MG буюу М.Мөнхжин анх арван настайдаа Gee-тэй хамтарч "Үг ав" хэмээх дууг дуулж, олонд танигдаж байсныг реппер сонирхдог залуус санаж байгаа байх.
Тэрбээр багаасаа л хип хоп дуу сонсож, дуулах сонирхолтой хүүхэд байсан гэдэг. Тэр ч утгаараа балчирхан насандаа урлагт хөл тавьж тэр үедээ шуугиан тарьж байсан авьяаслаг нэгэн. Ингээд М.Мөнхжинтэй харилцуурын цаанаас холбогдлоо.
-Байна уу. Сайн байна уу?
-Сайн. Сайн байна уу.
-Хаагуур юу хийж байна?
-Одоо бүжгийн бэлтгэлээ хийгээд байж байна.
-Ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
-Нийгмийн чиглэлээр суралцаж байна. Хоёрдугаар дамжааны оюутан.
-Аравхан насандаа хип хоп үглэж, олонд танигдаж байсан MG нам жим болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юу хийв?
-Би багасаа л хип хоп урлагийг сонирхдог байлаа. Тэр үед дуучин Gee-тэй хамтран дуулах завшаан тохиож, дуу дуулсан. Одоо оюутан болоод хажуугаар нь бүжгийн хамтлаг байгуулаад явж байна.
-Ямар нэртэй бүжгийн хамтлаг, хэзээ байгуулагдсан вэ?
-"FakeBSH" нэртэй хип хоп бүжгийн хамтлаг байгуулсан. Манай хамтлаг өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-нд байгуулагдсан.
-Хамтлаг хэдэн гишүүнтэй вэ. Яагаад бүжгийн хамтлаг байгуулахаар болсон вэ?
-Таван гишүүнтэй. Багын мөрөөдлийн бас нэг хэсэг. Арван жилийнхээ найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулсан.
-Цаашдаа дуулах уу. Эсвэл бүжгээрээ явах уу?
-Аль алиныг нь хаяхгүй.
-Хэзээнээс дууныхаа уран бүтээлд орох гэж байна вэ?
-Ирэх намраас орох санаатай байна. Хэд хэдэн дууны санаа байна.
-Сүүлийн үед дуучид тэр дундаа хип хопчид дууныхаа үг аяаа өөрсдөө зохиох болжээ. харин Мөнхжингийн хувьд энэ тал дээр ямар авьяастай вэ?
-Би дууны үг бичихийг оролдож байна. Өөрийнхөө бичсэн үгээрээ шинэ уран бүтээлээ хийнэ.
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Fake bullshit gej baigaa yum uu?
chamd amjilt xvsie chi chadnaa dvv min
xurdan togloltoo xiigeeree aja aja amjilt