sonin.mn

 

20 мянган төгрөг төлөөд паркийн бүх тоглоомон дээр тоглож болно. Гэхдээ "Бүх тоглоом" гэдэг нь ганц хүний паркын хашаагаар нэвтрэх тасалбарын үнэ. Өмнө нь парк руу ороход нэг хүн 1000 төгрөгийн тасалбар авдаг байсан юм. Мөн нэг тоглоом дээр 4000-6000 төгрөгөөр тоглодог байсан.
 
 
Тэгвэл паркын үнийн шинэ тогтолцооны дагуу том хүн 20 мянга, хүүхэд 15 мянган төгрөгөөр ороод бүх тоглоом дээр тоглодог болж байгаа аж. Харин хоол, унд, автомат тоглоом болон бусад зүйлс тус бүрдээ төлбөртэй. Хүүхдийн асран хамгаалж яваа хүн тоглохгүй байсан ч заавал 20 мянган төгрөгийн тасалбар авч дотогшоо нэвтэрнэ.
 
 
Ингээд бодохоор ганц хүүхэдтэй гэр бүл байлаа гэхэд дор хаяж 60 мянган төгрөгөөр зөвхөн тоглох нь. Дээр нь паркын хашаан дотор худалдаалагддаг бүх зүйл дэлгүүрийн үнээс нэг дахин өндөр. Зоогийн газрынх нь үнэ тэнгэрт хадчихсан болохоор дээрх зардал бас нэмэгдэнэ.
 
 
Ахлах болон дунд ангийн сурагчид 130 см-ээс дээш өндөртэй бол "том хүний" тоонд орох тул 20 мянган төгрөгийн тасалбар авах болжээ. Харин 130 см-ээс доош өндөртэй, гурваас дээш насныхан хүүхдийн тасалбар худалдан авна.
 
 
Ахлах болон дунд ангийнханд автомат тоглоом нь илүү сонирхолтой. Гэтэл 20 мянгын тасалбарт нь автомат тоглоом хамаарахгүй. Дахиад л мөнгө төлөх шаардлагатай болж байгаа юм.
 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин