sonin.mn
Монгол Улсын Консерваторийн багш ажилчид тус сургуулийн газар дээр барилга барихыг эсэргүүцэж, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлж буй тухайгаа хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Уг шаардлагад : 
 
 
"БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН танаа
 
 
 
1. Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын Үнэлгээ, Мэдээллийн Төвийн барилга барих асуудлыг эрх зүйн чадамжгүй гэрээн дээр үндэслэн, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин хууль бус ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох,
(Шаардлага 1-д халшарах холбогдох хууль тогтоомжууд:
Боловсролын тухай хуулийн 42.1, 42.4, 42.5, 42.6, 42.7, 42.8 42.9
Баршгын тухай хуулийн 7-р зүйл бүхэлдээ.
(Хуулийн заалтуудыг хавсралтаас үзнэ үү.)
2. Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь дур мэдэн, эрх үүргээс хэтэрсэн хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан тул нэн даруй үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, захирлын сонгон шалгаруулалт явуулах,
(Шаардлага 2-д хамаарах бичиг баримт, хууль тогтоомжууд:
1. БСШУС-ын Сайдын 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн А/202 тоот тушаалын хавсралтыг хуурамчаар үйлдсэн,
2. МУК-ийн сургалт, Эрдэм шинжшгээ хариуцсан дэд захирал Ш.Ариунааг үндэслэлгүйгээр халсан.
3. МУК-ийн багш нарын хөдөлмөрийн гэрээн дэх заалтыг дур мэдэн өөрчилсөн,
4. МУК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 2021-2022 оны хамтын гэрээг өнөөдрийг хүртэл хийгээгүй.
5. МУК-ийн шинэ өргөтгөлийн үүдэнд байх бичиг хэрэг, бэлэг дурсгалын дэлгүүрийг түрээсийн төлбөр тогтоохгүйгээр төрийн өмчийг ашиглуулж байгаа.
6. БШУЯ-ны Аудитын 2020 оны 10-р сарын 19-ны 13/2242 шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй,
7. МУК-ийн төгсөгчдийн баримт бичиг буюу Дипломыг үндэслэлгүйгээр дур мэдэн өөрчилж стандартыг зөрчсөн.
8. 2021 оны магистрын төгсөгчийн дипломыг хавсралтгүй олгож гомдлыг буцааснаар хавсралтыг олгосон.
9. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг., 
10. 2020 оны 02-р сард зарлагдсан бүтцийн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг өөрийн эрх ашигт нийцүүлэн сонголт хийсэн.
11. МУК-ийн багш ажилчдын дунд ажлын байрны дарамт, хяналтын камерыг ашиглан хэн хэнтэй уулзсныг хянах, хардах гэх мэт харилцааг үүсгэдэг,
12. Багш ажилчдыг хагалган бутаргах үйлдлийг хийх нь элбэг.
13. Багш ажилчдыг албан тушаал, цолоор өөртөө урвуулж удирдлагын арга хэлбэрт ашигладаг.
14. Багш, хамт олны саналыг авахгүйгээр Эрдмийн зөвлөл, Уран сайхны зөвлөлийн шийдвэрийг дур мэдэн гаргаж эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг,
15. БШУСайдын тушаалаар 2020 оны 09-р сард яамны дотоод аудитаас гаргасан зөвлөмжийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
16. Боловсролын тухайхуулийн 42,9, 48.1, 48.2, 48.3 заалтуудыг зөрчсөн.
 
Бичиг баримтын дэлгэрэнгүй тайлбарыг хавсралтаас үзнэ үү.)
3. Монгол Улсын Консерваторийн УЗ-ийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь хариуцлагагүй ажиллаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нэн даруй өөрчлөн шинээр байгуулагдсан Соёлын Сайдтай зөвшилцөж тус яамны төлөөллийг оролцуулан БШУ-ны Сайд, Төрийн төлөөллийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилохыг шаардаж байна.
(Шаардлага 3-д хамаарах холбогдох хуулъ тогтоомжууд: Боловсролын тухай хуулийн 36.9, 36.10, 36.11, 36.12.1, 36.12.3, 36.12.6, зэрэг заалтуудыг хавсралтаас үзнэ үү.)
/ЖИЧ: Тус албан бичгийн хувийг Авилгатай тэмцэх газар, Соёлын яаманд тус тус хүргүүлсэн болно./
Шаардлагын хариуг авах хугацаа: 2021-07-21 өдрийн 12:00 цагт" гэжээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн М.Булган: "Л.Энх-Амгалан сайд та их эвдэрч байна" гэв.
 
 
“Сургуулийн газрыг хамгаалах түр хороо”