Засгийн газрын “5Ш” ажиллагааны олонх нь “тэг зогсолт” хийгээд байгаа бололтой. Ажиллагаанууд “...Зуны амралтаа авчихав уу, яав” гээд л шоглоцгоосон хүн хаа сайгүй. Үнэхээр ч нэг хэсэг эрчтэй, хүчтэй байсан эдгээр ажиллагаанаас одоо “Шилэн” нь л гайгүй яваад байх шиг байна. Далд байсан олон мэдээлэл цахим байдлаар ил болсоор байгаа юм.
“Шүгэл”, “Шувуу”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажиллагаанууд ойрд чимээ анир бараг гаргасангүй. Ялангуяа нийтийн анхаарлын төв байнга байдаг “Шувуу” ажиллагаа бүр таг чиг болов. Олон нийт яагаад “Шувуу” ажиллагааг сонирхоод, анхаараад байдаг нь тодорхой л доо. Уг нь олон “шувуу”-г эх оронд нь авчирсан гэдэг ч Т.Бадамжунайгаас өөр олны танил байдаггүй. Ийм хэмжээний “шувуу” гэхээр Америкт байгаа нь дуулдсан Ч.Сайханбилэгт хүрч чадалгүй гурав, дөрвөн жил боллоо.
Малайзад ирсэн нь тогтоогдсон Н.Удаанжаргал хоёрыг авчирч чадалгүй өвөлжөөд, хаваржаад, зусчихлаа. Одоо намар эхэллээ. Өнөө маргаашдаа авчирч амжихгүй л болов уу даа. Уг нь Ч.Сайханбилэг анхнаасаа л Солонгосоор дамжаад Америкт очсоноо зарласан. Тэнд байгаагаа нуудаггүй. Гэхдээ сүүлд манай хууль хяналтынхан, “Шувуу” ажиллагааныхан түүнийг Колорадод “........., Bridge view Ln, Parker, CO .........” хаягт амьдарч байгааг олж мэдсэн бололтой юм. Тийм мэдээ сураг гарсан. Ч.Сайханбилэгийн амьдарч буй гэх тэр хаусыг Америкийн үл хөдлөхийн компаниуд гурван жил орчмын өмнө худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус Колорадогийн тансаг зэрэглэлийн хороололд байрладаг. 10 гаруй өрөөтэй. Анх "1 314 893 ам.доллараар худалдана" гэж байсан гэдэг. Гэвч 2021 оны гуравдугаар сарын 21-нд дээрх үнээсээ багаар худалдсан байна. 999 950 буюу үндсэндээ нэг сая ам.доллараар худалдсан байгаа юм.
Хамгийн гол нь энэ хаусыг Ч.Сайханбилэг худалдаж авсан гэдгийг түүний эхнэр О.Байгаль 2022 оны есдүгээр сарын 21-нд Монголд эрхэлдэг "Байгаль хаус" компанитайгаа ижил нэртэй компанийг Америкт бүртгүүлсэн. Бүртгэл дээрх хаяг нь нөгөөх тансаг хаусныхаа “......, Bridge view Ln, Parker, CO ........” гэж бичигдсэнээс нь мэдэж болохоор аж. Иймэрхүү мэдээлэл бий.
Харин Н.Удаанжаргалын тухайд өнгөрсөн намар, өвлийн заагаар мөн л Солонгос руу яваад сураг алдарсан. Голдуу дараахан нь сонсогддог мэдээллийг харахад тэрбээр улс улс дамжаад нисэх шиг болсон байдаг. Н.Удаанжаргал анх мөн л 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Удалгүй “...Н.Удаанжаргал Солонгост байна”, “Тэр Сингапурт оччихжээ” гээд л яригдаж байв. “Шувуу” ажиллагаа эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын тал Аргентинтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг Малайзад байгааг тогтоосноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Удаанжаргалын пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ хоёр “шувуу”-ныхаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 7-нд “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрахаар тодорхой ажлууд хийгдэж байгаа. Америкаас Монголд суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай уулзсан. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг.
Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямарваа нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй. Тэр дундаа Америкийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй талаарх үйлдлүүдийг шалгаж байгаа. Хаана байршиж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагуудад ирүүлсэн.
Мөн Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.
Ингээд хэн хэнээс нь сураг гаралгүй хоёр сар гаруй боллоо. Дээр хэлсэнчлэн, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёрыг лав энэ намартаа ирүүлж дөнгөхөөргүй сурагтай байна. Тэгэхээр мань хоёр Америктаа, Малайздаа өвөлжиж таарах бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Цаасан шувуу...тэнэг данх худлаа шүгэлдэхээс өөр чадвар байхгүй. Жу хөгшин хүн тохироогоор Монголд ирсэн шүү. Филиппинээс баривчилсан юм шиг юм ярихаа больчихоо
Шувууг барьсан ч торонд хийж чадахгүй ээ Данх ! Жунай шувууг авчирсан ч шоронд суулгах баримт байхгүй одоо суллахаас өөр аргагүй болж байгаа ш дэ !! Хамгийн том бүргэд болох Сахал Эрдэнэбилгийг үхсэн хойно нь л авчрах байх !
Хэдэн сарын өмнө ийм хүмүүсийг эх оронд нь авчирч байгаа хятадын цуврал кино монголын нэг сувгаар гарсан түүнийг үзэж туршлага судалвал зүгээр дээ
Засгийн газар маань ЗАРГЫН газар, шоу үзвэрийн студи болоод удаж байна шүү дээ. Олигтой, дорвитой ИРГЭДИЙНХЭЭ АМЬ АМЬЖИРГААНД нэмэр болох нэг ч олигтой бодлого, үр дүн байхгүй АРДЫН, АНГИЙН ДАЙСАН, НИЙГМИЙН ЭСЭРГҮҮ гаргаж ирээд тэрэнтэйгээ ТЭМЦЭЛ гэх нэртэй ХИЙРХЭЛ л хийдэг болсон. Манайд АТГ, Цагдаа, Прокурор гэж хууль сахиулах байгууллагынхан хэрэг ч алга! Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр гарч ирж сүр сүр мэдэгдэл хийгээд л болчих юм шиг байгаа юм. Яг үнэндээ Батын олдог байсан 10 төгрөгийг 15 болгож нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол цөм, ажлын үр дүн болохоос өнөөгийн Оюун-Эрдэнийн Засгийн газар эсрэгээрээ 10 төгрөгийг нь 5 болгож бууруулж байгааг Монголын ард түмэн яс махан дээрээ, өдөр тутмын амьдралдаа мэдэрч зүдэрч яваа. Худлаа гэж хэлэх хүн нэг ч үгүй биз ээ. Хаана байна нөгөө 2018 оны жагсаал М.Энхболдыг л буулгачихвал бүх юм сайн сайхан болно гээд хэдэн арван мянгаар нь жагсаагаад байсан нь?!?!?! Та нар юу ч хийж чадахгүй худлаа хийрхсэн нөхдүүд одоо зайлцгаа!!!...
Энэ нүүрсчин ЗГ-ыг огцруулахыг ихэд хүсэмжлэн буй ажээ !
Usa gaa gazariin hulgaichid aluurchidiig ibeej tedniig uks undesteniih ni esreg ashigaldag sistem
Сайханбилэг зэрэг Хулгайчдыг чинь АНУ ах чинь ТЭЖЭЭЖ , танараар тохуурхаж байгаа ш д..
Амарбаясгалан ухарч ек маань бат цайз болж Оюун-Эрдэнэ ганцаарджээ
Америк Малайзад байгаа монголчууд энэ муу хоёр хулгайчийг хаа таарсан газар нь хогийн саванд чих өндөгөөр шид устгах хэрэгтэй муу урвагчид
Малайзыг бол мэдэхгүй юм.АНУ бол тэднийд хулгайлсан мөнгөө аваад очвол барьж өгнө гэж байх ч үгүй.Энэ бол англосакс хэв маягийн хөрөнгө оруулалт юм.Дэлхийн бүх улс үндэстний авилгач хулгайчууд Англид орогнодог гэдгийг та нар дуулсан л байлгүй дээ.
Нямбаатарыг дарж байгаад хонжигодсон сурагтай байна
Сайханбилэг Оюу толгойн гүний уурхайн ажлыг эхлүүлэх эрх зүйн үндсийг тавихад гар бие оролцсон нь сайн хэрэг боловч хувийн олигтой бизнесгүй атлаа амьжиргааны өртөг өндөртэй улсад олон жилийн турш ямар эх үүсвэрээр амьдраад байгаа нь ойлгомжгүй??!!
Тиймээ, сайханбилэг оюунтолгойн гүний уурхайн луйврын ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож барууны эзэдээсээ олон сая долларын шагнал авч одоо америк улсад тансаглаж амьдарч байна. Чам шиг харанхуй оркууд үүнийг мэдэхгүй байна.
Нүүрсчин ЗГ, нүүрсчид засаг барьж байна гэж онож хэлжээ,