sonin.mn


Газтай ундааг зуршил болгогчдод хандаж хэлье. Хэдхэн жилийн дараа хиймэл шүдтэй, ясаар янгинадаг өвчтэй, тарган болмооргүй л байвал хийжүүлсэн ундааг усаар соль.

1. Хийжүүлсэн ундаа чамайг таргалуулдаг. "Zero" ундаанууд ч бас чамайг таргалуулна. Газтай ундаа уудаг хүмүүсийн таргалах магадлал 70 хувиар нэмэгддэг. Долоо хоногт нэг хийжүүлсэн ундаа тогтмол уугаад байвал жилийн дотор 5 кг нэмдэг байна. Тэгвэл өдөрт нэг удаа уувал, юу болохыг төсөөлж байна уу? Жилд 35 кг нэмнэ гэсэн үг. Диет хийжүүлсэн ундаа ч мөн адил, учир нь сахарын агууламж багатай ч газтай ундаа нь чихэрлэг хүнс идэх дуршлыг нэмэгдүүлдэг.

2. Газтай ундаа хэд хэдэн ноцтой өвчнийг өдөөдөг. Газтай ундааг зуршил болгох нь зүрхний өвчин, мөн 2 дугаар төрлийн чихрийн шижинд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ үргэлж өндөр байлгаад байх юм бол зүрх чинь жирийн өдрүүдэд ч хэвийн хэмжээнээс хурдан цохилж, дархлаа муудаж, яваандаа татдаг болох аюултай.

3. Газтай ундаа чамайг хорт хавдарт хүргэж болно. Тогтмол хийжүүлсэн ундаа уух нь инсулины үйлдвэрлэлтийг ихэсгэдэг ба, тэр нь хорт хавдрын эсийг үржихэд "тусалдаг" Ялангуяа нойр булчирхайн хорт хавдар хэмээх үхэлд хүргэдэг өвчин газтай ундааны хэт их хэрэглээнээс үүдэлтэй. Долоо хоногт 1-2 удаа уухад л энэ өвчний эрсдэл 2 дахин нэмэгддэг.

4. Газтай ундаа шүдийг чинь өвтгөнө. Диет ундаа ч бас шүдийг чинь өвтгөнө. Учир нь гол учир сахарын агууламжинд биш, хийжүүлэлтэн дэх хүчлийн найрлаганд байгаа юм. Шүд янгинаж өвдөхийн зовлонг мэднэ биз дээ?

5. Газтай ундаа ясыг чинь сийрэгжүүлнэ. Шүдийг чинь гэмтээдэг өнөөх хүчлүүд ясны чинь бат бөх байдалд ч бас нөлөөлнө. Яагаад ч зуршлаасаа салж чадахгүй байвал ядаж 350 гр газтай ундаа уух тутамдаа нэмэлт 20 мг кальци уу.

6. Жин нэмэхгүй байсан ч, газтай ундаа чамд муу. Газтай ундаа уулаа гээд жин нэмдэггүй хэмээн бардамнах хэрэггүй. Хийжүүлсэн ундаа чиний кг-ыг өсгөхгүй байсан ч нарийхан бэлхүүстэй болоход чинь саад болох болно. Хав дөрвөлжин биш гоолиг галбиртай болохыг хүсч байвал гаазтай ундаанаас татгалз.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ" сонин