sonin.mn
Хуучин цагт "алга тэнийлгэж гар цайлгах ёс” гэж байсан нь өнөөгийн их бэлэг сэлт, мөнгө төгрөг өгөхөөс огт өөр зүйл хэмээн хөгшчүүд ярьдаг. Энэ нь цагаан идээ, хэвийн боов, амттан зэрэг гарын дор бэлэн байсан зүйлээрээ л хувь хүртээхийг хэлдэг байж. Голчлон хүүхдүүдэд өгч, гарыг нь “цайлгадаг” байв. Тэгэхээр цагаан сараар гар цайлгах гэдэг нь нэлээд өргөн нийтлэгдүү зан үйл, харин бэлэг бол зөвхөн гэр бүлийнхний дотно хүрээнд л өгч авалцдаг хоорондоо ялгаатай зүйл юм. Одоо цагт бэлэг барих, бэлэг өгөх ёс улам бүр дэлгэрч, чанаржиж байгаа ч энэ нь цагаан сарын үеэр бол таны гэр бүл, үр хүүхэд, хамгийн ойрын садан төрлийн хүрээний л асуудал юм байна.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр"