Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо. Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив. Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.
Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна. Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа. Мөн Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч байгаа тухай ярилаа. Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч хэлэв. Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Жамбын Гомбожавынд зочиллоо.
Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ. Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна. Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв. “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.
Сэтгэгдэл0
Энэ сармагчин новш юм даа
Манжийн махан толгойт манигар сармагчин маоист Хүй Ляо Жан.
Ene hund hiij chadah yum alga daa tegeed yum hiij bgaa dur uzuuleheer mod tarih gej neg saihan ajil olj avch dee zailuul delhiid dain bolj ediin zasag hyamarch baihad yu ch boloogui yum shig mod tariad yavj bh yumdaa zailuul iim huniig hen songodog bna esvel Boh esvel motocykltei tsereg estoi uher mongolchuud bna daa hoorhii
хүмүүс нь барааны үнийн өсөлтийг яая гэж байхад, эдийн засаг хүнд байхад мод тарьж санхүүгийн нөөцөө үрэн таран хийдэг? модноос дор монголчууд уу?
Ажлаа мэддэггүй өмхий хулгайч юмаа.ЕӨк гэдэг чинь мод тарих гэсэн түвд үг юм болов уу?Мэдрэл муутад хэлээд өгөх хүн алга уу?
Мод тарих нь өнөө маргаашдаа мэдэгдэхгүй ч цаашдаа хэрэгтэй юм гэдгийг тэнэг үхэр монголчууд мэдэх цаг ирнээ
ХүСү жаны хийдэг ажил нь хүүхэн шаах,мод тарих болж..Өвс ногоо тарьдаг цусны юм нь илэрч гарч ирж байна..Удахгүй гахай илжиг малладаг шинж чанар нь илэрч гарах байх..
НҮБ ийн индэр дээрээс бүлт үсэрсэндээ бантаад мод мод гээд яваад байх бололтойм хахаха. Нийслэл, дүүрэгт шавсан МАН-ын ажилтанууд жижиг томгүй мод яриад модноос нь мөнгө унагаачих гээд элийрч явна лээ. Мод тарьж ургуулна гэдэг нам дагасан элий балай гаруудын ажил биш юм байхаа кккк
gombojav gyai estoi burxan budda shig chiktei xun yumaa
Эдийн засаг элгээрээ хэвтээд байна хөлдүү хурандаа минь мод ярих цаг нь биш ийм лалараа ерөнхийлөгчөөр сонгочихоод монголчууд үхэр юм даа
Ailaa hiigeed yavj baina. Yasan ih hun muuldag humuus ve. Uursduu yu buteesen geed olon yum yariad baina
Монголчууд "модоо барина" гэж үгэйгүй хоосорч ядуурахыг хэлдэг. Гэтэл энэ нэг хүн тэр модыг нь тарина гээд байх юм. Модоо барьсан монголчууд нэмж мод тарих юм уу?