch ygyi baidag,getel sexiin yildelee hair gej andyyraad yobrob hyyhenyyd salaad sarhlaad yilee edlej baina daa...manai halh hyyhenyyd iim muu zyrsilaas arai toiryy yabah boltygai!!!hemeen emzeglej yabdagaa echlee!!!yychilaarai......ene minii l bodol???????????????????!!!!!!!!