МСЭ-ийн ерөнхийлөгч, гоц үзэгдэл судлаач Б.Галааридтай ярилцлаа
-Та "Мөнх тэнгэрийн ухаан" лекцээ орон нутагт уншаад иржээ. Явсан газрын сониноос хуваалцана уу?
-Уламжлалт Монгол ухаан, зан заншил болон бөө мөргөлийн тухай лекцээ Дархан, Эрдэнэтийнхэндээ уншаад ирлээ. Хүмүүс сайхан хүлээж авсан. Дарханд гэхэд хошин шогийнхон ирээгүй л бол "Залуучууд" театр нь үзэгчдээр дүүрэхээ больсон гэнэ.
Том ч театр юм. Харин намайг лекц уншихад "Залуучууд" театр дүүрсэн. Хүмүүс шашин шүтлэгийн учрыг олохоо больсон учраас хэн үнэнийг хэлэх бол гэсэн хүлээлттэй болжээ. Ялангуяа, бөө мөргөлтэй холбоотой буруу, зөрүү ойлголт, худал, үнэн яриа элбэгшсэн, мэдэмхийрдэг нь олон болсон энэ цагт.
Мэдэмхийрэгчид төрөл бүрийн дэг жаяг, ёс заншил зохиомлоор бий болгодгийг энгийн иргэн мэдэхгүй байна. Миний лекц бөө мөргөлийн гэхээсээ илүүтэй Монгол хүний мөн чанарын тухай юм.
-Тантай санал нийлж байна. Хамгийн ойрын жишээ. Манай хэвлэлийнхэнтэй холбоотойгоор алдаршчихав уу даа. "Бурханаар бөөлждөг" бүсгүй?
-Ийм үзэгдэл хорвоод олон. Янз бүрийн аргаар хүмүүсийн анхаарлыг татаж, төөрөгдүүлж, өөрийгөө хутагт, хувилгаан мэтээр ойлгуулж, тахин шүтүүлэх, өргөл барьц авч орлого олох гэсэн оролдлого л төдий зүйл. Хөвсгөлийн охины тухай хүмүүс надаас их асуусан. Цаг хугацаа харуулна. Хүлээх хэрэгтэй гэсэн хариулт өгсөн дөө. Азаар нэг их удаан хүлээлгэлгүй худлаа гэдэг нь тогтоогдчихлоо.
-Хүмүүс энэ бүхэнд итгэж байгаагийн учир шалтгаан юу вэ?
-Шинжлэх ухаанд "Итгүүлэгт автах босго" гэж байдаг. Тухайн хүн, үндэстэн хэр зэрэг амархан итгэж байна вэ гэдгийг нь шалгадаг үзүүлэлт. Хүн төрөлхтөний 95 хувь нь итгүүлэгт автах магадлалтай, таван хувь нь ховсонд ордоггүй.
XX зуунд хүн төрөлхтөний "Итгүүлэгт автах босго"-ыг намсгах бодлого хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд ямар нэгэн үлгэр зохиогоод хэлэхэд амархан итгэх хэв шинж рүү нь тэргүүлэгч гүрнүүд аль хэдийнэ оруулсан.
Сонгодог хувилбар нь өдгөө дэлхий даяараа Америк хэв маягийг шүтэж байна. Даяаршилыг бүгд хүлээн зөвшөөрөх болсон. Энэ бол итгүүлэгт автах босго буурсны шинж.
-Гэхдээ зөв амьдрах, муу зуршлаас хол байхын тулд аль нэг шашинд итгэх нь тухайн хүнд зайлшгүй шаардлагатай зүйл биш үү?
-Би бөө, бурхан, хувилгаанаас айж амьдрахын эсрэг байдаг. Айна гэдэг бол сул доройн шинж. Буруу замаар явах магадлал өндөрсөнө шүү дээ. Айдаст хөтлөгдөж шийдвэр гаргах нь буруу. Итгэл үнэмшилд хөтлөгдөж хийсэн үйлдэл өөр.
Миний үйлдэл туйлын зөв гэсэн итгэл үнэмшилтэй цагт хамгийн оновчтой шийдвэр гарна. Миний лекцийн гол агуулга ямар ч шашинд итгэж болно. Хамгийн гол нь мухар сүсгээс ангид мөн чанарыг нь ойлгож бишир гэсэнд оршдог.
Шүтлэгтэй бүхэнд хандаж хэлсэн санаа. Эхэлж ойлгоод дараа нь шүт гэсэн санаа юм. Эс бөгөөс мухар сүсэгтэн л болно. Оюун санаагаараа робот болох хамгийн эмгэнэлтэй.
-Залуу үеийнхэн цахим ертөнцтэй дотносоод. Тухайлбал, "Блог" үүсгээд өөрийн гэсэн бяцхан ертөнц байгуулах боллоо. Технологийн дэвшил нь хүмүүсийг улам ганцаардуулж, нийгмээ робот оюун санааны эринд бэлтгээд байх шиг. Таныг Монголын анхны блогчдын нэг болохоор асуусан юм?
-Мэдээллийн технологийн хөгжил нь нэг талдаа гайхамшигтай, нөгөөдөө томоохон сүүдэртэй ололт. Гайхамшиг нь гэвэл ертөнцийг нэгдмэл, хил хязгааргүй, орон зайгаас үл хамаарахаар ажиллах боломж олгосон.
Хэдийд, хэн ч, хаана ч мэдээлэл хүргэх боломж нээлттэй болсон нь гайхамшиг. Хэт бодит байдлаас ангижирч, хоорондоо харилцахгүй, бие биеэ хайрлахгүй, амьд харилцаагүй болно. Ганцаараа суугаад бүхэл бүтэн ертөнц бий болгох боломж үүссэн нь үнэн.
Гэвч хүн нийгмийн амьтан учраас гэр бүлтэйгээ, хамт олонтойгоо байх учиртай. Үнэхээр ганцаараа амьдрахыг хүсвэл цөөн хүнд л ийм боломж гарна. Мэдлэг, чадвараараа бусдаас цойлж чадвал өрөөндөө суугаад дэлхийн томоохон компаниудад ажиллах боломж бүрдэнэ.
Бусад нь хүссэн ч, эс хүссэн ч гудамжаар алхах л болно. Цахим ертөнцийн хөгжил нь найз нөхдөөр зогсохгүй гэр бүлийг хүйтэн хөндий болгоод байна. Ухаалаг гар утас барьчихаад буруу хараад суудаг болж. Технологийн хөгжлийн боол болох нь сайн зүйл биш гэдгийг хүн төрөлхтөн ойлгоод хязгаарлахын төлөө явж байна.
Бидний шүтдэг Америкт хүүхдийг хэдэн минут телевиз харуулах, ямар нэвтрүүлэг үзүүлэх ёстойг журамлаад. Гэтэл бид жишим байхгүй. Хүн төрөлхтөний оюун санаа, ёс зүйг задгай байлгах, уламжлалт зан үйлээ хүндэтгэдэггүй болгох том бодлого яваад байна гэсэн хардлага надад төрдөг.
Дуу, хөгжим, кино дагасан Америк маягийн соёл нэвтэрч, кока кола ундаа гэх мэт. Эдгээр хэрэглээг сурталчилж байгаа нь хүртэл этгээд гаж соёл үүсгэсэн. Солонгосын олон ангит киноны нөлөөгөөр Монгол хөвгүүд "эмэгтэйлэг" болж байна. Эмгэнэл биш гэж үү.
Энэ бүх буруу соёл нь үндэсний дархлааг маань ямх ямхаар мэрээд дуусгах вий гэж айх юм. Монгол хүн Монголоороо үлдэх гол хүчин зүйл нь байгальтайгаа ойрхон, хоорондоо элгэмсүү дотно байх. Гэртээ ч цоожгүй Монголчууд минь өнөөдөр сэтгэлдээ давхар давхар цоожтой болчихоо юу даа.
-Таны хэлснээр бүх зүйл нээлттэй, ил тод юм шиг мөртлөө нүдэнд харагдахгүй хаалттай, халдашгүй хана хэрэм босоод л байна шүү дээ. Тийм тусгаарлал хүмүүсийн оюун санаанд бат суувал аюултай байх. Энэ бүхний аврал нь уламжлалт сэтгэлгээ мөн үү. Гаргалгаа нь юу вэ?
-Байгаль орчин, Монгол хүнийхээ сэтгэл рүү хандмаар байна. Бид нэгнийгээ мөнгө, албан тушаалаар нь хэмждэг болсон. Монгол хүн гэж харахгүй байна. Сүүлийн үед "Увс хүн" гэдэг нэр томьёо гарсан.
Увс аймагт төрсөн гэхээрээ Монголчуудаасаа онцгой өөр болох нь юу вэ. Бүр "Увс хүн судлал" бий боллоо гэж дуулдсан. Юу болоод байна вэ. Ийм ойлгомжгүй зүйлс Монгол хүнийг Монгол биш болгоно.
-Та далд увидас судлаач. Энэ цаг үеийн талаар зөнчид юу хэлсэн байдаг юм бол?
-Хүн төрөлхтөн цусан зам татуулж, харгислал, хүчирхийллийн аргаар бусдыгаа эрхшээдэг үе шувтарсан. Хэрэглээ, соёл, эдийн засгаар нь дамжуулж нөлөөллөө тогтоодог цаг ирлээ. Оюун ухаанаараа тэмцэлддэг энэ цаг үед бид илүү боловсролтой, илүү холч ухаанаар давна.
Гурван нүүдлийн цаадахийг хардаг өвөг дээдсийнхээ өв соёлыг сэргээхгүй бол болохгүй нь. Энэ л өнөө цагийн гол асуудал. Бидний цаг үе буруу тийшээ яваад байгаа юм биш. Олон хутагт хувилгаан, зөнч мэргэдийн хэлсэн сайн цаг ойртож байна.
Майдарын эрин Буддын шашинтнуудын хувьд эхэлсэн. Богд хааны лүндэнгээр 24 цөвүүн цаг нь мөд удахгүй дуусч байна. 2050-иад оноор дуусгавар болох байх. Ийм цаг үед хүн өвөг ухаанаа эргэн харах хэрэгтэй. Хүнээрээ байгаад зөв амьдарвал бүх зүйл байрандаа оршино.
Үүнийг цөөн хүн мэддэг цаашаа дамжин, түгнэ, бүгд ойлгодог болно. Бидний язгуур мэдлэг учраас хүмүүс амархан хүлээж авах байх. Урлагийн тухайд ч анхаарал татах гэж хэлбэр хөөцөлдөж байгаа нь мөн чанар нь эмгэнэлт драм буюу У.Шекспирийн үе дуусгавар болж буйг илтгэнэ.
У.Шекспир Дундад зуунд амьдарч байсан. Дундад зууны үед үзэн ядалтаар өвчилж, өсийг өсөөр, нэгнээ алж хядаж байж сая яллаа гэж үздэг байсан. Моод Монголоор дуусдаг болохоор өдгөө У.Шекспирийг сонгодог гээд байна.
Дэлхийн улс орнууд өс хонзон, үзэн ядалтыг хүмүүсийн оюун ухаанд сонгодог гэж ойлгуулахаас татгалзсан. Цаг үе, сэтгэлгээ өөр болсон учраас ариун гэгээнд тэмүүлсэн урлаг утга зохиол руу тэмүүлж байна. Монголчууд сайн сайханд тэмүүлж байгаа нь ч цаг үеийнх.
Нэг хэсэг шуугиулсан Аргогийн үе өнгөрсөн, П.Давааням гэгч өөрийгөө Чингисийн алтан урагийн хунтайж гэж зарлаад давхиад л байна. Геополитикийн хувьд ашигтай болохоор Казахстан л далд бодлогоор жаахан дэмжиж байгаагаас биш ойшоож байгаа юм биш.
З.Бат-Отгон баахан юм ярьж байна. Tap нь танигдаад эхэллээ. Хэсэг хугацааны дараа хүн сонирхохгүй. Тэдний алдаа бол туйлын үнэн чинь "Би" гэж өөрийгөө дөвийлгөдөгт байгаа юм. Би 20 жил судалгаа хийсэн ч өөрийнхөө лекцийг туйлын үнэн гээгүй.
Судлаачийн хувьд ажигласнаа л хэлсэн. Хувь хүн уншсан, сонссон, туулсан үнэнтэйгээ харьцуулж байгаад эцсийн гаргалгааг хийх учиртай. Миний үнэн бол нэг тал нь. Харин тухайн хүний ойлгосон үнэн бол өөр. Ингэж л бид аливаа асуудлын мөн чанарыг олж харна.
- Монголчуудын сэргэн мандалт, идэвхжилт 800 жилийн давтамжтайгаар сэргэдэг гэлцэх юм. Өнөө цагт Чингис хааны үе шиг биш гэхэд Монголчууд бусад улс гүрнээс бага боловч цойлж гарах боломж нь юу вэ?
-Түүхэн үйл явдлуудыг харахад тиймэрхүү зүйл ажиглагддаг. Монгол Улс цойлон гарна гэдэг тун хэцүү. Өнөөгийн ертөнцөд сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж л "цойлох боломж" гарч мэднэ.
Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны хэлээр ярьж, соёл иргэншлийн түвшинд нь амьдарч, тэгээд манлайлагч болбол хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдөнө. Өөр боломж байхгүй.
Харамсалтай нь, манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд манлайлагч болох боловсон хүчнээ бэлтгээгүй. Хувь хүмүүс л боломжоороо үр хүүхдээ гадаадад сургасан. Төр бодлогоор боловсон хүчнээ бэлтгэсэн бол монголчууд өөр амьдрах байв. Ер нь, бид дараа үедээ язгуур Монгол ухаанаа өвлүүлээд үлдээвэл хол явна даа.
-Ярилцлагынхаа сэдвийг МСЭ болон сэтгүүл зүйн салбарт хандуулъя. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сонин, сайт, радио хэд байгаа вэ. Тэдгээр байгууллага соён гэгээрүүлэх үүргээ хэр биелүүлж байна гэж үздэг вэ?
-Байнгын үйл ажиллагаатай 500 орчим мэдээллийн хэрэгсэл бий гэсэн тойм судалгаа бий. Ойролцоогоор 4000 сэтгүүлч ажиллаж байна. Нарийн судалгаа гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Маш олон сайт, сонин, сэтгүүл "мэндэлдэг".
Өдөр тутмын сонин, хэдэн том телевиз нь тоотой учраас баримжаа бий. Бусдыг нь тоолохын аргагүй. Ийм том салбарыг бодлогоор зангидах амаргүй. Мэдээж Монголын сэтгүүлчдийн эвлэл нь гишүүндээ үйлчилдэг төрийн бус байгууллага.
Гишүүн байгууллагадаа зөвлөмж зааварчилгаагаа хүргүүлдэг. Харин гишүүн бус байгууллагууд юу дуртайгаа хийж явна. Мэдээж, Монголын сэтгүүл зүй хаашаа явж байна вэ гэдэг ерөнхий ноён нуруу бий. Энэ салбарын 99.99 хувийг хувийн сектор нуруундаа үүрч явдаг.
Сэтгүүл зүйн салбарт хөрөнгө оруулсан хувийн секторын боловсрол, итгэл үнэмшил, эрх ашгаас манай сэтгүүл зүйн өнгө төрх ихээхэн хамаарна. Манай салбар 1990 оноос хойш хууль эрх зүйн маш сул зохицуулалттай явж ирсэн. Тэгсэн мөртлөө харьцангуй эерэг үзүүлэлттэй.
Хэрэв сэтгүүл зүйн салбар шиг хууль эрх зүйн орчин байгаль орчны салбарт байсан бол Монгол Улсад ширхэг ч мод үлдэхгүй. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд дөрөвхөн заалттай хууль баталсан.
Энд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй гэж л заасан байдаг. Дээр нь, МҮРТ-ийг олон нийтийн болгосон. Гэтэл сэтгүүл зүйн салбар буцалсаар л өнөөдөртэй золгосон. Тэгсэн мөртлөө улс орноо сүйрүүлж, үндэстнээ мөхөөх байдал руу яваагүй.
-УИХ-ын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж байгаад Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа. Хууль батлагчид маань сэтгүүл зүйн салбарыг хуульгүй байлгах сонирхолтой юм уу гэсэн хардлага л үлдлээ?
-Энэ хуулийн гол амин сүнс нь эзэн, эзэмшил, орлогыг нь ил тод болгох, хараат бус байдлыг нь баталгаажуулах гэсэн эерэг заалтууд байсан юм. Мэдээж ийм хууль эздэд таалагдаагүй. Хуульд байхгүй худлаа зүйлсээр шалтгаалаад болиулсан.
Тухайн үед би ажлын хэсэгт байсан ч дарга нарыг хараад "ичихгүй худлаа ярьж болдог юм байх даа" гэж гайхсан. Уг нь, хууль том хамгаалалт. Гэтэл хуульгүй байлгах сонирхол байна. Баталгаажуулсан хуульгүй ч Монголын сэтгүүл зүй "жанжин шугам"-аа алдаагүй.
Хуулиас гадна манай салбар мэргэжлийн ур чадварын хувьд уналтад орсон. Их, дээд сургуулийн сургалт тааруу, хэвлэл мэдээллийн эзэд ажилтнуудаа боловсруулахад бага анхаардаг. Тухайн сэтгүүлч анхныхаа сэтгэмжээр явсаар дуусдаг.
Нөгөөтэйгүүр сэтгүүлзүйд сайн дурынхан олноор орсон. Тэдэнд дүрэм заах гэхээр хүлээж авдаггүй. Сонин гэхэд үсгийн шрифт нь хүүхдэд зориулсан хэвлэл, өргөн олон уншигчдад зориулсан стандарт нь өөр. Хэрэглэгчийн эрх ашгийн хувьд нүд ядраадаг өнгийг эфирт цацахгүй байх зэрэг шаардлагатай.
Ямар хөгжим тавих нь хүртэл стандарттай. Яг л жүжиг найруулж байгаа юм шиг урлагийн мэдлэг шаарддаг. Яахав, мэддэггүй хүн харахад телевизийн нэвтрүүлэг гарч л байдаг. Харин мэргэжлийн үүднээс харахад түүнд олон асуудал бий.
Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр шаардлагыг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн хэрэв мэддэг байсан бол өнөөдөр бидний "цусыг хольж" байгаа даа.
-Үзэгч, уншигчдын эрэлт байх шиг байна. Мэдээллийн хэрэгсэл олон болох тусам чанар гэдэг ойлголт алдагдаад байх шиг?
-Бурхнаар бөөлждөг охиноор жишээлэхэд тухайн мэдээллийг цацсан сэтгүүлч мэдээллийнхээ шуугианыг чухалчилснаас биш мэргэжлийнхний байр суурийг гаргаагүй. Бид нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн онцгой мэргэжилтэй. Сэтгүүлчдийн хэлсэн нэг үг, мэдээ олон хүнд хүрдэг.
Мэдээллийн эхний давлагаа цаашаагаа тараад явчихдаг. Буруу мэдээлэл цацаад, араас нь залруулга гаргалаа ч анхных шигээ хүчтэй байж чаддаггүй. Тиймээс сэтгүүлчид ул суурьтай ажиллах ёстой. Саяхан "Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонготой холбоотой шуугиан дэгдсэн.
Ж.Солонгыг АТГ-аас баривчилж гэнэ гэсэн мэдээлэл гарсан. Үнэндээ барьж, хориогүй юм билээ. Тэгээд гомдол гаргатал тухайн сэтгүүлчид Ж.Солонготой таардаггүй байсан киноны ахмад уран бүтээлч мэдээлэл өгсөн болж таарсан.
Ингээд үзэхээр Эрүүгийн хуулийн гүтгэсэн доромжилсон зүйл ангиар шийтгүүлэх эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс сэтгүүлчид болгоомжтой байхгүй бол мэдээлэл өгч чулуу шидсэн нөхөр үлдээд хөөрхий сэтгүүлч буруутан болоод, худалч гэсэн нэр зүүдэг байдал их гарч байна.
-Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдэд хар бараан сэдэвтэй нь жин илүү дарж байна. Ямар учиртай юм бол. Нийгэм ийм болчихов уу, эсвэл...?
-Манайд бодлого алдагдсан. Сэтгүүлчийн түгээх ёстой болон ёсгүй мэдээлэл гэж бий. Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ үйлдлийг нь нэг бүрчлэн тоочиж ярьдаг нь буруу.
Ингэснээр тухайн мэдээллээс санаа сэдэл авч гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрддэг. Тиймээс яаж, хэрхэн гэмт хэрэг хийв гэдгийг мэдээлэх хориотой. Газыг ингэж үнэрлэдэг гэнээ гээд бичихтэй зэрэгцээд газ үнэрлэдэг хүүхдийн тоо хэд дахин нэмэгдсэн тохиолдол бий.
Тэгэхээр сэтгүүлчид нийгэмд хандсан мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй. Залилан хийсэн аргыг нь нэг бүрчлэн заагаад өгч байна. Эсвэл хүн алах аргыг хэвлэлээр зааж байна. Гэмт хэрэг хийх, муу муухайг үйлдэх аргыг сэтгүүл зүйгээр заамааргүй байгаа юм. Үүний тулд төрийн бодлого шаардлагатай.
-Та Монголд маань сайн цаг удахгүй ирнэ гэж тайлбарласан. Тэгвэл 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн салбарт ч сайхан цаг удахгүй ирнэ гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Техник технологийн хувьд бид аль хэдийнэ дэлхийн төвшинд хүрчихсэн. Том орнуудад шинэ технологийг хүлээн авахдаа уддаг. Манайх шиг жижиг оронд хаана шинэ зүйл гарна түүнийг шууд нэвтрүүлдгээрээ давуу талтай.
Энэ утгаараа хэвлэл, нэвтрүүлгийн технологи өндөр хөгжлөө. Одоо тэнд ажилладаг уран бүтээлчдийн ёс зүй, хариуцлагад л анхаарах хэрэгтэй. Өөр асуудал байхгүй. Бүгд хичээгээд эхэлбэл Монголын сэтгүүлзүйд сайхан ирээдүй ойрхон байна. Үүнтэй адил нийгэм маань ч сайн цагтай золгоход дөхсөн.
Бүгдээрээ худлаа хэлэхгүй, шударга амьдрахад л болно. Төрд ажиллаж байгаа нь төрийн төлөө чин сэтгэлтэй, бусдын төлөө ажиллаж буй нь үнэн зүрхнээсээ хандахад л болно.
Өвөг дээдсээс өвлөж ирсэн зөв амьдрах ухааныг мөрдлөг болгохоос өөр аврал бидэнд үгүй. Бүх зүйл тэнгэрээс хамааралтай нь үнэн л юм бол Мөнх тэнгэр "шударга амьдрах" гэсэн ганцхан зарчимтай шүү дээ.
М.Хангал
Эх сурвалж: “Ган зам” сонин
Сэтгэгдэл0
энэ одоо зөв ярьж байна арго батотгон давааням дуучин жавхлан гэх мэтийг руурамч худалч гэдгийг баталж өглөө энэ хүн том бөө судлаач усраас одооний бөө нарыг бизнис сүлжээ гэдгийг хүлээн зөвшөөрлөө МОНГОЛЧУУДАА одооний бөө үхээрийн бузарууд гэдгийг энэ хүн хүлээн зөвшөөрлөө ха ха ха ха ха ха ха
buu BOLJ DAVXIXDAA ALSDAA YU BOLOXOO SAIN BODOX XEREGTEI . YU GEVEL BUU BOLSON XUN XOID NASANDAA TAMD TURDUG YUM UILIN AM NI ARAI DUUREEGUI BOL CHONO XARTSAGA TERGUUTEN BOLJ TURUUD AMITNII AMI ERXSHEENE. ONGOD GEGCH NI URUVDMUUR ULSUJ UNDAASSAN IX AISAN BX BA XUNII BIED ORJ XOOLLOX ,AISAN BDAG TUL XORLOL IXTEI BDAG YUM
Ene deer bichsen gar hudlaa buu chalch.Buu bolgon muu baidag gej hen chamd heleev? Yamar ch shashind shashniig uuruur guivuulagch ul biyluulegchid baigaa ted ch bas tegvel adilhan. Chi tsaad uhaaniig n sudlachaad daraa n hol ochij hutsaarai.
одоо тэгээд энэ олон бөө нар тамын тогоонд орох уу
TEGNEE UCHIR NI TEDNII SETGEL UDUR IREX TUSAM XARGIS XERTSGII BOLJ AMITNII GEDES TSUVIRSAN CH URUVDUX SETGELGUI BOLDOG YUMAA TA BUXEN OIR DOTNIXOO BUU NARIIG AJIGLAAD UZEEREI
Жинхэнэ бөө болоход наад зах нь 9 жил бөөлж байж сая бөө болдог гэдэг. Гэтэл манай шинэхэн цагийн бөөнцөрүүд бөө болох ямгаа ч үгүй. Цаг хугацаа аяндаа сайн муугамр нь ялгаад өгнө.
түвдүүдийн мэргэн ухаан гээд юу байнаа? Монголын ирээдүйг хэлсэн л гэх юм. Яг юу гээд хэлсэн юм болоо? Хятадаааааас болгоомжил гэж үү? Өөрсөндөө хэлэх ёстой байсан биш үү? Ингэхэд Түвдийн тухай ямар лүндэн байнаа? Байхгүй дээ. Монголыг л мэдээд байна гэнэ дээ. Хятад Монгол хоёрыг бие биерүү нь түрхираад байсан юм бишүү? Лүндэн чинь Зарлиг гэсэн үг. Зарлиг тушаал тогтоол шийдвэр нь өөрийх нь толгой дээр буусан бус уу?
Төвдүүд мэргэн ухаантай бсан бол юу гэж Хятадад тусгаар тогтнолоо алдах вэ дээ Төвдийн мэргэн ухаан гэж байхгүй мусар сүсэг солиорол бий Бид Буддын шашнаа Төвдүүдээс салгах цаг нь болсон Мухар сүсэгээр хүүхдэд Төвд нэр өгөхөөс эхлээд Төвдийн олон тэнэг заншлыг зайлуулах хэрэгтэй
BURXANII SHASHINAAS SALSANI GAIG ODOO EDELJ BNA XUN XUNEE XUNDELXEE BJ SHATAAJ ALDAG BOLJ
9-р богд нас барахдаа солонго татуулаад гайхамшигтайгаар нирваанд одсон гээд байсан. Ямар ямар гайхамшигтай зүйл үлдээсэн юм? Сойвон нь гээд далдыг хардаг хүн хэлсэн болгоныг нь бичиж аваад, тэр хүн Монголд бий шүү дээ. Одсэр ринбүүчийн. Очиж ярилцлага авмаар даа. Хэд хэдэн сэдвээр олон сэтгүүлчид дэлгэрэнгүй нийтлэлүүд гаргамаар.
Hazar mongol tuuragtan bish pakistandaa baival yasan yum bid oorsdoo gazar nutgaa hamgaalna ovormongol kazak tuva halimag buriad dorvod zahchin hoton torguud bayad vzemchin myangad urianhai ooshoo tsaahaa zondoo bgaa mongol hvmvvs hazara mongol hvn bish
түүхийн амьд гэрчүүд, бүтээгчид нь дэргэд байсаар байхад очиж уулзахгүй, дэмий өөрсдөө таамгаар Баатархуйг шиг Шамбал гэж шааж явах. Ямар хэрэг байнаа. Чадалтай шидтэй бол түүнийг нь сурвалжил, гайхамшиг гээд л байсаар байна. Төрийхэн бүгд "судсаа бариулсан" сурагтай. Бүхнийг мэдэж байна, бодол айхтар уншдаг юм гээд л шагшаад л. Тэр Одсэр ринбүүчий монгол хэл жаахан гадарлахтайгаа, орчуулагч гээд манай лам залуучууд, охид байх.
mergen uhaan zovhon oroin chimeg bolson oros hund l baina.germaniig ogsneer delhiig erguulsen yum.oros mon ch tsag huch hojij bainaa.mongol yu ch hojoogui ardchilal geed dopoo devsseer l... afrik tuvd mongol hogjilgui...main kaamped bii shuu dee
Tebdtei mecheerheed yahab?ta nar eersdiinhee tolgoi deerheen harj syr?bid yhaantaidaa ingej amidraad bna uu?sain bod!!!hamgiin ikhe auyl dagyylsan emzeg amidralaan yugaar zairyylah be?bidend eersded maani byryy mas ikhe bna,tiimees ter ene ylas oron gej soliorohoon baizgaa!!!zebhen eb negdeltei sain saihan ryyeersdiinhee ebge deedsiin syrgaaliig olj sydalzgaa?enyynd ikhe ychir baigaa yum daa.oros mongol hoyor bol yag eneegiin chagaar nadilhan delhiin hersnees archigdahaar bodlogotoi yabj bna?...enuunig yarih chag ye ni bna.tyynees bys bysadiin tyyh yos yomb bidend erdeech hamaagyi bna?yaj hynd baidalaasaa hagazah be?gej hyn byr oilgozgoo.tyilsarsan emegteileg zan aransin chini hendch tohiorohgyi baidal haragdaad bna!!!!
Yg zuv shu Gyfytdtdtxtxtsrsrsrsrsrsrsrsrsrsrsrsssrrrrarsesrsrsrsrsrdtchginohifyczea
Humuus neeree boo ene ter gej suuhdaa aguu matematik ,shinjleh uhaan,tehnik technologiin achaar aldar oloh gej yavaagaa martana. Bood unen baisan ch odoonii matematik tailch chadahgui, tiim tul medeeleliin heregseliig bood ashiglah ni buruu zuil yum. Boo naraa ta nar chimeeguihen ed shidee uzuul. Hervee chimee gargamaar sanagdaad baival toon heleer bichij bodoj uzuul.
Menh tengeriin "shudarga amidrah zarchim" gedeg ene saihan zarchim yamar tuuhen eh survalj, barimt bichees deer baidag yum boloo? Medeh hun baival heleech ! Esvel ene ni zugeer l ardyn aman ug, aman yaria yu?
Харин ч эх орноо худалдагсдыг өмөөрөхийг манай сэтгүүлчид тэргүүлж байгаа шүү дээ.Баабар бол аль эрт гадаадын буу нохой болсон.
манай сэтгүүлчид, далд үзэгдэл судлаачид хууран мэхлэгчидийг дагаад улам дордоод, улам улам тэнэгрээд. Жинхэнэ ганц бөө олчихгүй юм даа.
Давааням, бат-отгон, арго 3 ичмээр юм.