sonin.mn
Дэлхийн I дайны үед Францад цэргийн үүрэг гүйцэтгэж, багагүй гавъяа байгуулсан шууданч тагтаа Шер Амид АНУ-ын арми их өртэй. Цуст тулааны үед чухал мэдээлэл солилцоход зориулан тагтаа байлгадаг байв. Ийм үүрэгтэй тагтаа 600 орчим байсны нэг нь Шер Ами байлаа.
 
Тэрээр 1918 онд хэдэн сарын турш 12 маш чухал мэдээллийг зохих газарт нь хүргэсэн байна. Шер Ами сүүлчийнхээ нислэгийг 1918 оны 10 дугаар сарын 4-нд, Аргоны төлөөх тулалдааны үед хийжээ. Цэргийн корпус бүслэлтэнд ороод байсан бөгөөд хошууч Уиттлси Шер Амийн хөлд жижиг захидал зүүн нисгэжээ.
 
Цээжиндээ хүнд шархдаж, нэг нүд нь сохорч, нэг хөл нь тасарсан Шер Ами зорьсон газартаа хүрч, мэдээллээ дамжуулан 200 хүний эрдэнэт амийг аварчээ. Үүний дараа тагтааг эмчилж, эдгэрүүлэн бүр модон хөл хийж өгсөн гэдэг. Тэр жил гарны дараа үхсэн байна.
 
Эх сурвалж: "Ганзам" сонин