sonin.mn

Манай улс ирэх жил хэдий хэмжээний мөнгө олж, зарж үрэхийг хэлэлцэж буйтай холбоотойгоор төсвийн талаар олон санал, шүүмж гарсаар байна. Үүнээс парламент дахь цөөнх буюу сөрөг хүчний зүгээс төсөвт нарийн задаргаа хийсэнгүй хэмээн гомдоллож байгаа бол иргэдийн зүгээс татвар төлөгчдийн мөнгө төсвийн хөрөнгийг хашаа хайс, бунхан, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт элдэв үхмэл хөрөнгө бүхий зүйлд бус, иргэдээ ажилтай, орлоготой болгоход л зарцуулаасай хэмээн залбирч сууна.

 

Учир нь ихэнх аймаг, нийслэлийн дүүрэгт хүн очдоггүй, арчилдаггүй цэцэрлэгт хүрээлэн, хиймэл зүлэг бүхий хүн болон машинд халгаатай хайсан төмөр хашаанд хайран мөнгө зарсаар байгаад олон нийт залхан дургүйцэж байна. Жишээ нь, хөдөө, хотгүй уралдан барьж босгодог бунхан, суваргын тоогоор бол Монгол Улс хэдийнэ “хөгжчихсөн” баймаар гэцгээж сууна.


Эх сурвалж: “Бизнес Таймс”