sonin.mn


Тамхины утааны хамгийн гол хортой хэсгийг тамхичин шууд сорж амьсгалдаг. Энэ утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуүлах гол сувгуүдад тунаж үлддэг учир маш их хор хөнөөлтэй байдаг. Багахан хэсэг хийнүүд уушигны нилээд гүн хэсэгт нэвтрэн шингэдэг. Ингэснээр утаа нь амьсгалах үйл явдлыг тасалдуулж хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг.

Идэвхгүй тамхидалтын хор хохирол

Тамхи татдаггүй атлаа тамхи татаж буй хүний дэргэд байнга байдаг хүн тамхичны нэгэн адил тамхины утааг сорон амьсгалж байдаг. Үүнийг идэвхгүй тамхидалт гэнэ. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ доорх зүйлээс хамаарна.

- Тухайн үед тамхичин хэдэн тамхи асаан татаж буйгаас

-Тамхины утаанд тухайн хүн хэр ойрхон байгаагаас

-Өрөөний агаар нь цэвэршиж буй эсэхээс.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг учир идэвхгүй тамхичид идэвхтэй тамхичдаас арай бага утаагаар амьсгалдаг ч уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг.

Уугиж буй утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламж өндөр байдаг. Угаарын хий 2.5-15 дахин их, никотин 1.5- 20 дахин их, бохь 15 дахин их байна.

Эх сурвалж: "Булганы мэдээ"