...Морин дээр өссөн гэх тодотголтой монгол түмэн даяараа дөрвөн түмэн ард морь унаад Хүйн Долоон худгийн хөрсийг эргэтэл туурайн чимээтэй төвөргөх сайхан л байсан. Харамсалтай нь, дэлхийн хэмжээний ганцхан батламжийн төлөө хөрсөө эргэтэл, хүүхдээ эцэстэл наадах нь таатай байна гэж үү...
Бүхнийг өгүүлэхийн өмнө баримт дурдмаар байна.
"Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна. Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах гэнэ".
Ийм мэдээлэл энэ зуны нэгэн өнгө байлаа. Наадамдаж, наргиж сурсан бидний хувьд энэ бол доргих бас нэг боломж байв. Нөгөөтэйгүүр мориороо омогшдог, хүүхдийнхээ төлөө бус, хурдан удамт дөрвөн тууртны төлөө самсаагаа шархируулдаг монгол зонд наадам гэдэг дандаа л сэтгэлийг нь огшоодог цэнгэл шүү дээ.
Энэ их цэнгэлийг болохоос өмнө олон хүн үзэл бодлоо илэрхийлж байсан. Ялангуяа Ч.Өрлөгийг би энд дурдмаар байна.
Тэрбээр "Нэг ч доллар дагалдахгүй алга дарам батламжийг авахын төлөө хийрхэлд автан, гадныхны нүдээр бикини буюу усны хувцас өмссөн мэт өмсгөлтэй гүзээтэй эрчүүдээ олноор нь цуглуулж, бас үндэсний хувцастай хүмүүсээ талбайгаар алхуулж, бяцхан үрсээ өлсгөж, наранд шаруулан байж биелгээ бүжиглүүлэх гээд сэтгээд байна шүү дээ. 6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, удахгүй болох түмэн морины уралдаан. Гэмгүй хүүхдүүдийн амь мулгуу насанд хүрэгчдийн галзуурлаас. болж дахин үрэгдэх байх даа" гэж эмзэглэсэн тэр л сэтгэгдэл сэтгэлийг минь зурсан хэрэг.
Үүнд би дэндүү эмзэглэсэн. Үнэн юм аа, өнөөдөр нэг хүүхэд Гиннесийн номонд элэг нэгтнээ бүртгүүлэхийн төлөө амиа өргөлөө. Монгол зоны төлөө монгол хүүхэд амиа өглөө. Хангалттай биш үү. Хүний амьтай үнээр бид алга дарам цаас авах ёстой юу. Тэр нь дэлхийд баталгаажиж байгаагийн бодит хэлбэр болж чадах уу.
Аль эсвэл улс төрийн ээлжит шоу юу. Шоудлаа гэхэд хүүхдийн амиар хэдий хүртэл наадах вэ. Морин дээр өссөн гэх тодотголтой монгол түмэн даяараа дөрвөн түмэн ард морь унаад Хүйн Долоон худгийн хөрсийг эргэтэл туурайн чимээтэй төвөргөх сайхан л байсан.
Харамсалтай нь, дэлхийн хэмжээний ганцхан батламжийн төлөө хөрсөө эргэтэл, хүүхдээ эцэстэл наадах нь таатай байна гэж үү. Нэгэнтээ яруу найрагч Б.Ичинхорлоогийн "Өөрөөс унасан өт ч хайран" гэдэг шиг өрцийг минь нурж унасан үрээ хайрламаар байна. Юун тэр Гиннес вэ, надад миний үргэлжлэл л хэрэгтэй.
Н.Саранчимэг
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
тархины тураалтай, ядуу сэтгэлгээтэй, бэлэнчилдэг, залхуу, зусармаг, бүдүүлэг заваан үндэстэн гээд орчихсийм байна даа, ёстой Гиннес амжилт болсон байна.
XUUXDIIN AMIAR NAADLAA MUUSAIN ENXBOLDIIN GARIIN DOORXI NOXODUUD. TA NARAAS XUNII AMI NEXNE DEE.
Shulgansan yanziin pizda bgaa yum daa yarij bgaan eereed
Юунд хүүхдээр тахилга хийгээд байна вэ, эрх мэдэл албан тушаалдаа үлдэхийн тулд буг чөтгөрт өргөл хийгээд байна уу,
Yagaad mongol hun delhiid neree gargaj bolohgui gej.
Ямар мал нь ийм юм сэдээд байна.Ингэхийн оронл улс орныг хөгжүүлэх юм хийдэг болоосой. Одон медаль авах гэж үхэн хатан зүтгэдэг шигээ л хэнд ч хэрэгүүй юмаар хөөцөлдөх юм.
Soliotoi nair naadmaa boliosoi huuhduud uhej ta nariin amni unshlaga bolson ard tumen chini ulsuj uhlee Ajlaa hiitsgeegeech saiduudaa
Сайн байцгаана уу? Энэ Геннисийн номыг хэн гэдэг нь ингэж "манаргаад" буй юм бол, ёстой мэл гайхаж цэл хөхрүүлээд байгаа зүйл энэ л байнадаа. Дэлхийн хаа газар Монголчууд бидэн шиг морь малаа унадаг, мориндоо ч эрэмгий хүн ард хаа сайгүй. Бодьгалс биднээр түглоом шоглоом хийгээд байхад "даган баясаад" зогсохгүй үр хүүхдүүдийнхээ амийг золиод байхаар л ёстой нэг шал дургүй хүрээд байх. Ухаангүй тэнэг "Гиннесийн өвчин" үтэр түргэн дуусаасай билээ.
Гиннесийн амжилт гэж сүр дуулиан үүсгэн хүүхдийн аминд хүрсэн ялтан хулгайчуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Нэгэн хөөрхий хүүгийн амийг егүүтгэн тэр новшийн 1 ам.долларын ч үнэ хөгийн өнгөтэй цаасыг өндөр үнээр авлаа даа. Тэрний оронд ЮНЕСКО бол бодит юм. Би монгол хүний омогшил, бахархалыг огт үгүйсгэхгүй, дэмждэг ч энэ удаа арай биш юм. Зунжин, намаржингаа наадам хийж хэдэн морио зовоож аваад ганц өвс авсан юмгүй өвөлтэй золгодог болсон. Цас унаад ирэхээр манай мал өвсгүй үхлээ, бид хатлаа гээд утсаар орилоход л Улсын Онцгой байдлын газар нь тэнэгтээд бөөн өвс албатай юм шиг очиж л байдаг. 10000 морьтой хүн дээр 20000 хүн цугласныг ашиглан Туулын хог түүлгэхгүй яасан юм бэ? Энхболдоо. Яасан их мөнгөтэй юм бэ? Хаанаас саасан мөнгө вэ? Саваагүй нохой,,,,,,хуцнаа гэж.
Гиннесийн амжилт гэж сүр дуулиан үүсгэн хүүхдийн аминд хүрсэн ялтан хулгайчуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Нэгэн хөөрхий хүүгийн амийг егүүтгэн тэр новшийн 1 ам.долларын ч үнэ хөгийн өнгөтэй цаасыг өндөр үнээр авлаа даа. Тэрний оронд ЮНЕСКО бол бодит юм. Би монгол хүний омогшил, бахархалыг огт үгүйсгэхгүй, дэмждэг ч энэ удаа арай биш юм. Зунжин, намаржингаа наадам хийж хэдэн морио зовоож аваад ганц өвс авсан юмгүй өвөлтэй золгодог болсон. Цас унаад ирэхээр манай мал өвсгүй үхлээ, бид хатлаа гээд утсаар орилоход л Улсын Онцгой байдлын газар нь тэнэгтээд бөөн өвс албатай юм шиг очиж л байдаг. 10000 морьтой хүн дээр 20000 хүн цугласныг ашиглан Туулын хог түүлгэхгүй яасан юм бэ? Энхболдоо. Яасан их мөнгөтэй юм бэ? Хаанаас саасан мөнгө вэ? Саваагүй нохой,,,,,,хуцнаа гэж.
Одоогийн монголуудад "Монгол синдром" гэгдэх сэтгэцийн комплекс өвчин монголыэ нийгмийг хамрав. Өндөр барилга босгох, том хөшөө байгуулах, гиннесийн номд монголын нэр гаргах,бөө төрүүлэх, 10000 морь тэмээ явуулж гайхуулах гэх зэргийн олон хэлбэрээр энэ сэтгэлийн халдварт өвчин илэрч байна.
Mongolchuud odoo Morio idshind heregledeg bolson . Unalgad ashiglahaa bolison. Mototsikl , mashinaar hamag ajlaa hiideg . Morio deedeldeg ni zovhon bayachuudiin togloom, zugaa bolj baigaa l gesen ug. Yaduusiin huuhdiig zoliosoldog .