sonin.mn

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875-1897 оны хооронд хошуу Засаг ноёноор сууж байсан гүн Мишигдоржийн үед эл сүмийг байгуулагдсан гэж үздгийн тод жишээ Мишиг гүний хүрээ хэмээх нэрийдэл юм. Хүрээний анх байгуулагдсан бүрэн бүтэн байдлыг яг таг тогтооход хүндрэлтэй гэдэг. 1968 оны үед Мишиг гүний хүрээнээс дөрвөн барилга, ор үлдсэн байжээ. Үүнд, Улаан сахиусны сүмийн барилгыг сумын клуб болгож ашигласан. Цогчэн дугана байсны суурь гэж мэдэгдэхүйц овгор шороо үлдсэн. "Мишиг гүний өргөө" гэх барилга сумын хүн эмнэлгийн хашаанд байсан бөгөөд одоо бараг л ул мөргүй болжээ.

Д.Бор
Эх сурвалж: "Ган зам"