sonin.mn
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн харуулын салааны алба хаагч, ахлагч Х.Дэлгэрбаатарын бага хүү Д.Буянжаргалын эмчилгээнд туслахаар “Бяцхан хүүд тусалъя” хандивын аяныг мөрдэс нэгт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, сайхан сэтгэлт олны дунд өрнүүлж байгаа билээ.
 
Бяцхан хүү баруун талын чамархай хатингаршил, баруун духны дэлбэн 0.9-0.6 см хэсэгчилсэн том уйланхайтай, энцефалит хурц үрэвсэл тархмал голомтот эпилеспи гэсэн оноштойгоор бяцхан биедээ баймгүй хүнд өвчнөөр өвчилсөн ба энэ цаг үед БНХАУ-ын Бээжин хот руу эмчилгээ хийлгэхээр зориод байна. 
 
Одоогоор бяцхан хүүгийн эмчилгээний зардалд залуу хосуудын аав ээж, ахан дүүс, сайхан сэтгэлт түмэн олон, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон харьяа Зэвсэгт хүчний 10 ангийн бие бүрэлдэхүүн нэгдэж, тодорхой мөнгөн тусламжийг илгээгээд байна. Бяцхан хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногоос эхлэх бөгөөд эмчилгээний зардал хараахан бүрдээгүй байгаа учир мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт олныг хандив өргөхийг бяцхан хүүгийн аав, ээж нь хичээнгүйлэн хүссээр байгаа юм. Бяцхан хүүгийн эмчилгээний зардал нь 128 сая төгрөг болж байгаа ба эрхэм таны тусламж ахлагч Х.Дэлгэрбаатарын гэр бүлд аз жаргал, баяр баясал бэлэглэж, бяцхан хүүтэйгээ элэг бүтэн амьдрах амьдралын гүүр нь байх болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
 
 
 
ХАНДИВЫН ДАНС: 5304518818 (Хаан банк, аав Х.Дэлгэрбаатар)
108800724527(Төрийн банк, ээж Э.Долгордулам)
ХАРИЛЦАХ УТАС: 88073315, 89380014
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин