sonin.mn

Хүний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн гайхалтай үе бол хурим. Тиймээс ч тэд хайр дурлалын бэлгэдэл хуримын ёслолоо олон оронд хийжээ. 32 настай Алекс Пэллинг болон түүний гэргий Лиза Грант нарын хурим бүтэн жил үргэлжилсэн аж. Тодруулбал, Зүүн Йоркшироос эхлэн дэлхийг тойрон аялсаар нийт 22 улс оронд хуримлажээ.


Тэдний “Хуриман аялал”-ын төлөвлөгөөнд дахин найман улсад хуримаа хийх дутуу аж. Хосууд 11 жилийн өмнр танилцсан бөгөөд бие биедээ улам их хайртай болж байгаагаа хэлжээ. Гэрлэх газраа сонгож байхад энэ санааг олсон гэнэ. Хосууд тухайн улс орны ёс заншлын дагуу хуримын ёслол хийсэн бөгөөд Перуд хийсэн нь хамгийн сэтгэл хөдөлгөм байсан аж.

Чамгүй хөрөнгө зарлагадах аяллаа зохион байгуулахын тулд тэд машин угаалгын газар болон Алексын машиныг зарж, аялалдаа унах гэр машин худалдаж авчээ. Алексын хэлснээр, тэд хэзээ ч маргалдаж муудалцдаггүй бөгөөд анхныхаа хуримнаас хойш гэр машиндаа амьдарсан ч нэг ч удаа ам мурийгаагүй гэнэ.

 

 


Г.Хонгорзул
Эх сурвалж: “Ган Зам”