2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага улс орон даяар амжилттай явагдаж өндөрлөж байна. Энэ үеэр Орхон аймгаас хүүгээ цэрэгт мордуулж байгаа ээжийн бичлэг цахим сүлжээнд эерэг давлагаа үүсгэж, давхардсан тоогоор нэг сая хүн үзэж, 20 мянган хүн зүрхээр “булж” эх үрийн нандин холбооны талаар сайхан сэтгэгдлүүд үлдээсэн байв. Олон мянган ээжид урам зориг өгч, эх орныхоо өмнө эр хүн бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг “ойлгуулсан” ээжийг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхны тусламжтайгаар өдөржин эрэл сурал болсоор олсон нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын ажилтан Батбаатарын Тунгалагтамир байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хүүгээ цэрэгт мордуулж байгаа бичлэг иргэдийн дунд трэнд болж байна лээ...
-Баярлалаа. Хүүгээ цэрэгт мордуулдаг өдөр ямар телевиз нь бичлэг хийснийг нь мэдээгүй. Хүүгээ гээд анхаарах ч сөхөө байсангүй. Тэгсэн орой нь “Эрдэнэт Инфо” сайтынхан бичлэг хийснээ цацаж, түүнийг нь “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” пэйж хуудсаар дамжуулан түгээсэн нь олон хүнд хүрсэн байна лээ.
Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхан “Тунгаа эгч од болжээ” гээд л байна. Юуны өмнө цэрэгт мордсон хүүгээ танилцуулах нь зөв байх. Миний хүүг Болдын Баатарцогт гэдэг. Орхон аймагтаа Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, МСҮТ-д трактор механик машинист мэргэжлээр суралцаж төгссөн, 19 настай.
Багаасаа таеквондогоор хичээллэж, үзүүлсэн амжилт нь ч их. Гэрээр дүүрэн медальтай. Бас сайхан дуулна. Сурагч байхдаа спорт, урлаг гээд хослуулж хичээллэсэн, хүсэл тэмүүлэл өндөр, аав, ээжийнхээ үгэнд сайн ордог, төлөв томоотой. Хань бид дөрвөн хүүхэдтэй. Миний хань А.Болд “Эрдэнэт” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын зуухны хэсгийн зуухны машинистаар ажилладаг. Би 24, манай хүн 22 дахь жилдээ “Эрдэнэт” ТӨҮГ-таа ажиллаж байна. Аав нь одоогоор ээлжийн амралттай, БНСУ-д түр хугацаагаар очсон байгаа учраас хүүг нь харуулчих санаатай гар утсаа бариад гүйгээд байсан нь бичлэгт орсон байна лээ. Хамгийн сүүлд “Болдоо, хүү чинь явлаа” гэж орилж байгаа нь хүртэл сайн чагнавал байсан.

-Хүүгээ цэрэгт мордуулах мэдрэмжээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сайхан. Цаанаасаа нэг омогшоод, хүүгээрээ бахархаад л. Манай гэрт эх орондоо хэрэгтэй эр хүн байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй онгирох мэдрэмж төрөөд байдаг юм билээ.
Энэ мэдрэмжийг ээж бүхэн мэдрээсэй гэж хүсэх байна. Хэдий хэсэг хугацаанд үр минь гэртээ байхгүй гэж бодохоор гунигтай, сэтгэл хоосон оргих мэт байх ч цаана нь үлдэх дурсамж хамгийн сайхан. Би хүүтэйгээ цэрэгт явах тухай байнга ярилцаж, үүрэг хариуцлагыг нь бага багаар ойлгуулсан ээж гэж хэлж болно.
Цэрэгт явахынхаа өмнөхөн БНСУ-д оччихоод “Ээж, одоо зарлан ирэх болж байгаа байх” гээд хүрээд ирсэн хүн шүү дээ. Дурлаж, дурлаж явсан. Аав бид хоёр үүнд нь баяртай байгаа. Миний хүү “Торгон цэрэг болох сон” гэж ярьдаг байсан ч Орхон аймагт тэр хуваарь нь байгаагүй болохоор Хилийн цэргийн ангид хуваарилагдсан. Өчигдөр цуг яваа хүнийхээ утсаар ярина лээ. “Ээж ээ, хүү нь Дорнод аймгийн Халх гол суманд байдаг анги руу явж байна. Санаа зоволтгүй шүү” гэсэн. Би нэг зүйлд их баяртай байгаа.
-Тэр нь юу вэ?
-Миний хүү “Ээжээ, та бид хоёр бичлэгт гоё гарч байна лээ” гэж баярлаад л. Ээжийгээ олон хүнд ийм сайхан үлгэр жишээ байдлаар таниулсандаа баярлаж, түүндээ урамшиж, урам зориг дүүрэн яваад нь. Нуулгүй хэлэхэд, хань бид хоёр амьдралын хатуу нугачааг хамтдаа туулж яваа хоёр. Сайхан амьдралтай золгож, аз жаргалтай явсан 22-хон настай том охиноо нэг гаруй жилийн өмнөхөн зуурдаар алдсан нь хүнд цочролд оруулсан. Одоо охиныхоо үрийг охиноо гэж бодон өсгөж байна. Н.Хонгорзул гээд зургаан настай цэцэг шиг охин бидэнд бий. Миний бурхан болооч охин таеквондогоор хичээллэдэг, улсын аварга хүртэл болж байлаа.
Хүү маань албандаа “Нэг жилийн дараа хүүгээ ямар эр хүн болсныг хараарай. Магад цэргийн хүн болоод үлдэж ч магад шүү” гээд л явсан, эр хүн бүрийн хаах ёстой албыг үлгэр жишээ хаана гэдэгт нь аав, ээж нь итгэлтэй байна.
Цовоо сэргэлэн, ахмад настны үгийг сайн сонсдог, бусадтай нийцтэй, спортлог, авьяаслаг болохоор жавхаатай сайхан цэрэг болох байх аа. Эх хүн бүрийн мэдрэх ёстой дахин давтагдашгүй бөгөөд онцгой мэдрэмж бол хүүгээ цэрэгт мордуулах мөч юм байна гэдгийг өөрийн биеэр ойлгосондоо баяртай байгаа.
Ахмад Д.БОЛОР
Сэтгэгдэл0
та хүүхдээ амьд эргэж ирнэ гэдэгт итгэлтэй бана уу аан.
чи одоо яасан үр хүүхэдгүй юм шиг дурак вэ??? ийм өдөр билэг дэмбэрэлгүй юм хуцаж байдаг ,чи лав монгол хүн биш,хужаагийн шээс,эсвэл барууны тэжээвэх зомби байна,зайлаарай чи!!!
бурхан минь буян заяатай хүү байх оо, хүний үрийг өөрийн үрээс ялгаагүй бодож явжээ
Өмхий амалсан мал минь, энэ сайхан хүү ээждээ эсэн мэнд эргэж ирэхэд харин чи үхдэл болсон байж мэднэ шүү.
Тийм гэж үү?!
Болж, болж. Хилйин цэрэгт явсан нь зөв. Армид буюу зэвсэгт хүчний ангид алба хаавал энд тэнд дарга нарынхаа голцуу генерал хурандаа нарын хувийн ажилд зарагдаж ажлын мал болох байсан. Хил дээр алба хаах чинь жинхэнэ эр хүний бахархал.
Ene mundag huu sain yavnaa. Hiliin tseregtee uliraad ahlagch blood daraa ni Ofitser boloh mun dhuu bainaa. Amjilt! Amerik-s
Тусгаар Улс гэж байгаа цагт Хил гэж байна. Их сайхан хэрэг байна Хилийн цэрэгт алба хаана гэдэг насан туршийн бахархал болдог юм даа! Би одоо 60 нас дехеж байна олон л Улс газар орноор явлаа Эх орондоо ч олон ажил терел хийж бусдаас дутуугуй л сайхан амьдарч байна. Энэ бухнээ Эр цэргийн албатай тэр тусмаа хилийн цэрэгтэй салшгуй холбоотой гэж боддог шуу!!! Одоо бид заставын дарга, орлогч, бага дарга , хилчин байлдагч найз нехедтэйгээ 40 шахам жил хилийн заставын ижилдэн дассан гэр бул шиг сайхан нехерлеж явнаа.Хэзээд ч хаана ч явсан Эх орны минь хех тэнгэр, уурийн хаяарах уеийн нар мандаж байгааг харах гэдэг чинь Эр хун болж терсний, Эх Орныхоо эзэн нь болж терсний нвсны бахархал яах аргагуй меен!!! Танихгуй ч гэсэн Хилчин дуудээ сайхан чинь сэтгэлийн халуун дотно амжилт хусье!!!
Sn bnu . Saihan niitlel boljee . Bi hvvgiin awga egch ni bgn . Manai dvv bol aaw eejiinhee tvshig tulguur ni bolj ywaa saihan hvvdee . Dvvgee UB hotod damjingiin angi deeree irsen bhd ni ochij uulzaj vdej ugsun . Nvd ni gerelteed bayrtai bn gej . Busad hvvhdvvd mun l adil huurhsun bayrlasan jaahan sandarsan geed dogdloloor dvvren hvvhdvvd bsn . Aaw eejiin erhem nandin vrsiig alband tataj bga tur , tsergiin angi udurdlaguud min hvnii saihan vrsvvdiig eej aaw shig ni erhemlen hairlaarai l gej hvsmeer bn. Huwgvvd chin turduu itgeed vvrgee bielvvlen ochison bga shvv . Tur alba ni vvrgee hariutslagatai bielvvlen handaj er tsereg , er hvn boloh amidraliin ehleld ni zuw handlaga medleg olgon tuluwshvvleed bidend hvleelgen ugdug yum shvv l gej hvsmeer bn . Hvvgee vdej ugsun eejiin tsagaan setgel, svvn tsatslaar mur tatuulan huurhun huwgvvd min albaa sn bielvvleed ireerei gej eruuy.
Эр цэргийн алба нэр төртэй сайн хаагаад ирээрэй
Minii hvv mundag hvv .irgenii vvrgee bielvvlj yawaa eh ornii hvv bilee.hvv tseregt yawuulahad in saihan medremj blaa.minii hvv bvgdiig chadna.muu am hereggvi shvv.