Олон түмэндээ хандан миний зүгээс “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая!” гэдэг уриаг дэвшүүлж байна. Уг санаа нь Монгол Улсынхаа Засгийн Газрыг хамгаалъя гэсэн үг л дээ. Сүүлийн жилүүдэд “Бямбасүрэнгийн Засгийн газар”, “Энхсайханы Засгийн газар” гэх мэт нэгэн бие хүнд хамаатуулан нэрлэдэг заншил дэлгэрээд байна. Энэ ёсоор одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа Засгийн газар бол “Оюун-Эрдэнийн Засгийн газар” юм.
Засгийн Газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ зоримог шийдэмгий ажиллаж байна гэж олон түмэн сайшааж байна. Сайшаах хэдий ч зарим нь эргэлзэж байна. Нүүрс, авилгал, Боловсролын зээлийн сан гэх мэт эмзэг асуудлуудыг сөхөн гаргаж олны анхааралд хүргэж чадлаа. Нүүрсний хулгай байна, Авилгал бодитой оршиж байна гэдэг яриа олон жил, олон засгийн газар дамжуулан ярьж байсан ч ажил хэрэг болгон хутгалдаж орсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боллоо. Ингэж ханцуй шамлан орохынхоо өмнө “Авилгалтай тэмцэнэ гэдэг бол хамтран ажиллагчидтайгаа, найз нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байлаа. Би энд үгчлэн бичээгүй, утгачлан авсан болохоор буруу иш татчихаж гэж асуудлыг өөр тийш холбиргох хэрэггүй болно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийж эхлээд байгаа ажлыг буруугаар мушгин тайлбарлах нөлөө бүхий улс төрч, нэр нүүр нь тодорхойгүй сэтгэгдэл бичигчид байсаар байгаа билээ. Эдний эхлүүлсэн ажил одоо зогсох аргагүй болсон. Олон нийтийн анхааралд орчихсон, эргэж гарахгүй гэсэн үг. Тийм учраас үр дүн нэхээд байгаа юм. Удаан хугацаанд, тодорхой систем дэс дараалалтайгаар үүссэн идээ буглааг ганц удаагийн мэс заслын хутгаар эдгээж чадахгүй нь мэдээж. Түрүүчээсээ ч харагдаж эхэллээ. Гэтэл зарим хэт эх орончид нүүрсний хэрэг замхарлаа, авилгал гэж ярихаа болилоо гэх мэтээр ярьж бичиж байгаа харагдана. Эдгээр нь огт унтраагүй бөгөөд аажим аажмаар урагшлан явж байгаа гэж санаж байна.
Яг ийм нөхцөлд “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая”. Түүний эсрэг, түүний тэргүүлсэн Засгийн Газрын эсрэг тодорхой бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн эсэргүүцэл, дарамт шахалт үзүүлж байгаад хориг саад учруулж, буруутныг шалгаж гэсгээн цээрлүүлэхэд олон түмний хараа хяналт нүд цавчилгүй байж, уг ажлыг удирдан чиглүүлж байгаа хүнээ хамгаалах ёстой юм. Засгийн Газрын олонх гишүүд засгийн газрынхаа шийдвэрийг дэмжиж байгаа хэдий ч бохир үйл ажиллагаанд хутгалдчихсан, тэрхүү намаг шавраасаа гарч чадахгүй болчихсон учраас далдуур сэмхэн шиг Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг ажиллаж байгаа хүн байгаа гэдгийг ч олон түмэн нэрлэж зүслээд хэлцгээж байгаа билээ.
Мөнгөний эх уурхай болсон нүүрс, авилгал, зээлийн санд хуруу гар төдийгүй бие сэтгэлээрээ хутгалдчихсан улс төрчид олон байгаа нь Засгийн газрын шийдвэртэй ажлыг удаашруулах, саармагжуулахад нөлөөлөөд байна. Энэ нь олон түмний хүртэж байх ёстой цалин, тэтгэвэр тэтгэмжийг далдуур шимээд байгаа юм. Боловсролын зээлийн сангийн асуудал хурцдаж ирэхийн түрүүчээр зарим нь төлж барагдуулснаа мундаг шилдгийн жишээ болгон сайрхаж байна. Ийнхүү сайрхагчдын тэргүүн эгнээнд боловсролын асуудал эрхэлсэн сайд Л.Энх-Амгалан байгаа нь юутай сайхан, юутай талархууштай хэрэг билээ. Эдгээр асуудлыг сөхөн гаргах, явцыг мэдээлэх ажилд Б.Отгон, Заригийн Өнөрцэцэг, Л.Мөнхбаясгалан нарын зэрэг эмэгтэй сэтгүүлчид эр зоригтой ажиллаж байгааг жинхэнээсээ талархан тэмдэглэе. Зээлээ төлчихсөн сайдад талархаж байгаагаас арай өөр чин сэтгэлийн талархал гэдэг нь ойлгогдох байх аа.
Манай олон түмэн буруу зүйлд хуйларчихдаг нэгэн гэм бий.
Саяхан гэм буруутай нэг нөхрийг гадаадаас баривчлан авчирсан билээ. Авчрахын өмнө түүнийг барьж чадахгүй гээд л мэдэмхийрцгээсэн. Авчирсных нь дараа түүнийг өрөвдөн хамгаалах дүрд олон түмэн маань хувирчихсан.Тэгснээ одоо тэр тэр нарыг барь гэж зааварлах болов. Энэ ажил явж байгаа, нэг амьсгаагаар хийгдэхгүй гэдэг нь тодорхой. Иймэрхүү туйлшрал буюу тогтворгүй үзэл бодол нь “Далан зургаан хулгайчаа дахиад л сонгочихно” гэдэг дадал болсон ойлголттойгоо үлдэхэд нөлөөлөөд байгаа юм. Эл дол болсон асуудалтай ингэж шийдэмгий тэмцсэн Засгийн Газар урьд өмнө гарч байсангүй. Амаараа хэлж байснаас бус ажил хэрэг болгон илчилж тэмцэж байсангүй. Үүнийх нь төлөө Л.Оюун-Эрдэнэ, түүний хамтран зүтгэгчдийг дэмжинэ.
Яг ингэж ярихлаар тухайн хүнд холбогдох нэгэн гэм дутагдлыг сөхөж яриад гол тавьж байгаа асуудлыг бүдгэрүүлэх гээд бас нэгэн гэм бий. Боловсролын зээлийн сангийн асуудал яригдахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар холбоотой байна гээд л бичиж байна. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийг ямар нэгэн гэм бурууд холбогдуулах гэсэн оролдлого ч гарна. Түүнийг энэ удаадаа мартаад урагшлан тэмцэхэд нь дэмжлэг хэрэгтэй байгааг олон түмэн минь тунгаан эргэцүүлнэ буй заа. Хол замд гарч байгаа хүн замын чулуу бүхэнд саатан зогсох учиргүй гэдэг дээ. Мөн бас, асуудал гарах бүхэнд “Оюун-Эрдэнэ огцор”, “Засгийн газар кабинетаараа огцор” гэх зэргээр хашгирах нь сонсогдож байдаг. Одоо бол Оюун-Эрдэнийг огцруулах цаг биш. Засгийн газрыг ч огцруулах хэрэггүй. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд зарим нэгэн өөрчлөлт гарч мэдэх л юм. “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая” гэсэн үг бол Засгийн газраа дэмжицгээе гэсэн үг юм шүү.
Олон түмэн минь, тэрхүү нүүрс, авилгал, зээлийн сан гэх мэтийн ноцтой асуудлыг амнаас ам дамжуулан үнэн худлаар цуурхаж яриад байгаагаа тэмцэл гэж битгий ойлгоорой. Жинхэнэ тэмцлийг өрнүүлж байгаа Засгийн газраа дэмжээрэй, Оюун-Эрдэнээ хамгаалцгаая гэж хүсч байна.
Я.Баатар
Сэтгэгдэл(52)
Хоёр гараа өргөөд хамгаална. Ард түмэн бүгдээрээ хамгаална.
Дэмжинэ
Дэмжиж бна. Ард түмний хүүгээ хамгаалая, дэмжие. Оюун эрдэнэ дүү минь ухрах газар бхгүй шүү. Бүү шантраарай.ХУВАЛЗНУУДЫГ БЯЦ ДЭВС
2 гараа өргөөд дэмжинэ
Иргэдээ ахмадуудаа ядуурлаас хамгаалая Цалин тэтгэврийн нэмэгдлийн тургэн шийдэх хэрэгтэй
Зөв юм хийж байгааг, бусармагуудын эсэргүүцэлтэй тулж байгааг ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Ер нь монголчууд аливаа асуудалд голчтой, ул суурьтай ханддаг ард түмэн шүү. наагуур хөлсний ноход хуцалдах хамаагүй ээ
Өмч хувичлалаас эхлээд ард түмний хөрөнгийг шамшигдуулан баяжигчид улс төрд ороод дийлдэхгүй болсон.Сонгодог жишээ нь Женко мафийн тэргүүн Ерөнхийлөгчөөр сонгогдоод олон бузар хэрэг хийснийг нүдтэй болгон харж,чихтэй болгон сонссон,Одоо тэд хэн ч мэдэхгүй төлөөнийхөө хүмүүсийг улс төрд шургуулах замаар төрийг авах санаатай байна. Оюун-Эрдэнийг унагах урьтал болгон харлуулах ажиллагаа явуулж байна. СЭРЦГЭЭ, УХААРЦГАА
ЗҮЙТЭЙ, ХАМГААЛЦГААЯ!
Овилгогүй, бусармаг цагт бас нэг ийм хүн гарч ирсэнд олон түмэн ихээр талархаж байна. Сайн цагийн үүр хаяарах болтугай!
Зальтай нөхөр
Оюун эрдэнийн захиалгаар бичүүлж, дандаа хар толгойгоо аврах гэж байх юм
Nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin baasaar hoollogch bool golog chi ugaadas yalgadas shavhruugaa aldah geed balarch baina uu???? Chinii 33 jil tasraltgyi tsusalsan byh horongo mongiig bid tolyylne
Demjij bna! Temcie.
Засгийн газрын үйл ажиллагааг дэмжинэ гэдэг маш зөв санаа. Харин Заригийн Өнөрөөг хэт дөвийлгөөд хэрэггүй, сэтгүүлчийн үүргээ л биелүүлж байгаа хэрэг. Нямбаатар сайдтай хийсэн ярилцлагыг нь үзсэн. Засгинй газрын хийж буй ажлыг дарагдуулж, Өнөрөө өөрөө л хөөцөлдөж байж шалгах, илчлэх ажлыг урагшлуулж байгаа мэт ойлголт төрүүлэхийг илт хичээж байгаа харагдсан. Хүний хийж байгаа ажлыг БИ ХИЙСЭН гээд байх онцгүй л дээ
бичсэн сэтгүүлчтэй баярлалаа монгол улсыг аврах гэж зүтгэж байгаа хүнээ бид дэндүү хайхрахгүй тоохгүй байгаа мэт санагддаг бид одоо л ухаалаг байхгүй бол бид үүрд энэ шавартай шигдсээр үр хүүхдүүд маань биднийгээ хараах болно шүү
Ажилласаар байгаад ядууралд ордог иргэдээ ядуурлаас хамгаалъя Ахмадуудаа хүндэтгэн хамгаалъя.Нялхас багачуудаа хайрлан хамгаалъя . Танхимынхаа нэг сайдын ажлыг шүүрч хийдэг ерөнхий сайдыг зайлуулъя.Популизм нь дэндэж ажил нь багадсан засгийг зайлуулъя. 204 КМ замын талыг нь 6 жил барьдаг засгийг зайлуулъя .Хулгай хийдэг томилсон сайдуудыг , төрийн нарийнтай нь зайлуулъя..
ЗӨВ ШҮҮ! АМЬ ТАВИХ ГЭЖ БАЙГАА ХУЛГАЙЧИД ЯАХААС Ч БУЦАХГҮЙ. ЕРӨНХИЙ САЙД ЗӨВ ТАЛД БАЙГАА БОЛОХООР ЗОРИЛГОДОО ХҮРНЭЭ.
зайлуул намынхандаа зуугдаад, ардчилсан намынханд өсөрхүүлээд, ек ах нартаа алуулчих гээд хэцүү л байгаа байх даа 30 жилийн их идлэгийг 37 оны хядлага шиг хядаж байгаа энэ залууг монгол хүн дэмжинэ хужаа нар зүхнэ
Үнийг бичсэн пялдагад: Ялихгүй зусар баяжихад саад гэдэг юм. Тйим л сүрхий юм бол хажуудаа суугаа сайд нараасаа явуулаач.Нэр бүтэн гар цэвэр нэг ч хүн байхгүй. Батлан хамгаалахын сайд гэж гэмгүй царайлсан гэмт этгээд байгаа.Хариуцсан салбарынхаа офицер ахлагч нарынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын орон сууц ашиглалтад орох бүрт авч завшиж амташсан авлигач.Сайд болонгуутаа албан тушаалын сүүлд баригдсан орон сууцнуудыг хувьчилсан.Өөрөө болон өрөөсөн дугуй авлигач генерал хурандаа нартайгаа нийлээд маш хямдхан аваад өндөр үнээр дамлан зарцгаасан.Анги салбарын офицер ахлагч нар өнөөдөр орох оронгүй гадуур өндөр үнээр байр түрээсэлж байна.Хамаг цалингаа түрээсэнд өгч байна. Энэ ёсзүйгүй сайдаа эхлээд огцруулж шоронд явуулаарай, тэр яамных нь төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий хянан шалгагч, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, АЦ-ийн штабын дарга гээд олон авлигачидтай нь хамт шүү.
Poor little Ouyk, having a hard day? Don't be afraid of me, at least. Be scared of your comrades within your PARTY. Get a win-win position at any costs. You are doing pretty well. Just half-done or done "one third". I'm criticizing you STRONGLY for that part of your job. There are so many plots, subplots n subplots of the subplots tried by you. And there's no way to know for sure what is real n what is psyops. Yeah, it's full of Intrigue. Unclear sometimes. Otherwise if I were you I would do the job completely 1000%. Without anyone's interference. Wanna see you as the Premier even after 2024 Election.
Бусдыг нь мэдэхгүй ч Оюунэрдэнийг бүрэн дүүрэн дэмжин
батлан хамгаалахын сайд хүн монгол орсын найрамлыг хамгийн түрүүнд эрхэмлэн үздэг хүн баайх ёстой өнөө жилийн ялалтын баяраар украйны фашист нацистуудыг дэмжсэн
Зөв дэмжиж байна
хөшөө+400сая жуулчин+тамхины 50саяын торгууль+ гд дэмжих асуудлууд бгаа, бгаа
trolluud ni ajillaj bgaa yum baihdaa, naad malaa zailuulj shorond hiih heregtei,
Алд бие минь алжааваас,алжтугай,ахуй төр минь бүү алжтугай гэж захисан Эзэн Чингэсийнхээ үгийг эрхэмлэн зүтгэж байгаа залуу ЕСайдыгаа дэмжихийн зэрэгцээ хамгаалахад бэлэн байгаа шүү,Монголын ард түмэн таны ар тал гэж баттай ойлгоорой.Тэмцлээсээ бүү ухар,бүү няц,бүү шантар Их цэвэрлэгээгээ хийсэн шиг хийж Монгол орноо цэвэр ариунаар авч явах эрхэм үүрэг хариуцлага таньд оногджээ амжилт,эрүүл энх,эрч хүч сайн сайхныг хүсье.
Жинхэнэ тэмцэгч засгийн газар маань байгуулагдаад удсан биздээ юутай тэмцээд ялсан ямар үр дүн байгаа вэ, үндсэн хуульд өөрчлөлт оруулж давхар дээл өмсөж засгаа хамгаалсан түүх л бна
Идээ бээрийг гарган шахаж байгаа хүн шүү, хамгаална. Нар зөвийн монгол шүү.
Оюун-Эрдэнэ бол сингапурын эцэг гэгддэг монголын Ли Куан Ю болж байна энэ хүнийг дахин 10 жил Ерөнхий сайд хийлгэвэл монгол улс Азийн 6 дахь бар улс болно доо. Хоёр гар битгий хэл бүхэл биеээрээ хамгаалж дэмжиж байна, ухралт байхгүй урагшаа тэмцхэд чинь амжилт хүсье, бурхан чамайг харж байгаа Оюун-Эрдэнээ.
Дэмжиж байна
Bi bas ger bul ,khamaatan akh duu,bas khadmiin tal,naiz nukhud bugdeere Oyunerdene saadaa demjij bn,2gar+2 khul 4 mucheree khamgaalna demjine.MONGOL-ARD-TUMEN-YALNA.
MAN AA TARAA
Оюукийг шударга бухэн джмжинэ ! Харин худгайчууд л муулж байгаа даа ! Оюукад дур гуй байгаа бол чи оорийгээ хулгайч гэж ойл гоорой !
Оюун-Эрдэнэ ийг хамгаалья гэж сүрт жагсаал хиймээр. Гэтэл эсрэг жагсаж байгаа нь учиртай.
Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод Оюун-Эрдэнэ хүүг бүгдээр дэмжье!!!
bid eronxii saidaa xamgaalna er ny xen esreg baugaa ny oilhomjtoi Zorig xereg nuursnii xulgaichid oor xen ch bish
30 jiliin idee beer ruu orson mash zob xun
Oyunerdene-iin heregjyyleh gej zytgej sain myygaaraa helyylej baigaa ene 5S ajillagaa bol mas zeb ardyyd bidnii sanaand tyn ch zohioltoi hereg bolood baigaam!!!bid hamgaalna.....ene zasagiin gazar dotor bas ene taban (s) ajillagaanaas santarch baigaa said baibal erthen sig neree todorhoi heleerei!!!ta nar gyigeer chaasdaa boloh baih suuи!!!Mongol mini zaabal ch ygyi hegjih yostoi yum daa.....
Оюунэрдэнийг дэмжиж байна.тууний засгийг унагаж болохгуй.хулгайчуудтай хариуцлага тооцуулах хэрэгтэй.2024 онд Оюунэрдэнийг дахин ЕС томилох хэрэгтэй
1000% demjij bnaa, urd ni hen bidnii toloo, ard tumnii toloo ingej bsan bilee, sanatsgaagaarai. Iim huniig demjeed ogvol bidend uls orond ur huuhduuded ireeduid sain bh shuu.
humuusiin setgegdliig harahad, demjsen, eserguutsen bdlyg harahad end nogoo huvalznuud ih orj irj. Muusain huvalznuud uheesei. Uzen yadaj ur udmaar chini haraaj bna, huvalz hulgaichuudyg!!!!!!!!!!!!!!!
Оюунэрдэнийг дэмжихээс өөр сонголт ард түмэнд байхгүй. Гудамжнаас тэмцээд ямар ч үр дүн гарахгүй шүү. Энэ залуу зоригтой байна. Засгийн газарт нь нотой хүмүүс байхыг үгүйсгжхгүй. Гэвч улс орны том эрх ашгийн төлөө дэмжинэ дээ.
Ёстой түй худ жүжигчин жинхэнэ хулгайч нараа гаргаад ир гачгаараа
Тролуудаө ажиллуулж бнадаа ха ха ха
Nam nertei MANAN mafiin aluurchid hulgaichid luivarchid mongoliin bayalgiig, tatvar tologchdiin mongiig 33 jiliin tursh tsusalj tansaglajee…. Eronhii Said Ouynerdene zorigloj temtseegyi bol manan mafiin aluurchid hulgaichid allaga yarga hulgai luivar deermee hiiseer baih baijee
ДЭМЖИЖ БАЙНА .
Huuyee ichdgvvmuu neg setguulchd n mungu uguud door ajildag hedeere comment bichuulchjee naadhand chin hen itgehiin hud2
Khudlaa daa. Nuursnii sonsgoliig ooroo zogsoosn gejiina. Hero ahiin zovlogoogoor
Сонгу
Сонгуулиас өмнө хулгайч нараа зайлуул, тэгвэл дэмжинэ. 2024 онд боловсролтой,нэр цэвэр инженер, эдийн засагч, эрдэмтэн, шуналгүй эх орноо хөгжүүлэх, ирээдүйн залуусаа аврах хүнийг дэвшүүлбэл нэр цэвэр түүхэнд үлдэнэ. Муу нэртэй мөнгө хөөдөг ахаасаа хол байж үз татаад унагана шүү
Нэг ч билээ ийм сэтгэхүйтээ хүн бгаа нь яамадаа дэмжиж бна сэтгүлчид заримд нь бүр итгэдэггүй тэд чин нэг луйварчин шууд асуудалтай нөхрийг хамгаалж нөгөөхий нь харлуулдаг технологитой бүдрагчаа билүү тэр лхэнээс ч хараат биш зарим сэтгүүлч бүр илэрхий луйварчдыг мэргэн цэцэн үгээрээ хагаалдаг ж нь тэдний хлэсэн үгнээс иш татаяа "" сэтгүүлч бидэнд ямар мөнгө бхав тэр .... Б намайг надад болон олон сэтгүүлчийн амьдралд тус дэм болсон дахаа нь "" би аль хэдийн амьдралаа босгоод бий болгосон аль хэзээний гэх мэт
Ерөнхий сайд Оюун -Эрдэнэийг хамгаалж тойрон хүрээлэх нь их зөв чухал санаа байна