sonin.mn

“Үзэг өнцөг” хэмээх булангаараа манай сонины сэтгүүлчид мэргэжлийн бичлэгийг тусгасан бичвэр, үзэл бодлоо эргэцүүллээр илэрхийлэх өнцөгт мэдээллийг уншигчид та  бүгдийнхээ оюунд хүргэж, нөгөөтэйгүүр бас шүүлгэн даруй 3 cap өнгөрчээ. Цаг хугацаа урсан өнгөрсөн саруудад нэлээдгүй сэдэв орхиж, зориуд эпнэхүү булангайраа хүргэхийг хичээж байсан зарим бичлэгүүд маань хадгалагдан үлдсэн нэгийг шинэ дугаараарт та бүхэндээ барьж байна.

Далай ламын Монголд айлчлахдаа хэлсэн “Архиа бага ууж, айргаа тааваарза ууцгаая” гэх архитай, айрагтай Монголын иргэн бүр толгой холбоод хэлчихээр, хэлчихсэн мэргэн үг байдаг. Гагцхүү үүнийг нь олж Далай багш хэлснээрээ “Далай ламын айлдвар хэмээгдэж” ихэд алдаршсан мэргэн үг байдаг. Тухайн үе нь ямар байлаа даа. Ардчилсан хувьсгал ялаад Шинэ Монгол архинд орчихсон байсан үе.

Өвгөнт, Өндөр ногоон, Талын хар ид цэцэглэчихсэн, урьд, хойтох, хөршийнхөө идээнд амташчихсан тийм л Монгол. Идээ эзнээ танидаггүй гэдэг шиг хөгшин залуугүй, хөдөө хотгүй уугаад, найруулаад, найркатай найзлаад л… Ашгүй тэр үед яамын айлдвар тус үзүүлсэн гэх үү юу гэхэв Морьтой Монгол архины шинэ технологи нэвтрүүлсэн гэхэд болно.

Манай үндэстний хамгийн давуу бөгөөд, хачирхмаар тал гэх үү “Монголчлох” сэтгэлгээтэй холбоотой үүдсэн тэр суралцах арга барилаараа хар нүдлэн айргаа уух болцгоов. Нэг талаар багшийнхаа захиасыг биелүүлсэн лавтай, нөгөөтэйгүүр айргийг ихээхэн сонжиж хэрэглээндээ нэвтрүүлшээсэн. Хар нүдэн айраг, түүнээс уламжлалтай хар, шар, улаан айрагны хэрэглээ ихээхэн дэлгэрч, сэтгэлгээ нь ч түүнээ дагаад “Айраг бол -Архи биш” гэсэн гаргалгаа гаргачихалгүй яахав.

Түүнээс хойш олон ч соггуу, хөлчүү он улирчээ. Багшийн сургааль хуучрах нь “Байгалийн хууль” юм чинь.

Одоо бол шинэ зуун. Шинэ номлол бидэнд хэрэгтэй биз. Гэхдээ бас уламжлалаа бодолцох нь зүйн хэрэг. Таны сэтгэл хөдөлж л байвал архи уух хэрэгтэй. Учир нь танай найзын, гэр бүлийн тань, зүс таньдаг эрхмийн чинь хувьд ямарваа нэг зүйл тохиолдсон, мөн тохиолдох баяр, гунигийн өдөр. Улс эх орон чинь таньд хишгээ хайрлаж байгаа, та тэр их “буяныг” нь даахгүй хөлчүүрч яваа тэнгэрлиг өдөр. Та ачааллаа даагаад уу. Учир нь нэг жилд 800, нэг өдөр дор хаяж 2 тэмдэглэм үйлс болж байна.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Сүүлийн жилүүдэд уламжлалт “зан үйл” болох найран дээр нанчид хүртчихээд агсам тавих эр хүний жаргал төв бараадаж, бааранд зодоон хийж балай авах нь олширчээ. Түүнчлэн гэзэгтэй, эзэгтэй нар нь ч нийт массаа /олонхийн шаардлагаар нийгэмтэйгээ эвлэрч/ дагаж, үүрэг хариуцлагаа ухамсарлан цаг товлон уулзаж /нэг өдөр, нэг цагт/ архи биш юм гэхэд нарийн иштэй тамхи, нарийхан шилтэй вино хүртдэг уламжлал тогтжээ. Архины хэрэглээний талаар хийсэн судалгаа цуглуулан үзсэн юм.

Өнгөрсөн оны 12-р сарын албан ёсны албан статистик дүнгээс үзвэл Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зевшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, согтууруулах ундаа үйлдвэрлэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийн мэдээллээс үзэхэд 2005-2009 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 173.4 сая литр соггууруулах ундаа үйлдвэрлэсэн нь жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн төдийгүй 2010 онд 62.0 сая литр үйлдвэрлэгдэх прогноз гарч байна.

Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг пиво тус тус эзэлж байна. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр соггууруулах ундааг импортоороруулж, зах зээлд нийлүүлжээ. Согтууруулах ундааны импортын хэмжээ 2008 он хүртэл өсч, харин 2009 онд буурчээ.

Сүүлийн 5 жилд нийтдээ 449.6 мянган литр согтууруулах ундааг гадаадад экспортолсон нь дотоодын үйлдвэрлэлийн дөнгөж 0.3 хувийг эзэлж байна.    ’
Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн хувьд улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 үйл ажиллагаа явуулж байгаа нь Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 5 тоот тушаалаар баталсан “2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон” заалтын хэрэгжилт хангалтгүй, норматив хэмжээнээс хэд дахин их байгааг харуулж байна.

Тэгвэл энэ оны 11-р сарын судалгаанаас үзэхэд Монгол улсын нэг иргэнд 44 литр архи ноогдож байгаа нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг ОХУ-аас 14 литрээр их гэсэн үг юм. /Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногг 356-383 хүн эрүүлжүүлэгдэж байна гэсэн дүн гарчээ.

Гэтэл энэ олон улсын түвшинд энэ нь. Мөн өнгөрсөн оны судалгаагаар хүн ам төвлөрсөн суурин газруудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бусад газраас харьцангуй их гарсан дүнтэй байна. Түүнчлэн Хэнтий аймаг бусад 21 аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг үйлдэгдсэн зэргээс үзэхэд л архины “ач холбогдлыг” уншигчид маань анзаарч байгаа болов уу.

Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт аж. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.

Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж, цагдаагийн байгууллага дангаараа тэмцээд, хяналтыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээлтэй тулгарч байна.

Таны хэрэглээнээс таны алдар нэр, гэр бүл, улс эх орны чинь хувь заяа шалтгаална гэдэгт итгэдэг үү.Найзын хундага өргөгдөж, найрын дугараа нэмэгдэж архи уух олон шалтаг хэзээд мундахгүй биз ээ. Архитай нөхөрлөсөн xүн ажил амьдрал ч үгүй, анд нөхөр ч үгүй, алаг үp, амраг хань, эрүүл мэнд ч үгүй, юу юу ч орхиж, эцэст таны нөхөр, архи хэмээх “Амилсан чөтгөр” өөрөө ч холдон одох болно. Хэн ч тэр зам руу хэлбийхийг xүсэхгүй боловч нэгэнт хальтран орчихвол дахин эргэж гарахад ихээхэн бэрхшээлтэй байгаа нь архагуудаас харагдаж байгаа болов уу.

Энэ эмгэнэлтэй эвлэрье, эсвэл архиа хага чулуудаж орхиё гэсэн хоёр сонголт бидний өмнө тулгарчихаад байна. Сүү өргөж аливаа баяраа тэмдэглэе гэсэн ерөнхийлөгчийн зарлиг ч мөн гарсан. Сүүтэй холилдсон архи хэрэглэж хөлчүүрснээс, сүнсээ худалдаад ч болтугай архинаас ангижръя Монголчуудаа…

С.Ган-Эрдэнэ
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин