sonin.mn
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлж, хөшөөг нь босгох санаачилгыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжжээ. Хөшөөний зураг төсөл, макетыг нь мэргэжлийн хүмүүс хийж байгаа бөгөөд Тасганы овоон дээр барихаар газар сонгож, хотын захиргаатай ярилцаж байгаа юм байна.
 
Харин хөрөнгийн талыг улс дааж, талыг нь хандиваар босгох боломжтой гэж төсөл санаачилгачид үзжээ. УИХ-ын байнгын хороо VIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх тогтоол гаргаж Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагад чиглэл өгөх болжээ.
 
Хөшөөний шавыг 12 сарын 29-нд тавьж, барих ажлыг нь гуравдугаар сарын 22-нд эхлээд ирэх жипийн намрын дунд сарын шинийн арван долоонд дуусгасан байхаар төлөвлөж байна.
 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин