sonin.mn

Өмнөговь аймаг дахь Овоотын отряд хэмээн алдаршсан Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчний гэр бүлд, эх орныхоо хилийн хэсэгт  шинэ хүн мэндэллээ.

 

Тодруулбал, ангийн жолооч, ахлах ахлагч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа 12 дугаар сарын 06-ны 05:00 цагт огцом өвдөлт өгч, ус нь гарсны улмаас ангиас Хүн эмнэлгийн баг түргэн тусламжийн автомашинтай сумын эмнэлэг рүү хөдөлсөн боловч  06.00 цагт автомашинд эх амаржиж 2.800 гр жинтэй охин эсэн мэнд төрлөө. 

 

Эх, үр хоёрыг тус ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эх барин авсан байна. Хилчдийн хувьд сум орон нутаг, эрүүл мэндийн үйлчилгээнээс алслагдмал газар оронд үүрэг гүйцэтгэдэг. Овоотын отряд нь  Өмнөговь аймгаас 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан отрядын нэг юм. Өвлийн цагт, хээрийн нөхцөлд алтан гартай эмч нарын ачаар эх үр эсэн мэнд амаржлаа. Монголын маань үрс маш олон болтугай.