sonin.mn
Монгол туургатны "Салхиар дуулагч" хөөмийчдийн анхдугаар уралдаан 22-нд шилдгийн шилдэг хөөмийчдөө тодруулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй хөөмийн уралдааны шагналын сан 18 сая төгрөг.
 
Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмийч оролцож байна. Хөөмийн урлагийг өвлөсөн ахмадуудад энэ уралдааны үеэр тусгай шагнал, тэмдэг олгох юм.
 
Харин анхдугаар уралдааны тэргүүн байр эзэлсэн хөөмийч 5000 ам.доллар, гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байр эзэлвэл тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнаж урамшуулах аж. Манай улс хөөмийн урлагийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх зорилт дэвшүүлжээ.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин