НЬЮ-ЙОРК. /AP/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай ирэх долоо хоногт Цагаан ордонд уулзана гэж “Associated Press” агентлаг Америкийн засаг захиргааны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй есдүгээр сарын 21-ний пүрэв гарагт уулзана. Тэрбээр АНУ-д айлчлах үеэрээ мөн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гол арга хэмжээ болох улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно. Түүнлчэн Америкийн хууль тогтоох байгууллагад зочлох төлөвтэй байна. В.Зеленскийн хийх айлчлал "Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 21 тэрбум доллар хуваарилах Ж.Байдены хүсэлтийг Конгресс хэлэлцэж байгаа үед болно" гэдгийг тус агентлаг онцолжээ.
Ж.Байден, В.Зеленский нар есдүгээр сарын 19-ний өдрийн эхний хагаст НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бол есдүгээр сарын 20-нд Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал болох боловч одоогоор энэ уулзалтад Ерөнхийлөгч нар нь оролцох эсэхийг Украин болон Америкийн талуудын аль аль нь мэдэгдээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Зеленский америк эзэнтэйгээ уулзах гэж байна
нэг нь мансууралд орчноо мэдрэхээ больчихсон, нөгөө нь зөнөглөлд орчноо мэдрэхээ больчихсон энэ хоёр амьтан уулзаад юу ярьж ойлголцох юм бол :-))
Бид НАТОд хэзээ ч элсэхгүй гэсэн бол дайн болохгүй байх байсан гэж боддог
Монголын ардчилагчдын ард америкийн ардчилагчид байдаг.
ЗАА, ЧИ БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙНА АА
Энэ нөхөр нэг айлын эрх хүүхэд шиг байсхийгээд л тэр оронд очиж юм авах юм даа Ард нь эх орон нь юу л болоод байна даа
S AWI80955877 30 40DEESH ERCHUUDTEI
S XNE TSAGR80955877
SAIXAN ZUGAATSN80955877
Одоо түрүү жилийнх шиг гоё хүлээж авахгүй л болуу сөрөг довтолгоо яасан бидний өгсөн мөнгө зэвсэг яасөн үр дү бнуу гээл их л хатуу хахир хүлээж авндаа ногооноог
Ардчиллын ард зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл долларын эзэд байдгийг чи мэдэх үү?
Жинхэнэ эх оронч хүү. Манай Цэдэнпил шиг төрсөн өвөлжөөгөө хөршдөө өгөөгүй
Dainii tulburuu abah gej irj ba sar bur 4 terbumaar baildaj baigaa anerikiin sanhuu zebsegiiin mafia ukrianiig hulsulsun dollar heblen zebseg ugch ukriane uls turchidiiv avilgadsan