sonin.mn


Хонь: Ажил дээр бүх зүйл хэвийн байх ч хэнд юу хэлж байгаагаа анхаар.Даргатайгаа маргалдахын хэрэггүй. Мөнгөө гамтай үр, дараа нь харамсаж магадгүй. Энэ cap хайртай хүнээ эцэг эхдээ танилцуулах ч юмуу хамт амьдарч эхлэх зэргээр харилцаагаа шинэ түвшинд гаргахад тохиромжгүй. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт гарч, спортоор хичээллэ.

Ээлтэй өдрүүд:2,10,12,19,24, 29

Тааруу өдрүүд: 3,5,7,21,27, 31

Үхэр: Урин хаврын уур амьсгал танд сайн сайхан мөч олныг бэлэглэнэ. Ажил болон хичээл сургуулийн нөхцөл байдал сайжирна. Энэ сард танд шинэ боломж олноор гарч ирэх тул ашиглахыг хичээгтүн. Санхүүгийн тал дээр байдал тогтвортой байна. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Зохистой хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй.

Ээлтэй өдрүүд: 8, 12, 22
Тохиромжгүй өдрүүд:1,4,11,28

Ихэр:  Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе. Өөрийгөө харуулах цаг нь ирж. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Танд хэн нэгэн хайр сэтгэлээ илчлэх юмуу та хэн нэгэнд хайртай болсноо хэлэхээр шийдсэн бол зүрх сэттэлээ дага. Дархлаагаа сайжруулахад анхаар.

Ээлтэй өдрүүд: 9, 11, 17, 23
Тохиромжгүй өдрүүд: 3,5,6,22

Мэлхий: Энэ cap банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсдад амжилттай. Спорт болон шоу бизнес, сурган хүмүүжүүлэх ажилд бас амжилт гаргана. Хэрвээ та бүх зүйлийг зөв, хугацаанд нь хийвэл орлого сайн байна. Хайр сэтгэл идэвхиж хосуудын харилцаа сайжирна. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Спортоор хичээллэж, зөв зохистой хооллож, дэмий зуршилд бүү авт.

Ээлтэй өдрүүд: 1023
Тохиромжгүй өдрүүд: 1-10ажил дээр, 23-31бусад байгууллагатай холбоотой ажил төрөлд

Арслан: Ажил ихтэй, маш сайн ажиллах cap. Мөнгө санхүүгийн хувьд уналт өсөлт гайгүй ч сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юмуу алдаж гээх магадгүй тул болгоомжил. Хосууд хайр дурлалын хувьд харьцангуй тогтвортой байна. Харин ганц бие хүмүүс тохиолдлын харьцааг илүүд үзнэ. Бүсгүйчүүд эрчүүддээ илүү их анхаарал халамж тавина.

Ээлтэй өдрүүд: 4, 6, 8, 12, 26
Тохиромжгүй өдрүүд: 1, 7

Охин:  Танд гэрлэх санал юмуу албан тушаал дэвшүүлэх санал хараахан тавиагүй байгаа бол энэ сард тийм үйл явдал болох магадлал өндөр. Мөнгөө гамтай зарцуул, бүгдийг зугаа цэнгэлд зарцуулахын хэрэггүй. Эргэн тойрноосоо амьдралын баяр баясгаланг мэдэрч, цээж дүүрэн чөлөөтэй амьсгал. Хувийн харилцаа чинь аажмаар сайжирч зөв урсгалдаа орно. Архаг өвчин сэдэрч магадгүй учраас хүндрүүлэхгүйн тулд цаг тухайд нь эмчид үзүүл. Хөнгөн атлетик, усан спортоор хичээллэж, иллэг хийлгэ.

Ээлтэй өдрүүд: 5, 9, 25
Тохиромжгүй өдрүүд: 1,4, 11, 28

Жинлүүр: Үйл ажиллагаа идэвхжиснээр олны дундаас анзаарагдаж, үлгэр жишээ болно. Хүмүүсийн атаархлыг төрүүлэхгүйн тулд цаг үргэлж зайнаас харьцаж, өөрийн төлөвлөгөөгөө олонд бүү дэлгэ. Хавартай цуг танд хайр дурлал ирэх магадлалтай. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс ханьдаа анхаарал тавьж, хэрүүл маргаанаас зайлсхий. Дархлаа муудаж, архаг өвчин сэдэрч болзошгүй тул хоол ундандаа анхаарч, амин дэмлэг жимс ногоо, шинэхэн шүүс хэрэглэ.

Ээлтэй өдрүүд: 16, 18
Тохиромжгүй өдрүүд: 3, 23, 24

Хилэнц: Олонхи нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаас өөрийгөө эрж хайна. Хэдий хир олон хүнтэй харьцана төдийчинээ өөрт хэрэгтэй зүйл олныг олж авна. Ажил албан тушаалд чинь муугаар нөлөөлөх тул удирдлагатайгаа муудалцахаас зайлсхий. Хайртай хүндээ анхаарал тавь. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал анхаарал шаардаж болзошгүй. Энэ сард их бухимдсанаас болж эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Дархлаа суларч болзошгүй.

Ээлтэй өдрүүд: 12, 16, 21
Тохиромжгүй өдрүүд: 3,10,23

Нум: Ажил дээрх нөхцөл байдал сайжирна. Сарын эхэнд ажлынхантайгаа    баяр тэмдэглэнэ. Ажилласан хугацаанаас хамаарч өөр өөр байх ч ихэнх хүмүүсийн хувьд цалин хөлс, албан тушаал ахих магадлалтай. Өвөлжингөө дурлалд умбасан нумынхны ихэнх нь зун учрах шинэ дурлалдаа зориулж бага зэрэг завсарлага авна. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарал тавина. Энэ сард ууц нурууны гэмтэл авахаас болгоомжил. Зөв зохистой хооллож, биеийн тамир, усан спортоор хичээлэ.

Ээлтэй өдрүүд: 5,8,15,17, 21, 26
Тохиромжгүй өдрүүд:2,6,14, 20, 27, 31

Матар: Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусгаж хугацаанд нь өгөхийг хичээ. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомжтой ханд, эргэлзээтэй төсөлд бүү хөрөнгө оруул. Ганц бие хүмүүс энэ сард сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хэнтэй ч хэрүүл маргаан үүсгэлгүй, хөршүүдтэйгээ эвтэй найртай бай. Танд архаг өвчин хууч бий бол эрүүл мэнддээ анхаар. Өвдөхийг нь хүлээлгүй урьдчилаад эмчид үзүүл. Удаан хугацааны эмчилгээ шаардагдах магадлалтай. Аль болох сайн амарч, ядрахгүй байхыг хичээ.

Ээлтэй өдрүүд: 5, 9, 12, 18
Тохиромжгүй өдрүүд:1, 4,11,28

Хумх: Мэргэжлийн    үйл ажиллагаанд хумхынхан материаллаг ашгийг илүү сонирхоно. Энэ cap тэдний хувьд ашиг олж болох хамгийн тохиромжтой үе. Орлогын шинэ эх үүсвэр олох магадлалтай. Уур цухал ихтэй, бухимдуу байх нь харьцаанд чинь нөлөөлнө. Олон хүн хайртай хүнээсээ салж болзошгүй. Бүхэл жилийн турш дурлалын гурвалжин үүсгэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хурц иртэй зүйлээс болгоомжил. Бэртэж гэмтэх, толгойн өвчин тусч болзошгүй.

Ээлтэй өдрүүд: 8, 10, 18, 22
Тохиромжгүй өдрүүд: 3, 5, 9, 15, 23, 30

Загас: Олонхи нь өөртөө болон имиждээ анхаарал тавина. Ажил дээр тань идэвхтэй, шийдэмгий байдал шаардагдана. Хэдийчинээ их хичээл зүтгэл гаргана, төдийчинээ үр дүнтэй байна. Загасныхныг их анхаарах учраас энэ cap бол өөрийнхөө хэн болохыг харуулах cap. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байж, эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Олонхи нь энэ сард шинэ хайр дурлалтай учрах юм уу чухал шийдвэр гаргана. Ганц бие хүмүүс аль болох найз нөхөдтэйгөө гадуур гарч, сонирхолтой хүнтэй учрах магадлал өндөр байна. Өөрийг тань сонирхоод байгаа хүнийг анхааралдаа ав. Шинэ танил чинь танд мартахын аргагүй тааламжит мэдрэмж бэлэглэнэ. Эрүүл мэнддээ анхаарч биеэ чийрэгжүүл. Фитнес, йог, усанд сэлэлтээр хичээллэ.

Ээлтэй өдрүүд: 6, 9, 16
Тохиромжгүй өдрүүд: 1,7,13, 27

Эх сурвалж: "Багш" сонин