УИХ-ын хаврын чуулганы хүндэт индрээс орон даяар түгсэн Ерөнхийлөгчийн үг ойрын өдрүүдийн онцлох нэгэн хэрэг явдал байлаа. "Эрх чөлөө эх орон хоёр минь бүтэн байг ээ..." хэмээх зүрх бялхам цохолсон гарчиг бүхий бичгийн А-4-ийн хэмжээний 15 хуудасны талбайд багтаасан 6380 үгтэй тэр хэлэхдээ нэг цаг орчим хугацаа авлаа.
Түүнийг сонсох гэж 2013 оны дөрөвдүгээр орын 5-ны тэр өглөө олон зуун мянган монгол хүний чих уралдсанд гайхах учир байхгүй. Ц.Элбэгдорж бол нэг ёсондоо Монголын хаан эзэн тавиланг олж сонсох гэж.
Хааныхаа тархи толгойд бичээтэй байгаа өөр өөрийн хувь заяаны ерөөл тавиланг олж сонсох гэж тийнхүү яарсан нь буруу бус. Хаанаасаа ухаантай иргэн хүн байх ёсгүй гэж үздэг эртний уламжлал бий.
Уран илтгэдэг хаан хүний ухаанд хорвоогийн үнэн тэр чигээрээ баригддаг гэж эртний Египетийн III Хети хаан өөрийн хүүд захиж үлдээсэн сургаал ч байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн үг хамгийн үнэн бөгөөтлөө албат иргэдийнхээ хувь заяаг алдаагүй зөв дэнсэлсэн байх ёстой болохоор хэн хүнгүй л анхаарлаа.
Сонсууштай эвлэгхэн үгтэй, утга тодорхой илтгэл юм байна. Энэ илтгэлийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч ч морилж явав. Бас Цахиагийн Элбэгдорж хэмээх хувь хүн ч алхаж л явлаа.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлахаар зэхэж байгаа Ардчилсан намын улстөрч эрхмийн үгч цухуйж л харагдана билээ. Аргагүй дээ. Бидний хэн нь ч түүний тэнд байсан бол тиймэрхүү л үг цацах байсан биз.
Харин нийтэд нь багцлаад сонжвол Ардчилсан намын хуучин дарга бөгөөд мөнөөх хориод жилийн өмнө чанга яригч бариад гүйж явсан тэр давжаахан биетэй ч хэвлүүхэн зантай залуу л харагдаж байв.
Харин хорин хэдэн жилийн тэртээ тэр үеийн сайд дарга нарт атаархан бухимдаж явсан уур уцаар сайн намжаагүй байгааг нь хараад, мануусын төлөө л тийнхүү адгаж яваа ч юмсан уу, хэмээн бодож нэг уярлаа. Иргэн би бээр эзэн Ерөнхийлөгчийнхөө үгнээс өө сэв эрээгүй.
Харин өөрийнхөө амьдрал ахуйн өнөөдөр, маргаашийн өнгө төрхийг л хайж байгаа нь мэдээж. Би ахмад настай, ядуу амьдралтай эгэл нэгэн боловч ганцаархнаа биш ээ. Наад зах нь хоёр зуун мянган ойролцоо насны онжавууд бий. Надад болон миний үеийн буурлуудад нэг их сүртэй, үнэ цэнэтэй юм хэрэггүй.
Бид өнөөдөр байж л байвч маргааш байхгүй болчихож мэдэх тэрхүү шууд утгаар нь хэлбэл эрлэгийнх рүү цуварч явдаг холбооны аман дээр уяатай байгаа хүмүүс. Тиймээс нүд анихаасаа өмнө төр засгаасаа өнөөдрийн туслалцаа л горьдож суудгийг нуух юун.
Настны зовлонг настан аав ээжийгэө асарч халамжилж байгаа хүүхдүүд л гадарлана. Гэтэл сүүлийн үед томчууд маань өөрийнхөө цатгалан аав ээж, өвөө эмээтэйгээ адилтган эндүү андуу ойлгоод байх боллоо. Шуудхан хэлэхэд, баян тарган үр хүүхэд, ач зээ наргүй өвөө эмээ нарт эмний мөнгө, шөлний мах л хэрэгтэй байх юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд тэтгэврийг нэм, зохиомол үнийн хөөрөгдлийг зогсоох хэрэгтэй гээд хэлж орхивол болоод явчих учиртай юмсан. Манай Ерөнхийлөгч манийхаа зовлонг нэвтэрхий сайн мэддэг бололтой.
"Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих юм бэ. Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа айл олон байна. Намар болоход аяга самраас 10 төгрөг унагах гэж суудаг хүмүүсээ яах вэ.
Эмнэлгийн хонгил дүүрэн зулаад хэвтчихсэн өвчтэй, ханиадтай хүүхдүүдээ яах вэ. Нэг ангид 70, 80-аараа сууж хичээллэх сурагчдаа яах вэ. Цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлогдон айж бүлтэгнэх нялхсаа яах вэ.
Төрөх газар ор олдохгүй өнөө маргаашгүй нярайлах гэж яваа тулгар биетэй сандарсан ээжийн зовлонг хэн нимгэлэх вэ. Харж хандах хүнгүй ганцаардлын галд унасан ахмадуудаа яах вэ.
Гудамжинд таних тэмдэггүй харанхуйд тэмтчиж яваа хараагүй, эсвэл өндөр шатнаас унаж гэмтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ" гэж ярилаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань харьцангуй залуу хүн боловч ийм л олон хэцүү зовлон байгааг мэддэг юм байна.
Зүй нь бид мэт нь энэ асуултыг асууж Ерөнхийлөгч өөрөө ажил үүргийнхээ үр дүнгээр хариулсансан бол маш сайхан амттай яриа болох байсан болов уу. За тийм илүү үгээр яахав гэж бодол сатаарсан боловч санамсаргүй нэгэн ухаарал сэр гээд явчихлаа.
Юу гэвэл Ерөнхийлөгч гэсэн нэг их том малгай, боломж нь огт олддоггүй нэг их том хүсэл тэмүүлэл хоёрыг олж харлаа. Эрх зүйт Монгол төрийн Ерөнхийлөгч маань чин үнэндээ тулахаар өнчин ишигний мэдэлгүй өрхийн тэргүүн гэх эрх үүрэггүй нэгэн юм байна.
Монголын Үндсэн хууль энэ хэсэгтээ нэлээн TOM цоорхойтой юм шиг байна. Түүнийг агаар мандлын озоны цоорхойтой зүйрлэсэн ч болох мэт. Учир нь Үндсэн хуулийн тэр цоорхойгоор орж ирсэн хэт халсан улс төрийн агаараар эрх зүйт Монгол төрийн тэгш дүүрэн байдал ууршин хуурайшиж төрийн дээд өндөрлөгт зөрчил гардаг юм шиг байна.
Ялангуяа тэр гурван суудалд гурвууланд нь нэг намын ноёд суухаар зөрчилдөөн ил тод гардаг байж магадгүй. 2000 оны эхээр яригдсан "Урт шар дээлтэй хүний тухай" үлгэр домгийг санаж байгаа байх.
Тэгтэл дараа нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч маань С.Баяр, Ц.Нямдорж хоёртойгоо хөөрөг зөрүүлж мэндийн солио хийх аргагүй болтлоо зөрчилдсөн гэж болно. Тэгтэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хоёрын хойно гурвын бөгсөнд орхих боллоо.
Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайдаар томилогдоод орж ирэхэд нь ямар сайхан эрүүл саруул чиг баримжаа хэлж өгсөн билээ. Түүнийг манай үзэгчид сайн анзаарч харсан.
Гэтэл дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд маань ардчилсан Монголын түүхэнд байгаагүй ямар гээчийн данхар том Засгийн газар байгуулчихаад байж байгааг бас л цөмөөрөө харж байна. Ингэхээр өнөөдөр Монгол төр тэргүүнтэй байна гэж үү.
Байх ёсгүй юм шиг аашилж байна. Тэгж байх нь зөв юм шиг манайхан нүдэн балай сууж байна. Ямар сайндаа Ерөнхийлөгч маань "Бид төрөө засалгүй уджээ. Төр томорч байна. Улам өөхөлж байна. Бидний нэн даруй засах ёстой нэг алдаа бол энэ" гэж харамсангуй анхааруулав гэж.
Социализмын үеийн хоньчин баатар Очир, Жанар, Бэгз нар хонио оторлож өөхлүүлдэг шиг энэ удаагийн төр засгийг хэн ингэж өөхөн тарга суутал нь оторлож хариулсан байж таарах билээ.
Мэдээжээр нэг сайн "малчин" нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн шиг харагдавч жинхэнэ "баатар малчид" нь Ардчилсан намын алдарт Гобсекүүд. Ц.Элбэгдорж бол төр засаг ийм хэт тарган байж болохгүйг сайн мэддэг, үе үе хурцхан шүүмжилдэг хүн.
Нам дотроо энэ тухай санаа бодлоо хэлсэн байхаас зайлахгүй. Гэвч аргагүй юманд арга байхгүй гэгч болсон байлгүй. Маш их өөхтэй тарган энэ шинэчлэлийн Засгийн газар гэдэг чинь одоо хуучин цагийн улс төрийн товчооноос дутуугүй эрх дархтай болоод байх шиг.
Зөвхөн төрийн тэргүүн төдийгүй УИХ-д ч томорч л харагдана. Бодсоноо хэлэхэд тэдгээр Гобсекүүдийн гинж Еренхийлөгчийнхөө хүзүүгээр нь бугуйлдчихсан болов уу гэмээр байна. Болохгүй бол бүр чангалж татаад боож унагах байлгүй.
Гобсекүүд оосроо чангалахаа мэдэхээс биш сулруулна гэж үгүй л дээ. Зарим нөхөд дунд сургуулийн ахлах ангид дэлхийн сонгодог уран зохиолын хичээл дээр үзээд өнгөрсен Гобсек зохиолыг мартсан байж болох туд энд нэг ишлэл сонирхуулъя.
"Та миний насан дээр хүрвэл хүн хүч чадлаа зориулбал зохих үнэ цэнэ нь үнэхээр тодорхой, ганцхан юм байдгийг мэдэх билээ. Энэ бол Алт мөн. Алт гэдэг чинь хүний хүч чадлыг шингээсэн хэмжүүр юм. Мөнгөний уутны ам тайлж боож байдаг над шиг хүний мэдэлд юм бүхэн байна.
Би сайд нарыг гартаа барин, жолоодогчдын бүх сэтгэл санаа, зарлигаас эхлэн тэдний янаг амрагийг нь хүртэл худалдан авч чадахаар баян хүн шүү. Энэ чинь эрх мэдэл биш гэж үү. Энэ чинь таалал биш гэж үү. Эрх мэдэл таалал хоёр энэ нийгэмлэгийн орших ёс биш гэж үү.
Парист над шиг хүн арваад байнаа. Бид бол та нарын хувь заяаг шийдвэрлэгч анир чимээгүй, үл мэдэгдэх хаад мөн. Арга мэх ямагт үр дүнтэйгээ зохицдогийг Та мэдэж ав. Учир нь Та мэдрэлийг утга санаанаас, сэтгэхүйг материас хэзээ ч салгаж чадахгүй.
Ийм учраас одоогийн нийгэмлэгийн оюун ухаан гэдэг чинь алт мөн" гэжээ. Энэ бол Гобсекийн хэлж байгаа үг. Үүнийг зохиогч нь XIX зууны Францын алдарт зохиолч Оноро де Бальзак гэгч нэгэн их ухаантан билээ. Тиймээс би өөрөө биш Бальзакийн ухаанаар энэ хэсгийг бичсэн тул тэр алдарт хүнд эрхбиш итгэнэ буй за.
"Хүнээ мартаад байна. Энд л бидний гол алдаа байна" Монголчууд бид чинь ийм л ухаалаг үг хэлдэг, хүмүүнлэг Ерөнхийлөгчийн ивээлд бүтэн дөрвөн жил бүүвэйлүүлсэн улс байна шүү дээ. Гэвч түүнд санаа байвч сачий дутаж байна.
Сэлэнгэ мөрөнд хоёрхон настай хүүхдээ хөхүүлэнгээ урсаад алга болсон тэр хөөрхий залуу ээжийг саяхны амралтын өдрүүдэд Бурхан Халдун ууланд хувь тавилангаа даатгуулах замдаа төөрч "түргэн" авсан Ерөнхий сайдын төлөө анхаарсан шигээ анхаарсангүй гэх зэмлэхийг сонслоо.
Хэрэв тэр цагт мэдээлэл шуурхай авсан бол өөрөө ч нисдэг тэргээр очиж мэдэх байсан нь энэ удаагийн үгнээс мэдрэгдэнэ. Харин зохих дээд удирдлагадаа тухайн тэр цаг минутанд нь шуурхай түргэн мэдээллээгүй нь чухам ямар учиртай, хэний юуны буруу байж таарна вэ.
Төр засгийн хариуцлагагүйн баримт юм биш байгаа. "Хүнээ хэзээ ярих юм бэ" гэсэн хэн нэгэнд цохож хаяглаагүй асуултыг тавиад нээлттэй орхисон байна. Тиймээс миний хувьд бол хүнээ ярьдаг цаг нь яг одоо мөн гэж хариу өчмөөр байна.
Ялангуяа хүний хөдөлмөр үнэгүйдсэнээс болж манай амьдрал өргөж даагдашгүй болтлоо хүндэрч улмаар улс төр улайдаж байгаа энэхүү цаг мөчид л хүнээ ярих ёстой. АНУ, БНСУ зэрэг оронд 5000 ам.доллараар үнэлэгддэг ажлыг Монголдоо хийсэн хүн сайн бол 500 ам.долларын цалин хөлс авч байна.
Түүнээс цааш нь илүү гаргаж үнэлэх гэхээр жижиг үйлдвэрлэл нь сөхөрчихнө гэх аж. Ажваас гурван ажилчин цалинжуулах хөрөнгө санхүүтэй байж арван ажилчин ажиллуулах жишээний байгаа жижиг аж ахуй чинь яаж хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс өгч дийлэх билээ.
Манайд чөлөөт зах зээлийн эрх чөлөөг ингэж мөлжлөгийн хэрэгсэл болгож байгаа учраас тэр нь ажилтай хүн цалин хөлсөөрөө үл хөдлөх хөрөнгө авч хүрэлцээтэй амьдрах хамаг боломжийг цоожилчихоод байна. Хөдөлмөр ингэж үнэгүйдсэний уршгаар аль сайн толгойтой, нарийн мэргэжилтэй нь харийн оронд гарчихаад байна.
Энэ бол үндэсний шинжтэй томын том гамшиг мөн гэлтэй. "Шударга ёс бол нэг намын, эсвэл нэг хүний баялаг биш. Энэ бол Монголын баялаг. Монголчууд гэртээ ороод ёс заншлаа дагадаг. Гэрээсээ гараад хууль дүрмээ дагадаг.
Энэ бол Монголыг өмнө нь ч авч явсан, одоо ч авч яваа үнэтэй ололт. Бидний ирээдүй ч үүнээс хамаарна. Монголын нэр төр дэлхийд ямраар гарах нь бас хамаарна. "Ерөнхийлөгч маань их оноч мэргэн хэлжээ.
Хууль дүрэм гэснээс үүдэн бодвоос өнгөрсөн намар Сэлэнгэ мөрөнд осолдсон тэр ээж хүүхэд хоёр Монгол Улсынхаа төр засгаар амь насаа хууль ёсоор хамгаалуулах тийм эрхтэй иргэд мөн байсан уу гэсэн асуулт хүн бүхний аюулхай цээжнээс ургаж байна.
Тэгэвч би хариулж чадахгүй байна. Мөн ч юм шиг бас хараахан үгүй ч юм шиг. Мөн гэж хариулбал манай төр засаг маань чимээгүй алуурчин болчих гээд байх шиг. Тийм-том эрх дарх тэдэнд байгаагүй гэвэл ардчилсан Монголынхоо нийт ард иргэд, хань нөхөд аав ээжээсээ харсаар байхад уйлан хайлан эцсийн зам руугаа их мөрний эрхшээлээр урсан хагацсан хөөрхий хоёр маань хүн биш мал, эсвэл өт хорхой болж харагдах гээд.
Энэ эх үр хоёрыг юм л бол эргэж сануулаад байгаа нь тэр гашуун эмгэнэлт хувь зохиол бол манай төр нийгмийн нүүр царайг толь шиг тольдсон байх тул мянга дахин сануулсан ч үл илүүдмой. Монголд хэний амь ямар үнэтэй байна вэ гээд эргэцүүлэх гэвэл бүр төөрөлдөж гүйцнэ.
Хулгайчийн хойноос хөөцөлдөж яваад амин тус газраараа буудуулж бурхан болсон төрийн цагдаагийн амь үсрээд үсрээд гурван сая бор төгрөг. Хүний амь сахин хамгаалдаг төрийн цагдаагийн амь шүү.
Мөнөөх хүүхдээ элгэндээ тэврэн хөхөө хөхүүлэнгээ "амь аваарай" хэмээн уйлж орилсоор урсаад явчихсан эх үр хоёрынх болохоор амь нас нь бүр сохор зоосны ч үнэгүй өнгөрсөн байдаг. Шудрага ёс гэж ер нь юуг хэлдэг байна вэ.
Авлигач гэх хэдэн этгээдийг шоронд хийсэн төдийгөөр тогтчихдог шавар овоолго биш биз дээ. Дотор үелзүүлсэн олон заваан баримт толгойд эргэлдээд байна. Ганц килограмм махыг арван мянга давсан үнэд хүргэж бүхий дамчин нь шударга уу.
Нэгэн бол Ерөнхийлөгчийн жишээлснээр "Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа" айл өрхийн хүмүүс шудрага байна уу. Хэрвээ махгүй мацаг барьж буй ард түмэн шудрага ёсны шалгуур гэвэл Монгол од болж таарна.
Миний харж байгаагаар бол хэн шудрага нь хоосон хонож, хэн шудрага нь эмчилгээгүй үхэж байна. Шударга ёс хаана оршин байна вэ. Тэр алтнаас ч өндөр үнэтэй, эрдэнэсээс илүү ариун нандин эд чинь дээдсийн хүрээлэнд биш эгэл боргил олон түмний гэр оромжинд морилж байна гэвэл ингэж хэлсэн нь худалч болох уу.
Чингэхлээр шудрага ёсыг тогтооно гэхээсээ илүү шудрага ёсыг шуналын туламнуудаас хамгаалах нь чухал бус уу. Шулаачид нь шуучихдаггүйсэн бол шулуун шудрага явах шиг сайхан амьдрал хаанаас олдох билээ.
"Хүний амь, хүний эрх, хүний амьдрал үнэ цэнэтэйг төр нь ч, олон нийт нь ч ярьдаг боллоо" Ерөнхийлөгч нэг ийм үнэн үг хэлсэн байсан. Үнэн шүү дээ. Монголын төр чинь ярьдаг л төр. Ярих ярихдаа маш сайхан ярьдаг төр. Даан ч ярианаас хэтэрдэггүй төр.
Тэр цааш нь залгуулаад "Хуулийг хэрэгсдэггүй, хүний амийг тоодоггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй, хот хөдөөгүй ноёрхож байсан юм шүү" хэмээн тодотгосон байна Харин "саяхан болтол" гэдэг нь арай дутуудсан гэмээр байна.
Гэвч төр тэргүүлсэн ерөнхийлөгч хүн өнөөдөр миний үед ийм байгаа юм гэж хэлэлтэй биш. Хамгийн чухал нь хүний амийг тоодоггүй ёрын бодлого манай төрд бүр ардчилсан засаглалын үед ч байгааг зөвшөөрөн хүлээсэн явдал юм.
Ингэж хэлж зүрхэлсэн төрийн тэргүүн ховор шүү. Тэр цааш нь өөрийн бодол санааг үргэлжпүүлэхдээ "Төр бол завшдаг, хүн бол хохирдог. Ийм л замтай." гэжээ. Ийм л замтай гэдэг нь ийм л зүй тогтолтой гэсэн санаа мөн байх. Түүний хэлсэн үг хүн бүхэнд таашагдаж байх албагүй нь мэдээж.
Би энэ үгийн эсрэг бодолтой хүн. Өөрөөр хэлбэл төр заавал ард иргэдээ завшиж, ард иргэд нь төрөөсөө хохирч байх зүй тогтолтой гэж бодохгүй байна. Ард иргэд ямар нэгэн аюул хөнөөл, халдлага дайралтаас хамгааллуулах л гэж төрөө сонгодог, мөнгө санхүүгээр тэжээдэг.
Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол төрийн удирдагчид нь зайлдаг номтой бус уу. Хэрвээ төр нь заавал завшиж байх ёстой юм бол монгол төр өнөөдөр дэлхийн од болох байлгүй. Тэгэхлээр төр нь завшдаг биш харин төрд шургалсан дамшгууд нь завшдаг байж таарна.
Тэднийг төртэй адилтгаж болохгүй байх "Эсвэл идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. "Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү" гэсэн байгаа. Түүний орон цагийн таарцыг зөвшөөрч чадахгүй байна.
"Байсан юм шүү" гэх биш байгаа юм шүү эдүүгээ" гэсэн бол илүү олон хүний санаанд нийцэх байсан гэж бодно. "Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан" гэсэн өгүүлбэр дараа нь бий.
Үүнийг тоймчид сэтгүүлчид эсэргүүцэхгүй байгаа байх. Гэвч хорхойтсон баавгай тэндээ улаан шоргоолжны хоол болоод дуусдаг уу эс бөгөөс хорхойгоо сэгсэрчихээд хэвийн болдог уу.
Өнөөдөр ингэж эмээл хазааргүй идэж байгаа болохоор маргааш улам л боловсронгуй нарийн аргаар иднэ л дээ. Тэгэхээр идээчидтэй хийх тэмцэл бол манай улсын хувьд бараг мөнхийн тэмцэл гэж хэлмээр байна.
Мартаж болохгүй, мартбал мад болох ноцтой аюул бол хүний амь нас үнэгүйдэж байгаа явдал гэдгийг эргэж нэг сануулъя. Тийм ээ, мөнөөх Сэлэнгэ мөрөнд урсаад явчихсан хоёрхон настай зулзган үрээ халуун элгэндээ тэвэрсэн тэр хөөрхий ээж амь эрсдэх эцсийн мөчид хэнээс ямар аврал горьдож явсан бол оо.
Булах нүхий нь өөрөөр нь ухуулсан нүхнийхээ аман дээр бууны сум хүлээн зогсож агсан Дэмид жанжны жирэмсэн эхнэр Навчаа бүсгүйгээс ялгарах юмгүй мөсөн доогуур орчихсон юм биш үү. Даанч дээ. Монгол төрийн онцгой хамгаалалтынхны нүдний өмнө, гэгээн цагаан өдөр болсон хэрэг гэсэн биш үү.
Ийм өөдгүй төр хэнд хэрэгтэйг хэлж мэдэхгүй байна. Эс бөгөөс манай төр засаг суудалд нь салхи ордоггүй халаа сэлгээгүй хэдхэн хүний өмч болчихоо юу. Түмний төлөө хэлэх үг минь энэхэн. Харин өвгөн надад бол эмний хэдэн мөнгө, шөлний жаахан мах л давын өмнө хэрэгтэй байх юм.

Хорлоогийн Цэвлээ /Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч/
Сэтгэгдэл0
Элбэгдорж ганцаараа мэдчихсэн шиг ярих юм.ард түмэн бүгдээрээ мэдэж муу муухайг ерөнхийлөгч л засах үүрэгтэй.Баярцогтын толгойг илэх эрх Элбэгдоржид байхгүй байхад толгойг илээд суугаад л байх юм.
AH-avilagch,urvagchidiin gemt heregee haan suudag gazar bolon huvirsand haramsaj bna.Bayrtsogt metiin AH-n avilagchidad ATG-yaagaad uilchilhee baisaniig erunhiilugchuus asuuj tailbar uguhiig shaardaj bna.Iim baij baij AH-s erunhiilugch bolon dahin erunhii said garna gej buu seruun zuudeltsegee!!!
muu omhii hujaa tarvagiig namnaach! Mah ni amttai baih!
Yychlaarai Nastan.Ta ooroo 15 jil songoson tanai namiin hiisen zuil shdee. btgii harams tanii ue ene niigem zasrahiig uzej amjihgui..Bid ch uzej amjihgui.. Harin bidnii ur huuhed ene nigem awilagal heel hahiula naimaa eruul mendiin dampyyrsan salbaraiig zsrahiig uzeh bolno. Ter bugdiin ehlel tawigdaj bgaa ni ene NASTAN..Ta oortoo l gomd doo. oorsdoo songoj 15 jil Monogliinniigemiig iim zamryy hotloh humuusiig songoson do..Odoo NASTAN ta btgii saad bolood yanz yanziin yhyylaga syrtchilgaa hiiiigeed bai.
elbegdorj bol hamgiin hogiin novsh. dahin garah gej gol orsoldogchoo helmegduulj baigaa hujaa
З үрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? Манай оношлогоонд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 99138391 96058391 www.zvrh-sudas.blogspot.com
З үрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? Манай оношлогоонд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 99138391 96058391 www.zvrh-sudas.blogspot.com
Голын эх булингартай бол адаг нь ч мөн булингартай байдаг. Өнөөдөр ардчилсан хуажаа Ц Элбэгдоржийн хань хамсаатнууд Монголын төрийг эзэгнэн Монголын бүх л баялгийг цөмлөн монголын ард түмнийг дарангуйлж байгаа. Морин тэрэгний жолоочийн залж байгаа замаар морь залагдаж явдаг. Морин туурай болох Тэмүүжин Ганхуяг Эрдэнэ Алтанхуяг Гансүх гээд олон олон ардчилсан хуaжаа нарын гар хөлүүдийн үйл ажиллагаанд устаж байгаа бүхэн морин тэрэгний жолооч ардчилсан хуaжаа Ц Элбэгдоржийн жолоодлогоор явагдаж байгаа. Хулгайчийн гарыг тастсан ч толгой нь хулгайч хэвээрээ л үлдэнэ . Хуaжаа л бол гамингийн хуaжаа байна уу ардчилсан хуaжаа байна уу ялгаагүй хуaжаагаараа үлдэнэ . Тэд ардчилал нэрийн дор алж талж устгаж дээрэмдэхийн тулд төрийн эрх рүү тэмүүлсэн. Түүнийгээ маш амжилттай хэрэгжүүлж байна. Эцсийн эцэст ардын нам ,хувьсгалт нам , ардчилсан нам нь хамаагүй язгуурын Монголчууд л хохирох болно. Бусад нь хятад Баярцогт шиг гадаад руу дээрэмдсэн хулгайлсан мөнгөндөө ойртохоор зугтаах болно. Гэхдээ хорон муут урвагчид бүгд нохойн үхлээр мөхөж дуусдаг гэдгийг бас мартаж болохгүй.
Tcevlee chamd neg yum helie ! Nohoin g ologoo chi hurdan uhej dald oroo cham metiin iim zevuun kommunistuudaas bolood uls hogjihgui bna . Chinii Enhbayariig haan baigad n neg darvaital n magtaj nyluursan bichigleliig unshaad uneheer oi gutaj baisnaa tod sanaj bna . Chi sain hun jolohiin tuld hurdan toniloo adsaga min chi zail chi ene horvoogoos
Bayartsogtiin hereg engiin irgenii nudees ch harsan baij bolomgui urvalt. Urvagchiig zemlej ug helj chadahgui baigaa ELbegdorj ch bas urvagch.
mongolchuudiig evdreltsuuleh ehiig tavij gardan guitsetgej baigaa ELBEGDORJ yav ch mongoliin toloo zutgeh hun bish ee. ter zovhon ooriin l toloo yu ch zoliosolj medeh aihtar os honzont etgeed
Энэ хvн Элбэгдоржийг vнэн хэлжээ. Ос хонзонтой гэдэг нь яг vнэн. Дашбалбар агснь хэлсэн vг байдаг даа. Олон хvvxэд оргож авдаг нь аминдаа Чингэс хааньг дууриаж, 2- т оорийгоо их энэрэнгvй гэж харуулах гэсэн муу санаа. Зэвvvн хулгайч байгаа юм даа.
Bi odoo yah be dee. Nadad yamar ch medel baihgui shuu dee.Ard tumeen.
Элбэгдорж худлаа хэлэхдээ ёстой улайхгүй гацахгүй нь сайхан юм даа. Дөнгөж саяхан хаврын чуулган дээр үг хэлэхдээ амьдралаас тасарсан нөгөө худлаа үгнүүдээ хэлэхийг сөрөг хүчин нь тэвчиж чадаагүй төдийгүй хамтарч засаг барьж байгаа МАХН-ынхан хүртэл тэвчиж чадсангүй. Хүүхдийг худал хэлэхэд загнаж зодож болно. Ерөнхийлөгчийг худал хэлэхэд яаж ч болохгүй нь яасан их эмгэнэл вэ? Дөрвөн жил худлаа хэлсэн. Одоо ч худлаа хэлж хулхин дээр цэцэг ургуулсаар байна. Хэзээ энэ хүн насанд хүрч худлаа хэлэхээ больж бусдаас ичдэг болох вэ? Элбэгдоржийн худал үгнүүдийг харцгаая: "МӨНГӨНИЙ ӨМНӨ ХУУЛЬ МӨХӨСДДӨГ БАЙСАН ОДОО ХУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨ МӨХӨСДӨЖ БАЙНА" "ШУДАРГА ЁСНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОГСООНО ГЭВЭЛ ҮЛГЭР. ШУДАРГА БУСЫН ҮРИЙГ ТАРИГЧИД МОНГОЛ ОРНЫГ САЙН ЗҮЙЛД ХҮРГЭХГҮЙГ ОЙЛГОЖ БАЙНА" "МОНГОЛЫН ТӨР АВИЛАГЧДЫН АТГАНД БАЙСАН ЦАГ БИЙ" "ХУУЛИЙГ ХЭРЭГСДЭГГҮЙ ЁСРЫН БОДЛОГО САЯХАН БОЛТОЛ БАЙСАН ЮМ ШҮҮ. ОДОО ТИЙМ НӨХДҮҮД ҮҮР ҮҮРЭНДЭЭ ШУРГАЖЭЭ" "ИДЭЖ УУХЫН ДОНТОНГУУД ЭМЭЭЛ ХАЗААРГҮЙ ААШИЛДАГ БАЙСАН" гэх мэтээр үг хэлжээ. Ардчилсан нам хулгай хийвэл хулгай биш юм байна л даа. Ардчилсан намын олигархи бол олигархи биш үү. Баярцогтын пактийг энэ хүн бас л мэдээгүй юу? 1990 оноос хойш өмч хувьчлал алт диллерийн хэрэг банкнуудын дампуурал уул уурхайн лиценз болон Оюутолгойн гэрээ гэх мэт энэ үндэстний эсрэг хийсэн бүхэнтэй хутгалдсан нөхдүүд өнөөдөр УИХ-д унтаж Засгийг зайдагнаж байгаа энэ хүн харахгүй байна уу? Нүднийх нь шилийг сольж өгөх хэрэгтэй юм байна даа. Хэвлэлийн эрх чөлөө гэж хаана ч байхгүй харин захиалгат даалгавартай сэтгүүлчид ажиллаж байна. Шүүх дампуурч харин мөнгөөр шоронд суудаг шинэ арга бий болжээ. Олигархиуд нь ард нь үлдэж мөнгөөр хэн нэгнийг суулгаж байгаа тухай өнөөдөр ярьж байхад энэ хүн ичихгүй худал залсаар байна. Өнөөдөр хаа сайгүй л өлөн хүмүүс төрөөс хулгай хийхээр дайрч байгаа мэдээгүй царайлсаар байх уу. Ерөнхийлөгч ингэж худал хэлж хүмүүсийн тархи толгойг эргүүлэхээ зогсоох ёстой.
estoi unen dahij ene hudalch hujaad sanal ogch bolohgui shuu ard tumen mini gyij ba
Элбэгдорж монгол хэлний ирээдүй цаг,өнгөрсөн цаг хоёрийг л мэддэг. харин одоо цаг гэдгийг мэдэрдэггүй учир ярихдаа нэг бол ийм тийм байсан нэг бол тэгнэ ингэнэ гэсэн ухааны юм бүлтрээд байгаа нь "Ард түмэнтэйгээ амь нэгтэй байх ерөнхийлөгч маань одоо цагт хаана аль ичээнд орж нуугдчихаад байна вэ?
Elbedorj AN 2 bgaa tsagt mongoliin heden muu hugshid emnii mungu shulnii mah gej zuudleed ch hereggui dee mongol tur hotsrogdson sots niigemiin buteegdehuunuudees salah gej hicheej bgaa shuu dee ene heden hugshid uheed duusval iluu dutuu yum yariad gonginoldood bh yumgui bolj duraaraa durguhad in amar boloh yum shuu dee bolj ugvul bugdiig in tsaash in hurdan haruulah l arga bodoj bgaa bailgui dee
saihan ugee 4 jiliin umnu heleed asyydliig shiidej chadsan bol elbegdorjiig hushuug ni bosgohson daanch ene hun uruu ch turiin erh medliin tuluu 23 jiliin umnu bsan shigee l aashilsaar ,jujigleseer,uruu ch bayajij hybtsandaa bagtahgui boltloo ,tsarai ni gerleten zayartlaa targalsaar tuunii namiihan ch mun targalsaar ydahgui yazraad yragdah biz...
Yychlaarai Nastan.Ta ooroo 15 jil songoson tanai namiin hiisen zuil shdee. btgii harams tanii ue ene niigem zasrahiig uzej amjihgui..Bid ch uzej amjihgui.. Harin bidnii ur huuhed ene nigem awilagal heel hahiula naimaa eruul mendiin dampyyrsan salbaraiig zsrahiig uzeh bolno. Ter bugdiin ehlel tawigdaj bgaa ni ene NASTAN..Ta oortoo l gomd doo. oorsdoo songoj 15 jil Monogliinniigemiig iim zamryy hotloh humuusiig songoson do..Odoo NASTAN ta btgii saad bolood yanz yanziin yhyylaga syrtchilgaa hiiiigeed bai.
bu.g.c mini uuriiger italy gechjee bas.naad uvgun chini 15 jil ardchilaliig demjij yavdag hun.chi tuund ug hrleh erh baihgui muu tsagaach mini
Italy Tanaa!!minii nam ch bish ee bi udii hurtel neg ch namd elsej darga gedeg alban tushaaltang dolignon zusardaj yavsangui //tanai ueiinhen shig// gehdee uneniig hudal bolgoj hudliig unen bolgogchdiig bi bolon minii deed uvug deedes maani ch uzen yadah tiim l uzleer humuujsen dee odoogiin zaluus ta nar yasan ch zusar zulgui haralgan sethuin dogoldoltoi bolchihson yum dee nuden deer chine humuusiinamidral udruus udurt doroitoj yumnii une diildehgui boltol usuj bna <<buh yumnii ehlel tavigdlaa>> gev uu yunii ehlel ve ulsgulun guiranchlal uguirel hoosrol ene mongoliin muhl suireliin ehlel yum uu tegvel tuuniig uzsenees erthen uhsen in deer l dee ta nar l tanai ueiinhen l eh ornoo elgen sadnaa elgeeree mulhuhiig uzeed ineed aldan hariinhanii bool bolj yavahiig uzej haraad heneggui yavj chadah bh bid bol yasnaasaa eh oronchid uvgun tsogtsosoo ch eh orniihoo tuluu urguj chadah tiim l humuus!!! ta nar urdah tur zasag geed l muulaad bh yum ter zasag chine yamar ch ued ene ornoo avaad yavj chadah l bsan yum bna gedgiig eruul uhaantai hun bur uhaaran oilgoj ehelsen bnaSHUU HUU MINI!! tanar sots niigem l geed muulaad bna ter niigem chine ch odoogiin ene niigem ene zasgiig bovol heden zuun huvi iluu sain zasaglaltai bsan yum shuu
ELBEGDORJ HELMEGDUULEGCH
Tsevlee gyua uneheer unen yum bichjeee Tanii ene ugiig Mongoliin televizeer yaruulah yumsan tanii ene niitleliig chin humuus unshahgui shuu deee diilenh n talhnii munguu oloh geed ogloonoos oroi hurtel naimaa ajlaa hiigeed l yavj baigaaaaa Mongoliin tur zasag ch gej deee hetsuu ch yum aa daa hugjuud ba geed baigaa yu n hugjuud ba aaa ZALUUCHUUDAAA ERH MEDELTENGUUD BUGD LUIVARCHID YANA AAAAA!!!!!!!!!!!1111
Инээдтэй бас эмгэнэлтэй улс төрийн халуухан өдрүүд эхэллээ. Хаврын чуулганы нээлтийн үеэр Элбэгдоржийн хорь гаруй хуудас бүхий цаг орчим уншсан итгэлийг чагнаж суух тэвчээртэн АН болоод МҮАН-ынхнаас өөр байсангүй. МАХН-ынхан хэлсэн үг нь амьдралаас хол зөрүүтэй байгаа тул тэвчилгүй хуралдааныг орхисон бол МАН-ын гишүүд Элбэгдоржийн чалчаа үгийг сонсч байхаар Төрийн ордны гаднах жагсагчидтай нэгдсэн дээр гэж үзсэн юм. Харин үлдсэн хэсэг нь Элбэгдоржийн сонгуулийн шоуг сонирхогчид болон хоцорч нижигнэсэн алга ташилтаар түрлэг өргөж суулаа. Элбэгдорж өнөөх чалчаа үгнийхээ дундуур "НӨГӨӨ БИДНИЙ ЯРИАД БАЙСАН ДЭЛХИЙД ХАМГИЙН ХУРДТАЙ ХӨГЖИЖ БАЙГАА ЭДИЙН ЗАСАГ НЭГХЭН ЖИЛИЙН НАСТАЙ БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ" хэмээн уулга алдав. Араас нь "БАС ГАЙХАГДААД БАЙСАН УУЛ УУРХАЙН ХӨГЖЛИЙН ТЭСРЭЛТ ИЙМ ХУРДАН БОЛООД ӨНГӨРӨВ ҮҮ" гэж халаглан ярихад эрх баригчид тэнэг юм шиг алга ташиж суулаа.
elbegdorj odoo songuuli oirtood ireheer soliorch bgaan ter Byartsogtiig shiitgeech unuuh huuli abilgatai temtseh gazar yasan be . Byartsogt alban tuchaalaa uuruu uguh heregteisht.tertei tergvi nasaaraa heden veree ideh mubngutei bolson biz boloosht
Mongoliin tord hydalch luibarchidaar dyyrchee!!!!tedniig ergen hamgaalagch ni Elbegdorjtongyyd bna?Mongol tor dampyyrchee.Elbegdorj sig manuuhai ene ylas orniig holion bantan bolgoj ard irgediin tolgoi ygaaj hydal hyymgai byzar ygeeree ali boloh emneh yeryygeen chiheh gej eersdiinhee idsen yysanaan haazailaj bna,gazar nytagaan zarsan byzar etgeed eh oron gedeg yg negch helehgyi aluurchin ene tord heregtei gej yy?Mongolchyydaa.ta nar sain bod!!!!!hamgiin jintei luibarchin bol Elbegdorj Bayarchogt Altanhuyag nar ardchilsan luibarchidiin egnee eneeder ergejsen bna?ene niigem hezeech endiihiin argagyi luibarchidiin garaar taliij orhiloo!!!!hairanch Mongol min i.har amian hoohoilogchidoor dyyrsen minii Mongol hezee endiih ni syraggyi ee.
ҮХЭР МОНГОЛЧУУД ЭЛБЭГДОРЖИЙН УРАН ЖИРГЭЭНД ХОШГОРОХГҮЙ ХААЧДАГ ЮМ.
З үрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? Манай оношлогоонд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 99138391 96058391 www.zvrh-sudas.blogspot.com
З үрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? Манай оношлогоонд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 99138391 96058391 www.zvrh-sudas.blogspot.com
bayartsogt zorigt gansykh gesen zanalt 3 urvagchiig tsaazlakhaa baig bykh nasaar ni khorichikhvol mongol khynii magnai teniine tseejind ni bakh amtagdana.za yakhav eniig yzekh zaya ch mongoliin ard tymend oirkhon bii dee.yadaj eronkhiilogch iim bolood ene buu 3 khulgaig shporond oruulj bpolokhgyi baina gedgee reonkhiilogch ard tymend tailbarlaj zoblongoo kghuvaalstakh estoi